Хус болон бусад модыг байнга тэврэхэд танд ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

2

Миний найз бүсгүй надад нэгэн сонин түүх ярьж өгсөн юм. Найз маань орчин үеийн эмэгтэй, шинжлэх ухаан, эмнэлэгт сэвгүй итгэдэг хүн бөгөөд янз бүрийн өвс ургамал, ардын эмнэлэг зэргийг огт тоодоггүй хүн байлаа.

Тэрээр нэг удаа өвдсөн бөгөөд цээж нь өвдөж, бие суларч байгаа учир эмчид үзүүлсэн ч тэд ямар нэг тодорхой зүйл хэлж чадсангүй. Зүрхний бичлэг хийлгэхэд ямар ч өөрчлөлт илрүүлээгүй ба эмч нар элдэв эм тан бичиж өгсөн нь аливаа нэг тус болох нөлөө үзүүлээгүй байна. Өвчин улам бүр хүндэрч, харсаар байтал хайлж байлаа, найз минь. Энэ үед ээж нь түүнийг эмээ дээр нь хөдөө авч явахаар шийдсэн байна.

Нутгийн нэгэн хөгшин эмгэн байдаг нь янз бүрийн өвчин анагаадаг гэж алдаршсан хүн байсан ба ээж нь ч найзыг маань түүнд үзүүлэхийг ятгасаар. Найз маань ээжийгээ бодож үзүүлэхийг зөвшөөрчээ. Эмгэн ч найзын минь ярихыг удаан сонсож байгаад нэг залбираад маргааш ирэхийг хүссэн байна.

Маргааш нь эмгэн найзыг минь ойд дагуулан очиж нэгэн том хус модны дор очжээ. Энэ модыг үнэн сэтгэлээсээ тэвэр, өөрийгөө эрүүл болгохыг гуй гэж зөвлөсөн байна. Үүнээс цааш найзын минь ярьсан яриа  уялдаа холбоо муутай болсон ба тэр маань болсон явдлыг яг тэр чигээр нь дамжуулах гэж оролдож байсан юм. Гэхдээ энэ бүхнийг орхиод хамгийн чухал зүйлийг нь л хэлье. Найз маань энэ бүхний дараа эдгэсэн юм шүү.

Үүнийг юу ч гэж хэлж болох ч найз маань харсаар байтал амьдралд эргэн ирж, нүд нь гялалзан, эрүүл болсон нь л чухал юм. Одоо тэр маань бие, сэтгэл муу болох үедээ тэрхүү модоо санадаг ба үүний дараа бие нь тайвширдаг хэмээн ярьдаг билээ.

Энэ түүхийг сонссоны дараа мод ер нь ямар нөлөөтэй юм бэ гэдгийг судалсан тухай, ямар модноос аврал эрэх хэрэгтэй тухай ярилцъя.

Модны хүч

Мод хүнийг эрүүлжүүлдэг тухай яриа нь ямар нэг тоглоом, цуу яриа биш харин шинжлэх ухааны батлагдсан баримт юм. Олон зууны өмнө хүмүүс модоор биеэ эмчилдэг байсан тухай баримт бий. Энэ нь стресс, депрессээс сэргийлж, анхаарал төвлөрүүлэх зэрэгт сайн нөлөөтэй ба таныг эерэг энергиэр хангадаг байна. Гэхдээ чухам зөв модоо олох нь их чухал юм шүү.

Олон төрлийн мод байдаг ба анагаагч мод, энергий сорогч мод гэж бас бий. Нэг нь энерги өгч байхад нөгөөх нь авдаг гэсэн үг юм. Хүнд стресс, уй гашуу, толгой өвдөх, үрэвсэх зэрэг өвчинд муу энергиэсээ салах нь чухал. Ийм үед модонд хойд талаас нь ойртож, нуруугаараа налан зовлонгоосоо салгахыг гуйна.

Хэрвээ өвчин зовлон тань нэмэгдэж байвал энэ мод танд тохирохгүй гэсэн үг учир өөр мод сонгох хэрэгтэй. Харин та бие сулрах, энерги дутагдаж байгаагаа мэдвэл энэ модонд урд талаас нь очих нь зөв юм. Мод руугаа харж алга духаа хүргэн тусламж гуй.

Одоо харин ямар мод танд хэрэгтэй гэдгийг харцгаая.

1. Хус

Маш хүчтэй энерги өгдөг мод. Залуухан хус ч гэсэн хүнд ихээхэн энерги дамжуулдаг байна. Энэ бол донор мод бөгөөд түүнээс эрүүл байлгах ихээхэн энерги авч болно. Нөлөөлөх нөлөө нь зөөлөн, хажууд нь удаан хугацаагаар байж болдог мод юм. Хүүхэд болон эмэгтэйчүүдэд их сайн мод бөгөөд арьсанд сайнаар нөлөөлж, өвчин намдааж сэтгэл санааг тайвшруулна.

 

2. Граб мод

Энэхүү хүчирхэг мод нь таныг ядаргаанаас ангижруулж, элдэв айдас хүйдсээс салгана. Янз бүрийн бэрхшээлийг давах хүч чадал олгож шийдмэг болоход тань тусалдаг мод билээ. Маш хүчтэй мод учраас хажууд нь удаан байх хэрэггүй юм. 5-10 минут байх нь хангалттай.

 

3. Грек самрын мод

Муу энергиэс салахад тань туслах сайхан мод юм. Энэ нь таны сэтгэлийн зовиураас салгаж, үрэвслийг зогсоон, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

4. Лийрний мод

Ихэнх жимсний мод нь зөөлөн донор байдаг билээ. Тэд энергиэ харамгүй өгөх ба ялангуяа цэцэрлэгийн мод энэ тал дээр онцгой. Гэхдээ сайн энерги авахын тулд зэрлэг мод нь илүү дээр бөгөөд энергийн дутагдал нөхөх, муу зүйлээс салахад тань тустай.

 

5. Царс мод

Маш хүчтэй, агуу гэмээр мод юм. Таныг сэргэлэн цовоо, эрч хүчтэй болгож бодол санаа хурц, эрүүл болоход тусална. Мөн хүнийг тайвшруулж, айж сандарсан, амьдралын эрч хүч дутсан, эрүүл мэндийн болон амьдралын элдэв бэрхшээлийг давахад тань их тустай.

Гэхдээ царс модтой болгоомжтой харьцах хэрэгтэй ба бүх хүнд таардаг мод биш шүү. Хүүхэд эмэгтэйчүүд,  даралт багатай хүмүүст энэ модны нөлөө хэтэрхий их байж болох юм. Эрэгтэй, насанд хүрсэн хүнд таарах боловч бас хэтрүүлж болохгүй.

 

6. Гацуур

Энэ бол сорогч мод бөгөөд таны муу энерги, муу сэтгэл санааг авч тайвшруулан, стрессээс салахад тустай. Мөн өвчин сайн авна. Шөнө хар дарах, нойр хүрэхгүй байх зэрэгт энэ мод тустай юм шүү.

 

7. Уд мод

Маш хүчтэй мод. Эмэгтэй хүний мод учир эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тустай. Гэхдээ энэ модонд зөвхөн онцгой тохиолдолд хандах хэрэгтэй. Сэтгэлийн зовиур, хагацал, бэрхшээлийг давахад тусална. Зөвхөн уй гашууг аваад зогсохгүй танд итгэл найдвар бэлэглэнэ. Жижиг сажиг зүйлээр уд модонд очиж хэрэггүй бөгөөд энэ тохиолдолд таны энэ бэрхшээл улам их болж болох юм.

 

8. Агч мод

Энэ бол онцгой мод: таны муу энергийг авах төдийгүй түүнийг тань эерэг энерги болгож танд буцааж өгдөг байна. Стрессээс салах болон энерги авахын тулд энэ мод дээр очиж болно.

 

9. Далдуу мод

Зөөлөн сайхан мод бөгөөд хүнтэй сайхан эерэг дулаан энергиэ солилцдог байна. Сорогч-модтой харьцсаны дараа энергийн тэнцвэрээ олоход тань тусална.

 

10. Улиас

Энэ бол хамгийн хүчтэй сорогч-мод юм. Чухам энэ мод нь л хамгийн их хүндэрсэн бэрхшээлийг тань давахад тусална. Энергийн бөглөрөл зэрэгт маш сайн нөлөөтэй. Үрэвсэл, шарх, гэмтэл, шүдний өвчин, нойргүйдэл зэргийг эдгээж өгнө.

 

11. Нарс

Нарс бол эмэгтэй хүний донор мод юм. Маш их энергийг хүнд өгөх ба бодисын солилцоог сайжруулдаг боловч хүн болгонд энэ нь хэрэгтэй зүйл биш юм шүү. Зүрхний элдэв өвчтэй хүн нарстай харьцах хэрэггүй билээ.

 

12. Улиангар

Муу энергиэс салахад тус болдог мод юм. Улиасыг бодвол үйлчилгээ нь сул боловч өвчин, сэтгэл зовиур, түгшүүрт байдлаас салахад сайн. Муу болгоныг улиангар авах ба улиангартай харьцсаны дараа донор модтой харьцах хэрэгтэй.

 

13. Алимны мод

Алимны мод бол хамгийн зөөлөн донор-мод юм. Эмэгтэй хүний залуу нас, гоо сайхныг хадгалах зэрэгт тустайгаас гадна ахуйн элдэв бэрхшээлээс салахад тань хэрэгтэй мод билээ. Цэцэрлэгийн мод нь сайн нөлөөтэй ч зэрлэг мод нь илүү үйлчилгээтэй байх болно.

Хэрвээ боломж байвал та гэрийнхээ, зуслангийнхаа ойр мод тарих хэрэгтэй ба ямар мод тарьж болох вэ гэдэгт анхаарах ёстой юм шүү.

Та эдгээр модны шинж чанарын тухай нийтлэлд тоглоом тохуу мэт хандаж болно – энэ бол таны л хэрэг. Гэхдээ олон хүн модны эмчлэх чадварт итгэдэг юм шүү. Тиймээс та инээж, шүүмжлэхээсээ өмнө зүгээр нэг оролдоод үзээрэй.

Та модны анагаах чадалд итгэдэг үү? Магадгүй та түүний хүчээр өвчин зовлонгоос салж байсан юм биш биз? Тэгвэл энэ талаараа сэтгэгдэл дээр бичээрэй.

54
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Toisom Solongo

    Toisom Solongo

    2018/08/21 at 15:17

    Naiziin zusland agaart garhaar ochihdoo oi modon dunduur yavlaa!Getel hus modnii usiig uuj.bna geed bugd hus modond hadaas hatgaj orhiod saihan.hus modnuud bugd omhrood uhsen bailaa!Uneheer uhamsargui humuus baigali.delhiigee suitgeed duusah ni ee!Anhaar!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *