Далай судлаач эрдэмтэд Атлантын далайгаас бодит амьдрал дээрх СпонжБоб болон Патрик нарыг олжээ

0

Үндэсний далай судлалын төвийн судлаач Christopher Mah Атлантын далайд гүний шумбалт хийсэн судалгааны бичлэгийг үзэж байгаад Nickelodeon телевизийн бүтээл болох СпонжБоб болон Патрик од нарын бодит амьдрал дээрх хувилбарыг олж анзаарчээ. Уг бичлэгт шар өнгийн биетийн дэргэд ягаан далайн од наалдсан нь харагдах аж.

echinoblog/Twitter

Тэдний дүрс үзэгдсэн энэхүү бичлэгийг өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотоос зүүн зүгт 322 км зайд орших Retriever нэртэй Атлантын далайн ёроол дахь уулны ойролцоо NOAA’s Okeanos Explorer хэмээх алсын удирдлагатай шумбагчаар хийжээ. Business Insider хэвлэлийн мэдээллэж буйгаар тэд Атлантын далайн дундаж гүнээс даруй 1.5 км гүнд байсан хэмээжээ.

Энэ талаар судлаач Christopher Mah Insider хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Биологийн салбарын хүний хувьд хүүхэлдэйн киноны дүрүүдийг оллоо гэж мэдээллэх нь буруу боловч алдартай дүрүүдтэй тун ижилхэн өнгө төрхтэй байсан тэднийг харьцуулж хөгжилдөх нь муугүй санаа гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Өдгөө дэлхий дээр нийт 8500 орчим төрлийн далайн хөвөн байдаг бөгөөд тэднийг далайн гүнд 600 сая орчим жилийн өмнө үүсч бий болсон гэж үзэж буй юм. Тэд ямар орчинд байгаагаасаа шалтгаалан өөр хоорондоо ижилгүй хэлбэр дүрстэй байдаг ба СпонжБоб шиг хэлбэртэй тун цөөн тооны далайн хөвөн байдаг ажээ.

Түүнчлэн Christopher Mah зураг дээрх далайн хөвөнг Hertwigia төрлийн хөвөн гэж үзсэн бөгөөд далайн маш гүнд ийм цайвар шаргал өнгөтэй байгаа нь тун ховор тохиолдол гэдгийг онцложээ. Учир нь далайн гүн рүү ойртох тусам далайн амьтдын өнгө цагаан эсвэр улбар шар болж байдаг аж.

echinoblog/Twitter

Харин түүний дэргэд байх Chondraster хэмээн нэрлэгддэг далайн од 5 тэмтрүүлийнхээ тусламжтайгаар далайн гүний чулуу зэрэг хатуу биетэд наалдаж жижиг хатгуураараа шим тэжээлээ сорж амьдардаг биет ажээ. Энэ төрлийн далайн однууд гүн ягаан, цайвар ягаан болон цагаан өнгөтэй байдаг. Зурагт харагдах далайн одны хувьд Патрик од шиг цайвар ягаан өнгийн байгааг та бүгд харж буй биз ээ.

Далайн хөвөнгийн хувьд далайн одны идэш тэжээлийн нэгэн хэсэг тул бодит амьдрал дээрх тэдний дүр зураг бидний төсөөлж байгаа шиг нөхөрсөг зүйл бус харин далайн од идэш тэжээл рүүгээ ойртон ирж буй байдал юм хэмээн Christopher Mah тайлбарласан байна.

Мөн тэрбээр Smithsonian музейд далайн одны мэргэжилтэн хийдэг бөгөөд NOAA’s Okeanos Explorer шумбагчаар авсан дүрс бичлэгүүд нь шинэ төрөл зүйлийн амьтдыг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр Insider хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “4600 метрийн гүн дэх далайн амьдралыг бид өмнө нь судалж байгаагүй хэмжээгээрээ анхаарч судалж байна. Аварга том далайн сувд, гүний загас, далайн од, далайн хөвөн зэргийн олон шинэ төрөл зүйл нээгдэн гэж итгэж байна. Тэдний зарим нь харь ертөнцийх мэт сонин ч байж болох юм” хэмээжээ.

32
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *