Дэлхийн хамгийн гоёмсог 12 пентхаус буюу дээвэр дээрх байгууламж

0

Дэлхийн хамгийн гоёмсог 12 пентхаус буюу дээвэр дээрх байгууламж


Дэлхий дээр орших тэнгэр баганадсан өндөр барилгуудын орой дээр пентхаус буюу дээвэр дээрх байгууламжууд байдгийн олонх нь тансаг зэрэглэлийн байгууламжууд байдаг. Хэмжээ, загвар, дотоод заслын хувьд янз бүр байх боловч зочид буудлуудын дээвэр дээр орших бүх пентхауснууд нь гайхалтай төрх байдал, ер бусын тав тухтай байдлаараа адил төстэй байдаг аж. Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ дэлхий дээр орших хамгийн гоёмсог, тансаг 12 пентхауснуудыг танилцуулж байна. Тухлан сууж болгооно уу.The Peninsula Hong Kong – Тансаг, люкс зэрэглэлийн сонгодог жишээ. Гал тогоо, биеийн тамирын өрөө, оффис, олон угаалгын болон унтлагын өрөөнүүд, хувийн тусгай тагт зэрэгтэй.

[ XopoM.com ] фото

Empire Suite: The Carlyle Hotel
Нью Йорк дахь Carlyle Hotel зочид буудлын дээвэр дээрх 240 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий энэхүү пентхаус нь 4 угаалгын өрөө, бүрэн тоноглосон гал тогоо, хэд хэдэн унтлагын өрөөтэй бөгөөд орчин үеийн цогц бүрдэл юм.

[ XopoM.com ] фото

The One Penthouse: One & Only Cape Town
Өмнөд Африк дахь энэхүү пентхаусын тагтан дээр хувийн усан сан байх агаад усан сандаа сэлэнгээ тус нутгийн хамгийн содон тогтоцтой газруудын нэг болох хавтгай оройт Table Mountain уулыг харах боломжтой юм.

[ XopoM.com ] фото

Suite Al Mamoun: La Mamounia
Мароккогийн хамгийн нэр хүндтэй зочид буудлуудын нэг Suite Al Mamoun зочид буудлын орой дээрх улаан хамба хилэн болон торгон чимэглэл бүхий унтлагын өрөөнүүдтэй энэхүү тансаг пентхаусаас сөнөсөн галт уул Mount Atlas мөн 4 км.кв газар нутгийг эзлэн орших үзэсгэлэнт Agdal Gardens цэцэрлэгт хүрээлэнг харах боломжтой.

[ XopoM.com ] фото

Penthouse Suite: The Fairmont San Francisco
Сан Францискогийн Mason Street гудамжинд орших Fairmont San Francisco хэмээх харш хэлбэрийн тансаг зэрэглэлийн зочид буудлын орой дээрх хоолны өрөө, хувийн номын сан, биллиардны өрөө, тагт бүхий тансаг пентхаус.

[ XopoM.com ] фото

Penthouse Suite: Rome Cavalieri Hotel
Энэхүү дээвэр дээрх байгууламж нь өөрийн гэсэн дарсны зоорь, тамхины өрөө, жакузи бүхий тагт зэрэгтэйгээс гадна Америкийн зураач Andy Warhol-ын бүтээлүүдийн баялаг цуглуулгатай юм. Тус пентхаусын цонхоор Гэгээн Питерийн сүмийн бөмбөгөр оройг харах боломжтой.

[ XopoM.com ] фото

The Penthouse: The Raleigh Hotel
Хоёр давхар бүхий, 550 метр хавтгай дөрвөлжин талбайтай арт деко стилийн чимэглэл бүхий тус пентхуасын тагтнаас Маяами хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой.

[ XopoM.com ] фото

Ty Warner Penthouse: Las Ventanas
Далайн эргийн дүр зураг бүхий тансаг дотоод засалтай энэхүү пентхаусын иж бүрэн хувийн тагт нь шөнийн тэнгэрт анивчих оддын дор шөнийг өнгөрүүлэх хүсэлтэй зочдын хүсэлтээр унтлагын өрөө болон хувирах боломжтой ажээ.

[ XopoM.com ] фото

The Bulgari Villa: Buglari Hotel Bali
Хувийн баар, кино болон пүүл биллиардны өрөө, бясалгал хийх болон наран жаргахыг харах гайхалтай боломжийг бүрдүүлсэн дээвэр дээрх цамхаг бүхий пентхаус.

[ XopoM.com ] фото

Wraparound Terrace Suite: The Cosmopolitan Las Vegas
Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотын бүхий л уур амьсгалыг мэдрүүлэх энэхүү дээвэр дээрх байгууламжийн тагт нь коктейль паартид зориулагдсан иж бүрэн, төгс тоноглолтой.

[ XopoM.com ] фото

The Imperial Suite: Park Hyatt Paris
Парис хотын гоо үзэсгэлэнг тольдох боломжийг бүрдүүлсэн энэхүү пентхаусын хамгийн дурдууштай зүйл нь бүх угаалгын өрөө нь рашаан сувиллын хэсэгтэй.

[ XopoM.com ] фото

Sultan Suite: Ciragan Palace, Istanbul
Султан хааны ордныг санагдуулам алтан гоёл чимэглэл бүхий Sultan Suite пентхаус нь хувийн уурын өрөө гэх мэт тансаг дотоод засалтай. Мөн хувийн үйлчлэгчийг нь ч бас дурсахгүй өнгөрч болохгүй юм.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/12/08 at 16:59

    FISRT gehimuu javascript:justReturn() GOE YMAA

  2. love666

    2011/12/08 at 17:04

    goy yuma

  3. jerry-man

    2011/12/08 at 17:16

    goy yum ooooo

  4. nickhun

    2011/12/08 at 17:18

    goe yumaa bi zaaval iim baishantai bolnoo

  5. BEK_KKK

    2011/12/08 at 17:33

    wow

  6. elrash

    2011/12/08 at 18:24

    8-)

  7. Night_Stalker

    2011/12/08 at 19:02

    nice

  8. Зочин

    2011/12/08 at 20:52

    ТАНСАГ ЮМАА ЗАРИМ НЭГ ХҮМҮҮС НЬ ИЙМ ГАЗАР ХАРИН НӨГӨӨ НЭГ ХЭСЭГ НЬ ……..

  9. SoL0

    2011/12/08 at 21:54

    amidraldaa gants ch boltugai honj vzeh ymsandaa :-(

  10. bayanaa_94

    2011/12/08 at 22:26

    Amazing

  11. Зочин

    2011/12/09 at 01:35

    BI CH GSEN PENTHAUSE D BDIIN SHUU TEGJ YURIWAL KK

  12. Зочин

    2011/12/09 at 09:40

    Tansag yumaa chadaltai oyunlag hodolmorch zarim ni iim gazar mulguu nowshnuud ni nuguu tald b.hgui yu. Neeh dajgui amidrahaar ene hun shig novshnuud yuu ch hiigeegui b.j niigmiin yalgaa yarij yavdiin muu prazituud.

  13. Suiton

    2011/12/09 at 17:10

    daj2

  14. Rudy212

    2011/12/10 at 00:20

    Nize Nize…

  15. exo

    2011/12/12 at 02:01

    Gaihaltai..!

  16. Spirit_Crash

    2011/12/12 at 14:44

    vnen tasarhai

  17. Holodream

    2011/12/14 at 16:41

    Wooow goy yumaaa

  18. babu_11

    2011/12/15 at 12:52

    yog yog

  19. Зочин

    2011/12/21 at 23:42

    YOOO YAMAR GOE YUM,BE

  20. CrEEeeZZZ

    2011/12/26 at 01:28

    neg iimerhu gazar ochij amarch uzeh yumsan :P

  21. Зочин

    2011/12/30 at 19:12

    aasan goyiin we

  22. Зочин

    2012/01/20 at 23:32

    kurii bse chto dimit, pie bse chto garit?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *