Шөнө дунд гэнэт сэрээд байгаа бол шалтгаан нь ийм учиртай

3

Хэрвээ та шөнө дундуур сэрээд үүнд оройхон уусан аяга кофег буруутгаж байгаа бол дараах шалтгааныг буруутгах хэрэгтэй болов уу – энэ бол таны биед орших энерги юм.

Эртний хятадын уламжлалт анагаах ухааны үзэж байгаагаар бол шөнийн тодорхой цагт сэрэх нь бие махбодийн энергийн урсгал цагийн системтэй холбоотой гэж үздэг ажээ.

Хэрвээ та харилцан адилгүй цагт сэрж байгаа бол энерги суларсан эсвэл түгжигдсэнтэй холбоотой.

 

21:00-23:00

Хэрвээ энэ цагаар унтаж чадахгүй байгаа бол стресс болон сэтгэл санаа тавгүй байгаатай холбоотой. Түгшүүр, айдас таныг тавгүйтүүлж байна. Өөртөө туслахын тулд тарни унших, бясалгал хийхийг хичээгээрэй.

 

11:00-01:00

Энэ үед цөсний хүүдий идэвхиждэг учраас унтаж чадахгүй байж болно. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа хөөрсөн байдалтай байдаг. Мөн өөрийгөө ямар нэгэн зүйлд буруутгаж байх, тиймээс өөрийгөө уучлахыг хичээ.

 

01:00-03:00

Энэ хугацаа элэгтэй холбоотой, ян энерги болон сэтгэлээр унасан байгааг илтгэнэ. Хэрвээ та энэ хугацаанд унтаж чадахгүй байгаа бол сэтгэл санаа тогтворгүй, түгшүүртэй мөн ямар нэгэн зүйлд гэмшсэн байна.

Тиймээс сэтгэл санаагаа тогтворжуулахыг хичээ, сэрүүцүүлэх төрлийн ундаа ууж тайвшрах дасгал хийж сураарай.

 

03:00-05:00

Энэ хугацаанд уушги идэвхтэй ажилладаг, өөрөөр хэлбэл уушги энэ хугацаанд эрч хүчээр дүүрэн байна. Сэтгэл санаа тавгүй үед уушгины урсгал бөглөгдөж тайвшрахад саад учруулдаг.

Гүнзгий амьсгал аваад амьсгалын урсгалыг жигдрүүлэхийг хичээ. Хэрвээ амьсгалаа удирдаж чадвал сэтгэл санаагаа тогтворжуулж тайвшруулж чадна.

 

05:00-07:00

Бүдүүн гэдэс энэ хугацаанд эрч хүчээр сэлбэгдэж идэвхтэй ажиллаж эхэлдэг. Бүдүүн гэдэс хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэх ажиллагаа явуулна. Хэрвээ та энэ хугацаанд нойрсож чадахгүй байгаа бол сэтгэл санаа тогтворгүй байгаатай холбоотой, өөрийнхөө амьдралд ямар нэгэн хязгаар тогтоосонтой холбоотой.

Тайвшрахыг хичээгээд амьдрал урагшилж байгааг бодоорой. Өөрийгөө хүнд бодлоос чөлөөлж бие эрхтнээ хорт бодисоос цэвэрлэн тайван нойрсоорой.

65
Ха ХаХа Ха
34
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
22
ХөөрхөнХөөрхөн
22
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *