
Цэцэрлэгт хүрээлэнд аялж явахад хаа нэгтээ амттан барьж амьтан хооллох гэсэн хүмүүстэй тааралдах л болно. Эквадорын цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд игуана гүрвэл яг л тагтаа шиг сандлын эргэн тойрон дахь талхны үйрмэг идэхээр цуглардаг гэвэл та итгэх үү. Гэсэн ч энэ шувуу дэлхийн хаана гэдгээс хамаарч олон өрсөлдөгчтэй байдаг бололтой. Бид бүгд л хүрээлэнгийн сандал дээр тухлан суугаад ном унших дуртай, харин энэ үед бидэн дээр өхөөрдөм амьтад зочилж магадгүй. Харин дэлхийн аль улсад гэдгээс шалтгаалж өөр өөр нөхцөл байдал таныг угтах болно.
1. Жуулчдын өгдөг жигнэмгийг идэхээр ирсэн хайр татам буганууд

Японы Нара цэцэрлэгт хүрээлэнд мянга гаруй буга сул чөлөөтэй амьдарч байдаг. Япончууд тэднийг маш үнэ цэнтэй, үндэсний баялаг болсон амьтан хэмээн үздэг учраас маш сайн хамгаалдаг.
2. Энэтхэгт таныг хоол авчирсан гэж мэдвэл хэдэн арван сармагчин шуудхан л цугларна

Эдгээр сармагчингууд Энэтхэгийн нутгийн иргэд, жуулчдын дунд амьдардаг. Тэд олон хүн цугларсан газарт байх дуртай. Хэдийгээр тэднийг ийнхүү хүмүүстэй зэрэгцэн амьдарч байгаа нь маргаан дагуулдаг ч тэднийг хөгжилтэй амьтад гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй биз.
3. Хэрэв та Каракасад зочилбол таныг тагтан дээр суусан урилгагүй тотинууд угтаж авах болно. Магадгүй та тэдэнд үг зааж өгч болох юм.

Каракасд өдөр бүр олон мянган макавууд үүрээ орхин хотын дээгүүр нисэж, хөршүүдийнхээ цонхоор зочлох дуртай байдаг гэнэ. Харин шөнийн цагаар тэд өөрсдийн хамтрагчидтайгаа үүрэндээ буцдаг байна.
4. Японы Широиши хотод эдгээр өхөөрдөм үнэгнүүдтэй хамт зугаалж болно

Японы Широиши хотод Мияги Зао Фокс тосгон хэмээн нэрлэгддэг үнэгнүүдийн амьдардаг жижиг диваажин бий. Японы уламжлалт ардын аман зохиолд эдгээр амьтдыг нас, мэргэн ухаанаа нэмж байдаг гайхалтай амьтад хэмээн дүрсэлсэн байдаг.
5. Шинэ Зеландын алслагдсан нутагт таныг юу авчирсан бол хэмээн сонжих олон тооны лам гөрөөс бий

Шинэ Зеландын өргөн уудам газар нутагт өхөөрдөм альпакануудыг өсгөж, үржүүлдэг нутгийн фермүүд олон байдаг. Эдгээр амьтад Өмнөд Америкаас гаралтай боловч энэ мэтчилэн алслагдсан газарт маш сайн дасан зохицжээ.
6. Багамын арлууд дээр далайн аялалд гарах үед сэлдэг гахайнууд таныг гайхшруулах болно

“Big Major Cay” хэмээх Багамын алслагдсан арал дээр эдгээр гахайнууд хэрхэн очсоныг хэн ч мэдэхгүй. Ямартай ч энэ диваажин мэт арлын цорын ганц оршин суугчид бол болор мэт тунгалаг усанд сэлж буй 60 ширхэг гахай юм.
7. Австралид таныг өглөө бүр хэн угтана гэж бодож байна?

Австралийн уугуул амьтан тэрээр тариалангийн талбайд ургадаг жимс, ургамлаар хооллох дуртай гэнэ.
8. Тэр ч байтугай Эквадорт игуана, тагтаа хоёр зэрэгцэн амьдардаг

Игуан гүрвэлүүд Эквадорт маш их тархсан тул Гуаякильд тэдэнд зориулсан цэцэрлэгт хүрээлэн бий болгожээ. Тэд тэнд наранд биеэ шарах дуртай бөгөөд жуулчдыг гэрэл зураг авах боломжийг гаргаж өгдөг байна.
9. Хэрэв та АНУ-д амьдардаг бол нэг л өдөр гаражид тань бяцхан илбэнх хүрээд ирж магадгүй

Энэ бол зөвхөн АНУ-д тохиолддог маш гайхмаар зүйл юм. Гаражийнхаа хаалгыг онгойлгоод энэ үслэг бяцхан илбэнхтэй уулзах боломжтой. Эдгээр амьтад нь Хойд Америкийн уугуул бөгөөд тэдний нэр нь ацтекүүдийн хэлээр “Бүх зүйлийг өөрийн гартаа авдаг” гэсэн утгатай тул тэднийг ойрхон байх үед өдрийн хоолоо нууж байсан л өлзийтэй болов уу.
10. …Эсвэл нагац эгчийн тань усан санд ч байж магадгүй

Хэрэв та Хойд Америкт амьдардаг, дээрээс нь усан сантай бол аз жаргалтайгаар усанд сэлж буй илбэнхүүдийг харахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй.
11. Хэрэв та Израильд очвол зэрлэг гахайн гэр бүлтэй тааралдаж магадгүй

“Уучлаарай багш аа. Гэрийн даалгаврыг маань зэрлэг гахай идчихсэн”. Хэрэв та Израильд байгаа бол энэ түүх үнэмшилтэй сонсогдож магадгүй. Учир нь энэ нь хэдэн сарын өмнө Хайфа хотод нэгэн хүүхдэд жинхэнээсээ тохиолдсон зүйл юм.
12. Японы Аошима хотод муурнууд таныг яг л нойтон хамуу шиг дагах болно

Мэрэгчдийн тоо толгойг хянах үүднээс тус хотын иргэд бүхэл бүтэн муурын вант улсыг бий болгожээ. Ингэснээр энэ хотод амьдардаг нэг хүн бүрт 36 муурын төрлийн амьтан ноогдож байгаа гэсэн үг.
13. Канадад хэрэмнүүдтэй хамт ном уншиж болно

Хэрэв та Канадын ямар нэг ой руу орж ном уншвал эдгээр хөөрхөн амьтад тааралдсан бүхнээ хацар луугаа чихэж үүр рүүгээ авч явахаар тань дээр зочлон ирэх болно.
14. Бразилд коатитай найзалж болно

Коати хэмээх нэр нь Бразилийн уугуул хэлнээс гаралтай бөгөөд эдгээр урт сүүлт амьтдын бүхэл бүтэн асар том сүрэг амьдардаг байна. Тэд ойд модноос мод дамжин маш аз жаргалтай амьдардаг.
15. Хэрэв танд амттай хоол байгаа бол дидельфида, өмхий хүрэн, илбэнхийг нэг дор цуглуулж чадна

АНУ-ын ойд амьдардаг энэ амьтад бол ширээ дүүрэн хоолтой үед найз нөхөд үргэлж ойрхон байдгийн хамгийн тод жишээ юм. Гэхдээ хамгийн чухал нь өмхий хүрэнг уурлуулахгүй байх явдал юм. Хэрэв тэгэхгүй бол үдэшлэг тэр дороо өндөрлөнө л гэсэн үг.







