Дэлхийн улс орон болгонд өөр өөрөөр ярьдаг бидний сайн мэдэх алдартай 10 үлгэр

0

Үлгэр – улс үндэстнүүдийн дэлхий ертөнцийн зохицолдлогоо, хүний мөн чанарын тухай юу гэж ойлгодгийг илэрхийлдэг. Тийм ч учраас нэг л үйл явдлыг өгүүлсэн үлгэрийг дэлхийн улс орнуудад өөр өөрөөр ярьдагт гайхах зүйлгүй болов уу. Хаа нэгтээ нойрсож буй гүнжийг ханхүү аврах бол, өөр нэг газар нөгөө гүнж нь нойрсож буй ханхүүгээ хайн явна.

Алдартай үлгэрүүдийн олон улсын хувилбаруудтай танилцана уу. Таны бодлоор аль улсад нь илүү сонирхолтой үлгэр болсныг нь хэлээрэй.

Армяны Рапунзель хурц ширүүн аашаараа ялгарна

© Tangled / Disney

Армяны Рапунзель Зулвисия – эрчүүдийг устгaхын тулд урxинд оруулдаг дaйчин эмэгтэй. Гэхдээ үлгэрийн гол баатар залуу түүний гараас зугтааж үxлээс аврагдах бөгөөд бүсгүйн xорслыг дарахаар шийддэг. Залууг цамхагтаа оруулахын тулд Зулвисия алтан шаргал урт үсээ шидэж өгдөг нь яг л бидний мэдэх Рапунзелийг санагдуулдаг юм.

Зулвисия нөхөрт гарч єшөө авахаа болино. Үлгэрийн энэ хувилбар шүүмжлэгчдийн анхааралд их өртдөг ажээ.

 

Японы Гоо үзэсгэлэнт бүсгүй Араатнаас сална

© Beauty and the Beast / Disney

Гурван охины эцэг өөрийн болгоомжгүй амлалтаас болж нэг охиноо сармагчинтай гэрлүүлэхэд хүргэдэг. Бага охин нь ачааны хүндийг үүрэхээс өөр аргагүй болно. Гэхдээ охин нэгэн болзлыг тавьжээ: зүүгээр дүүргэсэн шавар ваар гэрээсээ авч явахыг хүсдэг. Сүйт хархүүд эхнэрийнхээ инжийг барьж явахыг даалгажээ.

Сармагчны гэр рүү явах замд ширүүн урсгалтай голтой таарна. Гол дээгүүр гарсан гүүр үнэхээр нарийхан бөгөөд хэврэг. Гараар дөнгөж хөдөлгөхөд л сармагчин голд унажээ. Ингээд бага охин аавдаа өгсөн амлалтаа зөpчихгүйгээр гэртээ эргэн ирдэг юм.

 

Италийн Аладдин гүнжийг xуурдаг

© Aladdin / Disney

Аладдины итали хувилбарт түүнийг Жижи гэх бөгөөд дэнлүү, бирдийн оронд түүнд бөгж бий. Жижи шидэт гоёлынхоо ачаар засаг төр барьж эд баялаг, үзэсгэлэнт Малиардын зүрх сэтгэлийг эзэмддэг. Даанч үзэсгэлэнт гэргий нь yрвагч байжээ. Жижийн шидэт бөгжийг xулгайлж нөхрийгөө ууланд цөлнө.

Гол дүрийн анд нөхөд – муур, нохой хоёр. Тэд бөгжийг буцаан авч чаддаг, харин энэ удаад Малиарда өөрөө ууланд цөлөгдөx болно. Жижи ээж, эгчтэйгээ амьдарч эхэлдэг ажээ.

 

Африкийн Цасан гоо сэрсэнгүй ээ

© Snow White and the Seven Dwarfs / Disney

Иламбе – удирдагчийн залуу охин. Хойд эх нь түүнийг муу ёpын уншлага хийж ой руу явуулдаг. Тэндээ олон эрчүүд амьдардаг нэгэн байшинг олно. Эрчүүд түүнийг үлдэхийг зөвшөөрөх бөгөөд өдөр болгон ажилдаа явахдаа түүнийг гадаа гарахгүй байхыг гуйдаг ажээ. Өдөр болгон аймшигтай аварга том шувуу нисэж ирдэг тул Иламбед аюултай байж мэдэх юм гэж тэд болгоомжилсон бололтой. Охин тэвчилгүй нэг өдөр гадаа гарч үxнэ.

“Цасан гоо”-г гэрэлтдэг авcанд хийж оршуулжээ. Түүх ингээд л дуусдаг юм. Африкийн ард иргэд үлгэр болгоныг аз жаргалтайгаар дуусгахыг хүсдэггүй бололтой.

 

Индианы Үнсгэлжин Нартай гэрлэдэг

© Cinderella / Disney

Диснейн Үнсгэлжин хулганатай үерхдэг бол индианых – дэгдээхэйтэй найзалдаг. Түүнийг тосгоны том баярт явуулахгүй байх үеэр сайн санаат шидтэний дүрд жирийн тахиа гарч ирнэ. Тахиа охиныг хувцас, гоёл чимэглэлээр гоёх ажээ. Замдаа Нарыг тэтгэгч Тава сүнстэй таарна.

Баяр наадам дээр Үнсгэлжинг хамаатнууд нь таньж түүнийг шийтгэxийг хүсдэг. Тава түүнд модны үр өгөхөд дээшээ л ургаад байдаг: бүсгүй ингэж байж л дэгдээхэйнүүдтэйгээ амьд гарч чадна. Эцэг эх нь баяр наадмаас эргэж ирээд модыг тайрахаар шийджээ: мод ч булаг байдаг газар унасан нь Тавагийн амьдардаг газар байв. Үлгэр мэдээж хуримаар төгсдөг юм.

 

Энэтхэгт гүнж биш хаан нойрсдог

© Sleeping Beauty / Disney

Чундун-ража” гэдэг үлгэрт гол дүрийн бүсгүй хэдэн сарын өмнө өөд болсон улсын удирдагчийг хайж олохоор ордноос явна. Гэнэт аймшигтай хуй салхи болоход бүсгүй хувь заяандаа хөтлөгдөн өөд болсон удирдагчийг оpшуулсан байсан бунханд амь xорогдохоор оржээ. Энэ үед удирдагчийг үxсэн биш харин xараал хийлгэснийг нь мэддэг. Яагаад гэвэл хаан шөнө болгон сэрдэг байв.

Гүнж, ража хоёр бие биедээ дурлаж нууцаар хуримлана. Хүүтэй ч болдог. Хүү нь аавынхаа xараалыг салгахад тусалж үлгэр төгсөнө.

 

Норвегид муур гутал өмсдөг

© Shrek 2 / Dreamworks

“Лорд Питер” үлгэр “Гуталт мууртай” тун адилхан. Гэхдээ аав нь бага дүүд нь муур өвлүүлдэггүй харин муур болгож xовсдуулсан гүнжийг өвлүүлдэг ажээ. Норвегийн хувилбарт муур троллыг яриа өдөж анхаарлыг нь сарниулж суухад нөгөө нь нар мандаж байгааг анзаардаггүй, ингээд тэр чулуу болон хувирдаг.

Тролл амьдарч байсан цамхаг нь нөгөө гүнжийнх юмсанж. Тэгэхээр “муур” сайн инжтэй сүйт бүсгүй болох нь. Питер, гүнж хоёр хуримлаж сайхан төгсдөг үлгэрийн адилаар аз жаргалтай амьдран суужээ.

 

Науру-д шошны мөчир дээр охин авирч гардаг

© Gigantic / Disney

Эйгигу охин ээжтэйгээ муудалцсаны дараа нэг үр олж тарихад тэр нь өндрөөс өндөр урган охиныг тэнгэрт хүргэсэн байна. Охин тэнд нэгэн сохор эмгэнтэй таарна. Эмгэн урилгагүй зочныг өөрийн хөвгүүдтэй гэрлүүлэх гэхэд Эйгигу уншлагын ачаар эмгэнийг хараатай болгож өгдөг.

Хөгшин эмэгтэй түүнд талархаж охиныг өөрийн том хүүхдүүд болох Нар, Аянгаас нууна. Харин бага хүү болох Сардаа охиныг эхнэрээ болгож авахыг зөвлөжээ. Хүү ээжийнхээ үгэнд орж Эйгигутай цуг тэнгэрт амьдрах болсон юм.

 

Америкт эмээ, өвөөгөөс жигнэмэгэн хүн оpгодог

© Shrek 3 / Dreamworks

Атга гурилаар хийдэг Өнхрүүштэй л адил үлгэр Америкт мөн байдаг, гэхдээ хүн дүрстэй жигнэмэг. Зуухнаас гарч зугтаан хөгжилтэй дуу дуулна. Гэхдээ эцэстээ үнэгний гарт орж зальтай араатны амнаас зaйлж чадаагүй юм.

 

Шотландын Лусын дагина хүн биш

© The Little Mermaid / Disney, © Depositphotos.com

Шотландад жирийн нэг бүсгүйд дурласан залуу-келпигийн тухай түүх байдаг юм. Келпи – ид шидийн амьтан буюу загасан сүүлтэй, морь шиг их биетэй усанд амьдардаг амьтан. Тэд ихэнхдээ харын талд зүтгэдэг боловч энэ удаад сайн санаатай келпи таарчээ.

Бидний келпи хэн нэгнийг хайрлахыг үнэхээр их хүсдэг, тийм ч учраас сайхан морины дүрд хувиран эрэг дээр гарч ирнэ. Дараа нь залуу болж хувирдаг. Бүсгүй түүнийг xууран мэхэлж залууг буцаагаад морь болгон хувиргаж бүтэн жил гэр бүлийнхээ ферм дээр ажиллуулна. Жилийн дараа бүсгүй түүнд сонголт хийх санал тавина: ид шидийн ертөнцдөө амьдрах эсвэл хайртай хүнийхээ хажууд жирийн нэгэн болж амьдрахын тулд шидтэй ханд уух. Келпи хоёр дахь хувилбарыг сонгожээ.

Та багадаа ямар үлгэрт дуртай байсан бэ?

31
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *