82 настай фитнесчин эмээ насны талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж чаджээ. Тэрээр өөрийнхөө амжилтаар үе тэнгийнхэндээ үлгэр жишээ болсон юм

0

Германы иргэн Эрика Ришко тэтгэврийн өндөр настан ч гэлээ бэлтгэлийн зааланд ирэх дуртай. Хүссэн бие галбиртай болоход нь нас түүнд огт саад болсонгүй. Тэрээр одоо найм гаруй минут планк хийж чадна, өөрийнхөө амжилтаар үе тэнгийнхэндээ үлгэр жишээ үзүүлэх болсон юм.

theepochtimes.com

Сошиал сүлжээний од, фитнесчин-эмээ Эрика дасгалаасаа сэтгэлийн тaашаал авдгаа хуваалцан ярьжээ. “Хүмүүс 40 эсвэл 50 наснаас хойш фитнес-аялалд гарч чадахгүй гэж боддог, настай хүмүүс теннис эсвэл гольф л тохиромжтой гэж боддог нь харамсалтай. Тэд спорт заал орж “өөрсдийгөө хүчлэх”-ийг хүсдэггүй. Угтаа бол ийм байдалтай байж болохгүй л дээ” гэжээ. Эрикаг 55 настай байхад охин нь орон нутгийн спорт зааланд явах эрх нээлгүүлж өгсөн гэдэг. Тэр цагаас хойш долоо хоногт зургаан удаа хичээллэж байна. “Би хоногт хоёр удаа хичээллэдэг, долоо хоногтоо гурван өдөр явна. Тэгэхээр би долоо хоногтоо дунджаар 12-14 цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөж таараад байгаа юм” гэж тэрээр бэлтгэлийнхээ туршлагаасаа хуваалцсан юм.

theepochtimes.com

2020 онд Герман улс хөл хорио тогтооход Эрика сошиал сүлжээнд нэгдэн бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болжээ. Тэр оны 4 дүгээр сард охин нь ээждээ TikTok нээж бичлэгүүдийг нь тавих болсон гэдэг. Одоо тэд 377,000 дагагчтай, 5 гаруй сая лайктай.

theepochtimes.com

Үүнээс гадна Эрика 82 настай нөхөр Дитерийн хамт бүжгийн бичлэгээ байршуулдаг. Хосууд одоо ч гэсэн бие биенээ чин сэтгэлээсээ хайрласаар явна.

“TikTok дээр би богино хугацаанд олон дагагчтай болсон. Тэдний үлдээх сэтгэгдэл бүгд эерэг. Хүмүүс намайг янз бүрээр л урамшуулдаг юм: “Та намайг өргөөд авахгүй биз”, “Хөгшрөхөөрөө яг тань шиг болно”, “Өндөр насандаа ийм мундаг байгааг харах сайхан байна”, “Нас – ердөө л тоо” эсвэл бүр “Би эргээд спорт зааландаа явах хэрэгтэй юм байна аа” гэж бичих хүмүүс олон бий” гэж Эрика ярьж байна.

Хэдэн жилийн өмнө хоёр өвдөгний үеэ солиулах мэс засалд орсон нь бэлтгэл сургуулилтаасаа татгалзах шалтгаан болж чадаагүй юм. Тэрээр “хөлөн дээрээ улам хүчтэй босоод ирэх шиг л болсон” гэж хүнд үеэ дурсжээ.

theepochtimes.com

Эрикагийн хүсэл мөрөөдөл шавхагдашгүй, тэрээр эрүүл саруул байхын зэрэгцээ энэ галбираа хадгалан үлдэхийн тулд фитнесийн төрөл бүрийн дасгалууд, пилатес, TRX болон хүндийн өргөлтөөр хичээллэж байна. “Хамгийн гол нь тогтмол байх ёстой. Өөрт таалагддаг спортын төрлийг сонгохыг хичээгээрэй. Хэрвээ над шиг спорт зааланд ганцаараа бэлтгэл хийх нь таалагдахгүй бол найзтайгаа эсвэл багийн тоглолттой төрөл сонгож болно” гэж Эрика зөвлөжээ.

Эрика дасгалжуулагчтай ажиллахыг хүсдэг, ганцаарчилсан арга барил өөрт нь илүү тохиромжтой гэж үздэг байна. “Тэд илүү чанартай үйлчилгээ санал болгохын зэрэгцээ дасгалжуулагчтай ганцаарчилсан тусгай төлөвлөгөөний дагуу хичээллэх боломжтой. Дасгалжуулагчтайгаа байнга харилцаатай байж тогтмол хичээллэ. Ингэж чадвал үр дүнг мэдрэх болно, хамгийн гол нь бас өөртөө ч хор уршиггүй” гэжээ.

Бие хөнгөн байгааг мэдрэх, эрүүл мэнддээ ч анхаарал тавина, үр дүн гарч байгааг мэдэрнэ, шинэ амжилтын төлөө зүтгэнэ – наян настай тамирчны хөдөлмөрийн шагнал. Хийж чадахгүй ганц л зүйл байна гэж зовлонгоо мөн хуваалцаж: “Удаан гүйж, үсэрч чадахгүй байна” гэжээ. Гэхдээ “Спорт зааланд олон цагийг өнгөрөөж байгаагийнхаа ачаар би одоо эрүүл саруул, бие хөнгөн байна. Би спортод хайртай. Спорт зааланд явж чадахгүй үе ирэхийг бодохоор уйтгар гунигт автдаг. Яг одоо бол дуртай ажлаа хийж байгаадаа их аз жаргалтай байна, би бэлтгэл сургуулилтаасаа сэтгэл ханамж авдаг” гэжээ.

theepochtimes.com

Эрикагийн нөхөр Дитер спортоор эхнэр шиг идэвхтэй хичээллэдэггүй ч гэлээ долоо хоногтоо гурван удаа явдаг ажээ. Нөхөр маань намайг байнга дэмжиж тусалдаг гэж Эрика нөхөртөө талархсан сэтгэлээсээ хуваалцжээ. Энэ оны 2 дугаар сард хосууд хурим хийснийхээ 60 жилийн ойг тэмдэглэсэн байна. Аз жаргалтай гэр бүлийнхээ баярыг TikTok-оор ч хуваалцахаа мартсангүй.

“Бид хоёр бүжгийн зааланд танилцсан. Одоо ингээд олон жилийн дараа ч цугтаа бүжиглэж л байна, гэхдээ бүр ТikTok дээр шүү. Хуримынхаа ойгоор бүжгийн шинэ хөдөлгөөнөөр бүжиглээд бичлэгээ сошиал сүлжээнд тавиад сууж байна гэж хэн бодох вэ дээ” гэж Эрика аз жаргалаасаа хуваалцжээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *