Дэлхийн газар зүйтэй холбоотой 25 сонирхолтой баримт. Хэрвээ та газрын зураг харалгүй удаж байгаа бол мэдлэгээ дээшлүүлээрэй

0

Reddit-ийн нэгэн хэрэглэгч газар зүйн сонирхолтой баримтуудыг хуваалцах санал дэвшүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн бусад хэрэглэгчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Хэрвээ та газрын зураг харалгүй удаж байгаа бол эсвэл газар зүйн хичээлийн үеэр санаа сэтгэл чинь өөр газар хөвж байсан бол эдгээр мэдээлэл таны сонирхлыг татах нь лавтай.

1. Антарктид – дэлхий дээрх хамгийн том цөл, яагаад гэхээр энд хэзээ ч хур тунадас ордоггүй юм

reddit.com

 

2. Үлэг гүрвэлийг устгасан солирууд нь үнэхээр том хэмжээтэй байжээ. Агаарын хүчтэй урсгалд орж ирээд дэлхийтэй мөргөлдөхөөсөө өмнө ч том хэмжээгээ алдаагүй гэдэг

reddit.com

 

3. Канадад дэлхийн бусад улс орнуудад байгаа бүх нууруудыг нийлүүлснээс ч илүү их олон нуур байдаг

reddit.com

 

4. Канадад амьдардаг миний эцэг, эх Канадад амьдардаг манай хадмуудаас илүүтэй Англид амьдардаг надтай илүү ойр зайд оршдог

reddit.com

 

5. Францын хамгийн урт хил Бразилтай залгаа

reddit.com

 

6. Бадмаараг, индранил хоёр үнэн хэрэгтээ нэг эрдэс чулуулаг. Хоёул маргад эрдэнэ, маш ховорт тооцогддог бриллиантаас ч ховор

reddit.com

 

7. Ирландад хойд туйлын 53 дугаар өргөрөг дээр далдуу мод ургадаг. Канадад хойд туйлын 55 дугаар өргөрөг дээр цагаан баавгай тархан суурьшсан байдаг

reddit.com

 

8. Рейкьявикэд завинд суугаад өмнө зүгийг шулуун замаар чиглэвэл хамгийн анх таарах хуурай газар нь Антрактид байх болно

reddit.com

 

9. Австрали Сарнаас өргөн

reddit.com

 

10. Аляска үнэндээ том газар. Монтана, Техас бас Калифорниг нийлүүлснээс ч том газар нутагтай

reddit.com

 

11. 8000 гаруй метрийн өндөрт байрлах 14 уулс бий. Бүгд Азид байдаг

reddit.com

 

12. Шинэ Зеланд болон Асвтрали хоорондын зай нь Нидерланд болон Ливи орох зайтай адил

reddit.com

 

13. Канад нь АНУ-ын “хойд хөрш” хэмээгддэг ч гэлээ канадын ихэнх оршин суугчид нь Сиэтлээс өмнөд хэсэгт амьдарцгаадаг

reddit.com

 

14. Перт – дэлхий дээр хамгийн их тусгаарлагдсан томоохон хот

reddit.com

 

15. Калифорни – Хавайд хамгийн ойр муж. Гэхдээ Хавай нь – Калифорнигоос хамгийн хол орших муж ажээ

reddit.com

 

16. Техас газар нутгийн хувьд томд орно – энд Копенгаген, Брюссель, Загреб бас Варшавыг өөр хоорондын зайг нь алдагдуулахгүйгээр багтааж болно

reddit.com

 

17. Их нуурууд Их Британийн газар нутагтай ойролцоо талбайг 100 гаруй метрийн гүн усанд автуулахаар хэмжээний цэнгэг усны нөөцтэй ажээ

reddit.com

 

18. Австрали – идэвхтэй галт уулгүй цорын ганц тив

reddit.com

 

19. Бүдүүлгээр хэлбэл бид чинь алимны хальсан дээр амьдарч байгаа улс. Өөрийн хэмжээтэй нь харьцуулж үзвэл дэлхийн царцдасын зузаан яг л ийм

reddit.com

 

20. Аппалачи уулс Хойд Америк тив Европоос салахаас өмнө үүссэн, тийм учраас Францад Аппалачигийн нэг хэсэг үлджээ

reddit.com

 

21. Хэрвээ Нар цусны цагаан эсийн дайтай байсан бол Тэнгэрийн заадас галактик АНУ-ын нэг хэсэг шиг харагдах байлаа

reddit.com

 

22. Аляск нь нэгэн зэрэг АНУ-ын хамгийн алс орших баруун, зүүн болон хойд хэсэг юм

reddit.com

 

23. Немо цэг – ямар ч хуурай газраас хол орших алслагдсан цэг (2688 километр). Энэ дэлхийн хүмүүсээс олон улсын сансрын станцын нисгэгчид л хамгийн ойр байрлаж чаддаг юм

reddit.com

 

24. Хятад нь 14 улстай хиллэдэг

reddit.com

 

25. Канадчууд дэлхий дээр хамгийн урт усан хилтэй, ойролцоогоор 243,042 километр үргэлжилнэ. Канадын усан хилийн зурвасыг өдөрт 19 километр хурдтай явж туулбал 30 жил шаардагдах юм

reddit.com

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан баримт аль нь байсан бэ?

3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *