Бүтээлийг нь бараг бүх хүн мэддэг боловч нүүр царайгаараа олонд төдийлөн танигдаагүй орчин цагийн 15 зохиолчид

0

Зарим нэг хүмүүсийн таамаглаж байсан шиг номын салбар дампуурч алга болсонгүй, харин ч шинэ сайхан бүтээлүүд төрж дэлхийн дахинд уншигч олноо баясгасаар байна. Зохиолчдын зарим нэг бүтээлийг Холливуд дэлгэцнээ амилуулж байгаа нь ч сайхан хэрэг, ингэснээр номыг нь уншиж чадаагүй олон хүн уг бүтээлийг үзэх боломжтой болно.

“Харри Потер”-ийн тухай цуврал номын зохиолч Жоан Роулинг гэж ямар хүн байдаг бол гэж та дотроо төсөөлж үзсэн үү? Энэ хүнээс гадна маш олон алдартай уран бүтээлийн зохиолчид сүүдэрт үлдэж байгаа юм. Тэднийг гудамжинд таних хүн маш ховор биз ээ.

Бид энэ нөхцөл байдлыг засаж залруулахаар шийдсэн тул алдартай зохиолчдыг танилцуулахаар бэлдлээ. Тэд номоосоо дутахааргүй алдартай зохиолчид гэдгийг анхаараарай.

1. Стефани Майер, 47 настай

Summit Entertainment / Gage Skidmore

“Twilight” (2005-…) цуврал романы зохиолч. Түүний бүтээлээр адил нэртэй олон ангит кино бүтээсэн (2008-2012).

 

2. Э. Л. Жеймс, 58 настай

Universal Studios / erikaljames

“Fifty Shades of Grey” цуврал романы (2011-2012) зохиолч бөгөөд зохиолоор нь адил нэртэй цуврал кино (2015-2018) бүтээжээ.

 

3. Бернхард Шлинк, 76 настай

The Weinstein Company / PEN America

“The Reader” (1995) бестселлер романы зохиолч, түүний зохиолоор 2008 онд кино бүтээв.

 

4. Жессика Брудер

Searchlight Pictures / thatjess

“Nomadland: Surviving America in the Twenty-First Century” баримтат романы (2017) зохиолч. Түүний бүтээлээр 2020 онд “Nomadland” кино хийж олон шагнал хүртжээ.

 

5. Викас Сваруп, 58 настай

Fox Searchlight / Crossword Bookstores

“Q & A” (2005) романы зохиолч. Түүний зохиолоос сэдэвлэн оскарын шагнал авсан “Slumdog Millionaire” киног 2008 онд хийжээ.

 

6. Флориан Зеллер, 41 настай

Lionsgate / florianzellerofficiel

“The Father” дуурийн зохиолч Зеллер зохиолоороо адил нэртэй кино бүтээж «Оскар» хүртсэн юм.

 

7. Кормак Маккарти, 87 настай

Miramax Films / David Styles

“No Country for Old Men” (2005) романы зохиолч, түүний бүтээлээр 2007 онд адил нэртэй кино хийсэн юм.

 

8. Энни Пру, 85 настай

Focus Features / us_mission_canada

“Brokeback Mountain” өгүүллэгийн зохиолч эмэгтэй. Түүний өгүүллэгээр 2005 онд адил нэртэй кино хийжээ.

 

9. Дэвид Митчелл, 52 настай

Warner Bros. / Ian Muttoo

“Cloud Atlas” романы зохиолч, 2012 онд түүний зохиолоор кино бүтээжээ.

 

10. Энди Уир, 48 настай

20th Century Fox / JD Lasica

“The Martian” романы (2014) зохиолч, адил нэртэй кино 2015 онд гарчээ.

 

11. Янн Мартел, 57 настай

20th Century Fox / Shane Lin

“Life of Pi” (2001) романы зохиолчийн бүтээлээр 2012 онд адил нэртэй кино хийсэн юм.

 

12. Майкл Льюис, 60 настай

Columbia Pictures / Justin Hoch

“Moneyball”, “The Big Short: Inside the Doomsday Machine” болон “The Blind Side” романуудаар “Moneyball” (2011), “The Big Short” (2015) болон “The Blind Side” (2009) кинонууд хийсэн. Бүх кинонууд нь Оскарт оны шилдэг кино төрөлд нэр дэвшиж байжээ.

 

13. Чак Паланик, 59 настай

20 Century Fox / Christian Bertrand

“Fight Club” (1995) романы зохиолч, түүний зохиолоор адил нэртэй киног 1999 онд хийсэн юм.

 

14. Донна Тартт, 57 настай

Warner Bros. / jkennediii

“The Goldfinch” (2013) бестселлер романы зохиолч бүсгүй Пулитцерын шагналтан. Түүний зохиолыг 2019 онд дэлгэцийн бүтээл болгосон юм.

 

15. Сьюзен Коллинз

Lionsgate / David Shankbone

“The Hunger Games” гурвалсан романы (2008-2010) зохиолч. Зохиолчийн роман 2012-2015 онуудад уран сайхны кино болжээ.

Таны сэтгэлд хамгийн их хүрсэн зохиол хэнийх байсан бэ?

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *