Монголд айлчилсан Орос эрхмийн фото тэмдэглэл

0

Хэдэн жилийн өмнө манай [tweetable]Монгол оронд айлчилсан нэгэн Орос хүний Монгол дахь аялалын зургууд[/tweetable]ыг хүргэж байна. Гадны хүний нүдээр манай орон ямар харагддаг, түүнд төрсөн сэтгэгдэл гээд сонирхолтой зүйлүүдийг агуулсан энэхүү фото аялалыг хийгч нэгэн хамаатныхаа урилгаар манайд ирсэн байна. Түүний өгүүлснээр Монголын виз авах их амархан байсан ба Монгол Улсын элчин сайдын яаманд хүсэлт гаргаж, 900 рубль төлсөн гэнэ. Мөн элчин сайдын яамнаас 20,000 арай хүрэхгүй рублиэр нисэх онгоцны тасалбараа худалдаж авчээ. Орос зочинд маань нислэгийн үеэр үйлчилсэн онгоцны үйлчлэгчид маш нөхөрсөг, тусархуу санагдсан байна. Өглөөний 8 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан тэрээр нисэх буудлын нэрний тухайд маш ойлгомжтой зүйл, учир нь Чингис хаан бол Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан агуу хүн байсан хэмээжээ. Орос зочны маань манай улсад ажигласан нэг зүйл нь Зөвлөлтийн үзэл суртал хадгалагдсан өв соёлууд байсан байна.

Жагаа хэмээх хамаатныхаа залуутай танилцаж, түүний баруун талдаа жолооны хүрдтэй Тоёота маркын машинаар Улаанбаатар хотын гудамжаар явахдаа тус хотын гудамжаар яваа бараг бүх машин Япон, Солонгос машинууд байгааг анзаарсан байна. Орос зочин маань говь руу аялахаас гадна Хөвсгөл нуурын усанд загасчлах төлөвлөгөөтэй байсан ч түүнийг ирэхийн өмнө тарваган тахлын улмаас хорио тогтоосон байжээ. Сая шахам хүн амтай Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн түүнд маш их түгжрэлтэй, аюултай, жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй, хууль дүрмээ биелүүлдэггүй санагдсан гэнэ. Мөн зам нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан байна. Замын хөдөлгөөнд оролцож явахад түүний анхаарлыг татсан нэг зүйл нь Lexus, Hummers, Cruiser зэрэг шинэ загварын үнэтэй машинууд их байсан явдал аж.





Орос эрхмийн хэлснээр ерөнхийдөө Монгол хүмүүс нь их найрсаг, зочломтгой санагджээ. Европ, Америкаас ирсэн гадны жуулчид олон байсны дээр Оросууд ч олон байсан байна. Маш олон хүнсний болон бараа материалын дэлгүүрүүд байсан гэжээ. Орон сууцны шинэ барилгуудаас гадна Оросуудын барьсан хуучны барилгууд ч олон байгааг олж харсан байна.


Улаанбаатар хотод өндөр өндөр барилгууд сүндэрлэн босож байгаа дээр ихэвчлэн хятад, солонгос ажилчид ажиллаж, Монголчууд даргын ажил хийж байна гэж Орос зочин маань бичжээ.


Улаанбаатар хотод төрөл бүрийн амтыг санал болгох олон арван хоолны газар, кафенууд байдаг. Хятад, Солонгос, Япон, Украйн зэрэг олон улс орны үндэсний хоолоор үйлчилдэг зоогийн газрууд нь чанартай бөгөөд хямд үнэтэй. Надад адууны махтай шөл маш их таалагдсан. Мах нь их зөөлөн. Уух юмны тухайд профессор Преображенский архи 40% байх ёстой гэсэн байдаг энд 38% байдаг. Чингис архи нь хамгийн дээд зэргийн архинд тооцогддог. Улаанбаатарт байдаг Modern Nomads нэртэй зоогийн газарт “Мах хүмүүст, өвс ногоо амьтанд зориулагдсан” гэсэн хөгжилтэй бичээс бүхий богино ханцуйтай цамц зардаг юм байна лээ.

Нилээд орой болсон хойно Улаанбаатарын гудамжаар явж байгаад би маск, хар нүдний шил зүүж, малгай, бээлий өмсөн гартаа телефон утас барьсан эмэгтэйг олж харсан юм. Би Жагаагаас энэ хүн юун хүн бэ гэж асуухад зарим хүмүүс гар утсаа мартах эсвэл хаяж гээгдүүлчихсэн тохиолдолд хаа нэг тийшээ ярих хэрэгтэй үед утсаар яриулдаг хүн гэж тайлбарласан юм.

Говь руу хийх 800 км урт аялалд гарахдаа авахуулсан энэ зураг. Mitsubishi Delica машинаар хийсэн бидний аялалын үеэр маш их бороо орж байсны дээр зарим газарт бараг 10 зам зэрэгцэн явж байсан ба хэрвээ буруу замаар орчихвол хаашаа явж байгаагаа ч мэдэхээ болихоор юм байна лээ. Мөн уулнаас үер буусан байсан нь бидний аялалын удаашруулсан. Надад энэ нь таалагдаагүй.

Хөдөөний Монгол айлд зочлоход тэд үнэхээр найрсаг, зочломтгой хүмүүс гэдгээ харуулж байсан. Хамгийн түрүүнд өгдөг сүүтэй цай нь үнэхээр сайхан амттай. Баянхонгор аймагт очиход бас л Зөвлөлтийн үеийн барилгууд байсан. Замын дагуу олон гэрүүд байсан нь гуанз, хүнсний дэлгүүр, зочид буудал гэсэн хаягтай. Гуанзанд нь гоймонтой шөл, мах, цай зэрэг хоолнууд байдаг.



Борооны улмаас үерлэсэн гол. Яаж гатлахыг мэдэхгүй байна.


Нутгийн иргэн дээр очиж, голыг яаж гатлахыг асуулаа. Тэр үүгээр бизнес хийдэг аж. Хэдэн төгрөг аваад трактороороо манай машиныг чирэн гол гаталгаж өгсөн юм. Жагаагийн ээж Монголоор, би Оросоор залбирч байсан юм. Машин маань аажимхан урагшилж, машины хамар дээгүүр ус халин гарч ирж байлаа. Гэхдээ нөгөө эрэгт нь гарч чадсан юм.

Нар өндрөөс төөнөж, яг л зураг шиг цэв цэнхэр тэнгэр дээр цэлийж, уулс толгод үргэлжилсэн дүр зураг надад дэлхий дээр биш өөр гариг дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байлаа.

Задгай талаар давхиж явахад олон үхсэн морьд тааралдаж байсан нь өнгөрсөн өвөл их хатуу өвөл болсонтой холбоотой гэнэ. Зудны улмаас мал ихээр хорогдсон гэж ярьж байлаа. Замын дагууд Овоо гэж нэрлэдэг чулуу овоолж, дунд нь шон хатган хадаг хэмээх цэнхэр өнгийн бөс даавуу олноор уяж ороосон зүйлүүд тааралдаж байсанд хүн бүр хэд хэдэн чулуу нэмдэг.

Чандмань сум бол том хөндийд орших жижигхэн суурин.



Уулсаар хүрээлэгдэн орших уудам хөндий

Энэ хөндийн дунд Чандмань уул байх ба энэ уулын орой дээр 20-р зууны эхэн үед амьдарч байсан нутгийн лам овоо босгосон байдаг. Нутгийн иргэдийн дунд тэр ламын тухай янз бүрийн үлгэр домог шиг ярианууд яригддагаас түүнийг ган гачигтай жил хур бороо оруулдаг байсан гэлцэх. Мөн энэ ууланд луу байдаг байсан тухай, алмас байдаг тухай нутгийн хууччуул хүүрнэдэг.

Монголчууд хүндтэй зочдоо хонь төхөөрч дайлдаг. Хонийг дээш харуулан хэвтүүлээд хурц хутгаар гэдсэнд нь нүх гаргаад түүгээр нь гараа оруулан голыг нь тасалж төхөөрдөг. Дараа нь арьсыг нь хуулаад гэдэс дотрыг нь янзалж, цусыг нь гурил, сонгино, давсаар амталж, ходоодонд нь цутгадаг. Харахад аймшигтай боловч маш амттай хоол болдог.


Монгол архи

Шарсан элэг

Ерөнхийдөө Монголчууд хоол хүнсээ буцалгаж, шарж болгодог. Миний хувьд хоол нь их давстай санагдсан. Махыг 10-15 минут буцалгаж, борлуулаад иддэг. Хатуу байдаг ч Монголчуудын шүд яг л сувд шиг цагаан, бас их бат бөх. Монголчууд сүүтэй цай, гүүний айраг их уудаг.

Өглөө эрт ойролцоох нуур руу очсон боловч цагаан ус, хүхэрлэг үнэр нь сэлэх хүслийг төрүүлээгүй. Эргийн дагуу алхаж байгаад гэнэтхэн хос хун олж харсан. Говийн цагаан нууранд сэлэх хос хун үнэхээр гайхалтай харагдаж байсан. Тэднийг энд амьдардаг гэж хэлсэн.

Хутаг нуур

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. unshigch

    2014/05/22 at 13:44

    ovoo neg ashtaihan engiin murtluu gegeeleg medee bna. gadniihanii nudeer harsan, bichsen zuilsiig unshih ih sonirholtoi bdag. uchir n mongolchuud oorsdoo ingej zugaalj aylahdaa zurag horog avch busaddaa medeelel bolgoj hurgdeggui bas sonin shan zuils bichij tailbarladaggui n haramsaltai

  2. Хтна

    2014/05/22 at 19:46

    моннис дөнгөж баригдаж байна гэхээр нилээн хэдэн жилийн өмнөх аялалын зургууд байна

  3. Нэр *

    2014/05/23 at 07:56

    zurguudiinx n on sariig n xaraach 2007 on getsen bga biz de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *