Гар доорх зүйлсийг ашиглан хэрхэн сонирхолтой илбэ үзүүлэх вэ?

0

Илбэ байнга л хүний анхаарлыг татдаг байсан. Нууцыг нь мэдээгүй бол бүр ч онцгой илбэ болно. Заримдаа тусгай хэрэгсэлгүйгээр сайхан илбэ үзүүлэх боломж бий.

Бид та бүхнийг жинхэнэ шидтэн болохыг санал болгож байна. Маш энгийн зүйл ашиглаж шүү дээ.

Бөмбөлөг дэх Кока-кола

Танд хийлдэг бөмбөлөг, кока-кола л байхад хангалттай. Ундааны савны аманд бөмбөлгөө углаад доош тонгойлгон ундаагаа бөмбөлгөнд гоожуул гэж хэлээрэй. Тэр хүний чармайлт талаар болно, яагаад гэвэл бөмбөлөг хийгүй байгаа учраас. Гол нууц нь ундаагаа бага зэрэг сэгсэрч хийг хүчтэй ялгаруулах хэрэгтэй, ингээд л бөмбөлөг хийгээр дүүрч ундаа юүлэгдэнэ.

 

Утсыг бөмбөлөгт хийх

Тасалгаагаар дүүрэн бөмбөлөг хөвж байгаа баярын өдрөөр үзүүлэх сайхан илбэ. Нэг бөмбөлгийг авч ширээн дээр тавиад гар утсаа дээр нь байрлуулна. Хийтэй бөмбөлгийг огцом хийг нь гаргахад бөмбөлөг утсанд углагдана. Ингээд л боллоо, гажет хавханд орох нь энэ.

 

Хоёр лааг чүдэнзгүйгээр асаах

Энэ маш сонирхолтой илбэ. Танд хоёр лаа, глицерин мөн марганцын нунтаг хэрэгтэй. Нэг лааны утсанд глицерин, нөгөө лаандаа марганц түрхээрэй. Лаагаа ойртуулахад … ид шид өөрөө бий болно. Илбийг үзүүлэхдээ гараа сунгаж үзүүлээрэй, мөн үзэгчдийн нүүрнээс зайтай байлгавал зохино.

 

Усанд хөвөх цаасны хавчаар

Таныг ажил, сурлагаас тань багахан хөндийрүүлэх илбэ заах гэж байна. Хажууд байгаа хүмүүсийг устай аяганд цаасны хавчаарыг живүүлэхгүй байхаар хий гэж хэлээрэй. Амжилтгүй туршилтууд дууссаны дараа та илбээ үзүүлнэ: гэхдээ нэг цаасны хавчаарыг зураг дээрх шиг дэлгэж илбээ үзүүлнэ. Та чадна аа.

 

Жүржийг алим болгох илбэ

Хүүхдүүдийн ам нь ёстой ангайна даа. Жүржээ үзүүлээд алчуураар бүтээнэ, ид шидийн үгээ хэлээд алчуураа аваарай. Црраан, алим болчихлоо. Энэ ид шидийн илбэд: жүржийн хальсыг урьдчилан аваад алимыг бүрсэн байна. Алган дээр тавьсан жүржийн хальстай алимыг сайтар барих бөгөөд алчуураа авахдаа хальсаа мэргэжлийн мэт цуг суга татна шүү.

 

Стакан өргөх бөмбөлөг

Найз нөхдийнхөө дунд мөрий тавьж хөгжилдөхөд тохиромжтой. Ямар ч хүндрэлгүйгээр стаканыг бөмбөлгөөр өргөнө гээд та мөрийц. Яаж болдог юм бэ гэцгээх биз. “Илбэ”-ийн нууц чүдэнзэнд байгаа юм. Стакандаа асаасан шүдэнз хийгээд амсар дээр нь бөмбөлгөө шууд тавина. Чүдэнз унтраад дуусангуут стаканаа өргө.

 

Өнгө өнгийн ундаа

Энэ солонгорсон илбийг үзүүлэхийн тулд танд шилэн хундага, мөс, хүнсний будаг, хусны шүүс эсвэл өнгөгүй хийжүүлсэн ундаа хэрэгтэй. Хундагануудаа зэрэгцүүлж тавина, дотор нь хүнсний будагнаасаа дусааж дээрээс нь мөсөөрөө далдална шүү. Одоо хийжүүлсэн ундаагаа сүртэйхэн шиг хийхэд өнгө өнгийн ундаа бэлэн боллоо.

 

Гар бичмэл шатахгүй

Цаасан дээр үгээ бичээд үзэгчдэд харуулна. Цаасаа шатаагаад үнсийг нь алгаараа үрээд “илбийн шившлэг”-ээ хэлнэ. Үнсээ гараасаа сайтар сэгсрээд алгаа үзүүлээрэй – алган дээр чинь цаасан дээрх бичээс үлдсэн байгааг тэд харна. Илбийн нууц: гарын алган дээрээ өндөгний цагаан болон усыг 1:1 харьцаагаар хольсон уусмалаар үгээ бичиж хатаасан байна.

37
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *