Нэгэн эр 6 долоо хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эцэст Ковид-19 вирус түүний биеийг ямар байдалтай болгосныг олон нийтэд харуулжээ!

0

Ковид-19 гэсэн үгийг сонсмогцоо бид халдвар авсан хүний тоог хамгийн түрүүнд анзаарч сонсохыг хичээдэг. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд, эдгэрэлт болон амь насаа алдсан хүмүүс. Халдвар авсан өвчтөнүүд тусгаарлагдаж байгаа хэдий ч, эмнэлгүүдийн нөөц бололцоо хомс байгаа билээ. Тиймээс халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэхийг сонсохоос илүү, вирусын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдал илүү аюултай санагдана.

Сан Францискогийн сувилагч 43 настай Mike Schultz саяхан сэтгэл өвтгөм фото зургийг өөрийн сошиалд постолжээ. Тэр 6 долоо хоногийн турш коронавирустэй тэмцэх үеэр вирусын халдвар түүний биеийг хэрхэн өөрчилснийг тэр олон нийтэд ил тод харуулахыг хүссэн байна. Тэрээр өөрийнхөө хүчирхэг, эрүүл чийрэг байх үеийн зургаа вирусын халдвар авч, эмчлүүлж байхдаа авахуулсан зурагтайгаа харьцуулжээ.

thebearded_nurse / Instagram

Өөрийн үзэл бодлоо Schultz Инстаграмынхаа дагагчдад хандан илэрхийлсэн байна:

“Би хүн бүхэнд 6 долоо хоногийн турш амьсгалын аппарат эсвэл гуурс залгуулах ямар хэцүү болохыг харуулахыг хүссэн юм. Үүнээс гадна Ковид-19 миний уушгины багтаамжийг багасгаж, хатгалгаа болгосон. 8 долоо хоногийн хугацаанд би гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө хол байлаа. Өдөр ирэх тусам улам хүчтэй болж, уушгиныхаа багтаамжийг нэмэхэд анхаарч байв. Би эрүүл байсан үедээ эргэж очно гэж зорилго тавьсан, тэр ч бүү хэл кардио дасгал хүртэл эргээд хийх өдөр ирнэ гэж өөртөө хэлдэг байсан.”

Түүний хоёр зураг яг л өдөр, шөнө шиг ялгаатай харагдах бөгөөд вирус хүний биед ямар хор хөнөөл учруулахыг эндээс харж болно

thebearded_nurse / Instagram

Аз болоход Schultz эргээд эдгэрээд эхэлжээ. “Эмнэлэгт 57 өдрийг өнгөрүүлсний дараа тэнхэрч, эцэст нь нэг юм гэртээ харихаар боллоо!” гэж тэрээр хамгийн сүүлд 5-р сарын 15-нд постолжээ. “Би эдгэрэх үйл явцаа цааш үргэлжлүүлэн, гэртээ асаргаа сувилгаагаа сайн хийлгүүлэх болно.” гэжээ.

 

Түүний эрүүл саруул байх үеийн болон Ковид-19 вирусээр өвчилсөн үеийн зарим фото зургуудыг үзнэ үү:

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram

 

thebearded_nurse / Instagram
9
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *