
Эрхэм уншигч та бүхэндээ Монгол эх орны маань гэрэлт ирээдүй болсон нэгэн авьяаслаг хүүг танилцуулж байгаадаа баяртай байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р дунд сургуулийн 8А ангид сурдаг 12 настай Тэрбишийн Билгүүн хүү нь 10 наснаасаа хөөмий сонирхож, СУИС-ийн Хөөмийн ахлах багш Б.Одсүрэнгээр заалгаж эхэлжээ. Хүүхдийн ордны морин хуурын ангид Хүрэлбаатар багшийн удирдлаган доор хоёр дахь жилдээ хичээллэж байгаа авьяаслаг, хөдөлмөрч Т.Билгүүн хүүгийн “Хөөмэйн дээжис” нэртэй клипийг сайтынхаа үзэгч та бүхэнд толилуулж байна.Авьяас билгээ хөгжүүлэх хөдөлмөр зүтгэлээр жигүүрлэсэн залуу хүү дотоод болон гадаадын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байснаас энд дурдвал,
· 2010 онд 6-р дунд сургуулийн Ардын урлагийн тэмцээний 2-р байр мөнгөн медаль
· Гэгээн алсын одод-2011 хүүхдийн урлагийн их наадамд 3-р шат хүртэл амжилттай оролцсон
· Ардын авьяастнуудын улсын их наадамд түрүүлж Алтан од медаль
· Монгол туургатан хүүхдийн 3-р их наадмын дурсгалын медаль
· Хөөмийн уянга-2011 нийслэлийн хөөмийчдийн уралдааны 3-р байр диплом
· ОХУ-д зохиогдсон Дэлхийн амьсгал олон улсын ардын урлагийн наадмын тусгай байр диплом
· 6-р дунд сургуулийн 2011-2012 оны сургуулийн шилдэг урлагийн авьяастан диплом
· Сүхбаатар дүүргээс зохион байгуулсан Бидний дуу урлагийн наадмын алтан медаль
· Оны шилдэг хүүхэд шалгаруулах Мөнгөн хараацай урлагийн наадмын тэргүүн шагнал цом, МУ-ын тэргүүн шадар сайдын гарын үсэг бүхий диплом
. Зүүн Азийн хүүхдийн урлагийн 10 их наадамд тус тус оролцов.
Өөрийн авьяас билгийг олон түмэнд таниулах үүднээс
· Маамуу нааш ир дууны хөшөөний нээлтэнд
· Хүүхдийн баярын арга хэмжээний төв талбайн тоглолтод
· Баянгол дүүргийн эх үрсийн баярын үйл ажиллагаанд
· Гэр бүлийн радио FM-104.5-ын хүүхдийн баярын авьяаслаг хүүхдийн нэвтрүүлэгт
· C1 телевизийн Нийслэл хэмнэл нэвтрүүлгийн наадмын дугаарт
· Дагвын Лувсаншарав гуайн хүндэтгэлийн концертонд
· Боловсролын 80 жилийн ойн хүндэтгэлийн концертонд
· МҮОНТ-ийн 2011-2012 оны шинэ жилийн нэвтрүүлэгт
· МҮОНТРадиогийн Монгол хүүхэд нэвтрүүлэгт
· Үндэсний шуудан сонины шинэ танил буланд “Өвсний исгэрээ 10 настай хүүг хөөмэйд уруу татжээ” нийтлэл
· Монголын үнэн сонины Бахархал буланд “11 настай хүү олон улсын тэмцээнээс тусгай байр авчээ” нийтлэл гэх мэт олон урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцжээ.
Мөн Т.Билгүүн нь Монгол хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийн тухай ойлголтыг бусдад хүргэх үүднээс өөрийн гэсэн хөөмийн блогийг ажиллуулдаг юм байна.
Гарсан огноо: 2012
Жанр: Поп
Yргэлжлэх хугацаа: 04:04 минут
Формат: mp4
Дүрс: 1920 x 1080 | 5348 Kbps
Дуу: AAC | 192 Kbps
Хэмжээ: 160 MB

Монгол сервер
[ Share.XopoM ] [160 MB]
[hr]Гадаад сервер
[ DepositFiles ] [ KingsUpload ] [ BillionUploads ] [160 MB]
2011 онд Гэр бүлийн радиод өгсөн яарилцлага








gnbyr
2012/10/07 at 02:01
amjilt husey
Зочин
2012/10/07 at 02:29
uneheer goe boljee amjilt husyee
Зочин
2012/10/07 at 21:23
zailaa
uniQu3
2012/10/08 at 08:43
хөөмий бол агуу шүү
Зочин
2012/10/08 at 22:32
good luck
Зочин
2012/10/09 at 08:13
duudee amjilt husiye.
Зочин
2012/10/09 at 10:15
yasan mundag boloo ve
Зочин
2012/10/09 at 16:10
uneheer setgel hudulj baina. ene hosgui urlagiig uvluj baigaa huud amjilt husie
Зочин
2012/10/15 at 14:54
sain uran bvteel bolson bn sain ch uran bvteelch hvv bna
Зочин
2012/10/15 at 16:56
duudee amjilt husiye
huslenjx
2012/10/17 at 12:04
( zailaa) like
Зочин
2012/10/20 at 21:50
ymar *** pizdakuud n *** gdg bnaa uneheer awyastai l bnshd ajilt husie
Зочин
2012/11/16 at 15:52
энэ зайлаа гэсэн хүн энэ хөөмийг сонсоод ойлгоогүй боллтой хөөмийг ойлгохгүй байгаа бол чи гарал үүсэл удам угсаагаа нэг лавлаад үзхэд гэмгүй байхаа….