Хүн төрөлхтөн одоо ч гэсэн хувьсан өөрчлөгдсөөр байгааг нотлох 11 хачирхалтай өөрчлөлт

0

Хувьсан өөрчлөгдөх – өөрчлөлтийн тасралтгүй үйл явц бөгөөд энэ дэлхий дээрх амьд биет болгонд явагддаг. Хүн ч гэсэн хувьсан өөрчлөгддөг нь сонирхол татна. Бие махбод хувьсан өөрчлөгдөхийг амьдралын шинэ нөхцөл байдалтай дасан зохицохтой холбон тайлбарладаг байлаа. Гэхдээ хүмүүс бидний амьдрал тав тухын хувьд гомдоллоод байхааргүй. Бидэнд тэсэхийн аргагүй халуун, хүйтнээс нуугдах шаардлага алга, ан хийх хэрэгцээ алга, араатнаас нуугдаж амиа хамгаалах ч хэрэг байхгүй. Тэгэхээр юун хувьсан өөрчлөгдөх тухай яриад байна вэ? Амьдралын таатай нөхцөл ч хувьсан өөрчлөгдөх явцад нөлөөлдөг бололтой, урьдын л адил тэр л хурдаараа хувьсан өөрчлөгдсөөр байх ажээ. Бид л гарч байгаа өөрчлөлтийг тэр болгон анзаардаггүй болж байх шиг байна.

Хүн урьдын адил хувьсан өөрчлөгдөж байгааг батлах хэд хэдэн нотолгоог танд сонирхуулахаар бэлдлээ.

Биеийн масс хасагдах

Max Ellis / Cameron Butler

Хүн өөртөө хоол унд олж идэхийн тулд ан хийх, их хэмжээгээр ургац хураах шаардлагагүй болсон. Өдрийн турш авах биеийн ачаалал нь – гэрээсээ ажил хүрэх зам, мөн дэлгүүр хэсэх л болж байх шиг байна. Нэгэнт идэвхтэй хөдөлгөөний дутагдалд орсны улмаас биеийн яс хөнгөн бас хэврэг болжээ, харин булчингууд нь нимгэрч биеийн нийт масс мэдэгдэхүйц багасахад нөлөөлсөн. Мөн хөдөлгөөний дутагдлаас болж тулгуур эрxтний архаг өвчнөөр шаналах нь ихэссээр байна.

 

Эрт том болох

Krümel Backe / L’Oréal Paris

Өнөөдрийн 10-14 насны хүүхдүүдийг 100 жилийн өмнөх үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад наснаасаа хамаагүй том харагдах болсон. Эрт том болж байгааг маш энгийнээр тайлбарлана. Амьд үлдэхийн тулд бие махбод тэмцэх шаардлагагүй болсон, бас хоол хүнс олж идэхийн төлөө ч тэмцэх шаардлага алга. Амьдралын нөхцөл илүү сайжирсан учраас бие махбод хурдан хөгшрөх үйл явц удааширсан байна.

Уг үзэгдэл палеолитын эрин үед ч ажиглагдаж байжээ. Тэр үед хүүхдийн бэлгийн бойжилт 7-8 наснаас эхэлж байсан түүхтэй.

 

Улам өндөр болж байна

pellehusvall / mahalisreelakshmi

Европ хүмүүсийн биеийн өндөр сүүлийн 100 жилд мэдэгдэхүйц нэмэгдсэн. 1880-1980-аад оны хооронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн өндөр 11 сантиметрээр нэмэгджээ. Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд энэ тал дээр дээд амжилтыг тогтоосон гэж хэлж болно. Тэд сүүлийн зуун жилд бараг 20 сантиметрээр нэмэгдсэн байна.

 

Үсний ургалт багассан

Mike Mozart / Terenzio Lodadio

Орчин үеийн хүмүүс өвөг дээдсээсээ хамаагүй бага үстэй. Яагаад? Хүн өтгөн үсний давхаргаасаа аль эрт салсан гэдгийг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Өнөөдөр ч энэ үйл явц үргэлжилсээр л байна. Энэ нь дааврын идэвхтэй үйл явц багассан, мөн биеийн дулааны өөрчлөлтөөс шалтгаалжээ. Бүр үсгүй болох тухай яриа хэдэн мянган жилийн дараа ч яригдахгүй тул та санаа амар байж болно.

 

Биеийн хэвийн халуун өөрчлөгдсөн

HS You

19 дүгээр зууны сүүлээр эрүүл хүний биеийн дулаан 37 хэм байсан гэхээр нэг л хачин санагдана. Уг үзүүлэлт өнөөдөр 36,6 хэм болтлоо буурчээ. Энэхүү өөрчлөлтийг эрдэмтэд анагаахын шинжлэх ухааны хөгжилтэй холбон тайлбарлаж байгаа юм. Шинжлэх ухааны хөгжлийн ачаар хүн архаг үрэвслээсээ салж илүү эрүүл болж чаджээ. Энэ нь уураг боловсруулалтад нөлөөлсөн хэрэг. Уураг – бодисын солилцоог хурдасгахын хэрээр биеийн халууныг нэмэгдүүлдэг бодис.

 

Цусны шинэ бүлэг

Allen Gathman / beneferisha

Төрөл бүрийн үндэстэн ястны цус холилдож мутаци явагдсаны үр дүнд “цусны алтан бүлэг” бий болжээ. Ямар ч бүлгийн цустай хүнд таарах тэг резустай. Сүүлийн 50 жилд нийт 43 хүнд мэдэгдээд байгаа цусны шинэ бүлэг юм.

 

Эрчүүд эрт халцарч байна

Ilya Todramovich / Barry Sternberg

Эрчүүд залуугаасаа буюу 20-25 наснаасаа эхлэн халцарч байна. Энэ нь эрдэмтдийн батлан хэлж байгаагаар бол гамшиг биш харин хэвийн үзэгдэл ажээ. Орчин үеийн хүний амьдрал өдөр тутмын стрессээс салдаггүй, нойргүйдэл, амин дэмийн дутагдалтай явдаг болсонтой холбоотой ажээ. Эдгээр xүчин зүйлс нь дааврын тэнцвэргүй байдалд хүргэж эрт халцрахад нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн хувьд халцрах нь төдийлөн түгээмэл биш тул тэдэнд энэ асуудал тулгарах нь ховор.

 

Залуугаасаа холын хараа муудах

Nenad Stojkovic / Ellen Wood

Багаасаа зурагт, утасны дэлгэц ширтэж өссөн хүүхдүүдийн холын хараа эрт муудаж байна. Тэд ойрын зүйл сайн харах ч хол байгаа зүйлийг олж харахгүй байх нь их. Энэхүү таагүй өөрчлөлт харааны мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Одоо цагт гурван хүүхдийн нэг нь ийм байдалд хүрээд байгаа нь харамсалтай. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ.

 

Дархлааны сулрал

rana khan / Heather Robinson

Хүн төрөлхтний цэвэр цэмцгэр байдалд тэмүүлэх хүсэл эрмэлзэл, эмийн зүй зохисгүй хэрэглээ нь дархлааны системийг дарангуйлахад хүргэжээ. Өнөөдөр дэлхий дахинд харшлын өвчтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Харшил төдийгүй, гуурсан хоолойн багтраа өвчин, архаг өвчлөлийг 100-200 жилийн тэртээх бидний өвөг дээдэс огт мэддэггүй байжээ.

 

Нүдний өнгө өөрчлөгдөх

Paria Muinafshar / Jenna Hamra

Урьд нь бүх хүмүүс хонин бор нүдтэй байжээ. 10 мянгаад жилийн тэртээгээс мутац явагдаж цэнхэр нүдтэй байх ген бий болсон байна. Цэнхэр нүдний ген давамгайлаагүй ч гэлээ түгээмэл өнгөд тооцогдоно. Өнөөдөр дэлхий дээр ойролцоогоор 650 сая хүний цэнхэр нүдтэй гэж үздэг.

 

Томчууд сүү уух боломжтой болсон

Bradley Gordon / Hawk Films Ltd.

Урьд нь багачууд л эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүйгээр сүү уудаг байж. Амьтдыг гэрийн тэжээвэр болгон мал аж ахуйн хэмжээнд хүртэл хөгжүүлсний ачаар одоо томчууд ч сүү уух боломжтой болжээ. Сүүлийн гурван мянган жилээс л хүн сүүн лактоз боловсруулж чадахаа больсон гэдэг. Өнөөдөр дэлхий дээрх насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь л сүү, сүүн бүтээгдэхүүнийг ямар нэгэн айдасгүйгээр хэрэглэж чаддаг.

Хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна, энэхүү өөрчлөлтийг бид яагаад ч зогсоож чадахгүй. Хэдэн арван жилийн дараа орчин үеийн хүн хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулсан эрдэмтдийн дэвшүүлсэн таамгийг та эндээс үзэж сонирхоорой.

8
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *