Хэрэв та ходоод гэдсээ цэвэрлэхээр шийдсэн бол алдаа гаргахаасаа өмнө үүнийг заавал уншаарай!

3

Гэдэс дотроо цэвэрлэх явдал хүмүүсийн дунд эртнээс байсаар ирсэн бөгөөд өнөөдөр багагүй хүн гэдэс дотроо цэвэрлэхийг илүүд үзэх болжээ. Гэдэс цэвэрлэх үед шулуун гэдэснээс шингэн ялгарч, биеэс гадагшилдаг байна. Энэ шингэн нь цэвэр ус эсвэл кофе агуулсан, нэг бол бусад ургамлын гаралтай шингэн байж болно.

Уг цэвэрлэгээний зорилго нь гэдэс дотроос хортой шингэнийг гадагшлуулах юм. Харамсалтай нь шинжлэх ухааны талаас энэ нь буруу юм. Гэдэс дотор таны идсэн хоол унд дахь хорыг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Гэдэс дотрыг цэвэрлэх нь тус болохгүйгээр барахгүй бүр аюултай ч байж мэднэ. Ингээд гэдсээ цэвэрлэхээс өмнө зайлшгүй анхаарах ёстой 8 зүйлийг хүргэж байна.

1. Шингэний дутагдалд орох

Гэдэс дотроо цэвэрлэх нь шингэний дутагдалд орох эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар хэлж байна.

2. Электролитын тэнцвэргүй байдал

Гэдэс цэвэрлэх үед гарч болзошгүй дараагийн эрсдэл бол электролитын тэнцвэргүй байдал юм. Олон удаа гэдсээ цэвэрлэснээр үр дүнд нь суулгах болон дотор эвгүй оргидог болохыг анхаараарай.

3. Апластик цус алдалт

Ясны чөмөг хангалттай хэмжээний шинэ цусны эс боловсруулж чадахгүйгээс болоод энэ төрлийн цус алдалт болдог байна. Мэдээж хэрэг энэ нь гэдсээ цэвэрлэсэнтэй холбоотой байдаг.

4. Үрэвсэл

Гэдэс цэвэрлэгдэх үед тэнд байсан бактериуд биеэс цуг гадагшилдаг. Гэвч бактери бүр биед сөрөг нөлөөтэй биш юм. Хоол ундыг боловсруулж, шингээхийн тулд биед зарим бактери байх ёстой ажээ. Иймээс гэдсээ цэвэрлэснээр биед хэрэгтэй бактерийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм.

5. Бөөр доголдох

Гэдэс цэвэрлэснээс болж хамгийн их өвчилж, үйл ажиллагаа нь доголддог эрхтэн бол бөөр бөгөөд үүнийг судалгаагаар олж тогтоосон байна.

6. Элэг хордох

Та олон удаа гэдэс дотроо цэвэрлэвэл үр дүнд нь таны элэг хордох аюултай гэдгийг бодолцож үзэхийг мэргэжлийн эмч нар зөвлөж байгааг дуулгая.

7. Шулуун гэдэсний шүүс

Шулуун гэдэсний хоолой гэдэс цэвэрлэгдэх үед хамгийн ихээр өртдөг учир үр дүнд нь цооролт явагдах эсвэл их хэмжээний шүүс ялгарахад хүргэдэг байна. Цооролтоос болж шулуун гэдсэнд хортой бактери орж, улмаар үрэвсэл үүсгэдэг ажээ.

8. Үхэл

Хамгийн аюултай эрсдэл бол үхэл юм. Эмчийн заавар зөвлөгөөгүйгээр, өөрөө дур мэдэн гэдсээ цэвэрлэснээс болж цөөнгүй хүн амь насаа алдаж байжээ.

Гэдэс дотроо цэвэрлэхийг хүн бүр бодолхийлэх болсон нь нууц биш ч гэлээ үүнийг хийхээсээ өмнө ямар эрсдэлтэй нүүр тулгарч болзошгүйг сайтар бодох нь чухал юм.

7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *