Дахиж эмийн сан руу явах хэрэггүй боллоо. Цонхныхоо тавцан дээр хэрэгтэй эмийн ургамлуудаа тариарай. Танд хэрэгтэй 7 төрлийн навчит ургамал

4

Зун болж бид шинэ ногооны зууш идэх боломжтой болсон ба энэхүү зуушийг шинэ навчит ногоогүйгээр төсөөлөх аргагүй билээ. Яншуй, ногоон гоньд, цоорох майлз, ногоон сонгино, базилик зэрэг олон янзын амт үнэртэй ногоонууд бидний өвлийн турш суларсан бие организмыг витаминжуулдаг юм. Мөн хоол хүнсэнд маш сайхан амт оруулна.

Шорлог, янз бүрийн гурилан бүтээгдэхүүнтэй цуг түүхийгээр болон бусад байдлаар хэрэглэх, янз бүрийн зууш салатыг нунтаг ногоогоор амтлах зэрэг олон янзаар хэрэглэж болдог. Кинза, яншуй зэрэг нь хоол, зууш гоёх төдийгүй бас хүйтэн шөл бүхий хоолны чухал амтлагч болно.

Энэ бүхнээс гадна дээрх ургамлууд нь хүний биед маш их ашигтай билээ. Хүний биед хэрэгтэй бодисууд шинэ ногоонд хамгийн их байдаг гэдгийг та мэдэх үү? Үүнийг баталсан олон зүйл бий.

Эдгээр ургамлын ашигтай хэрэгтэй талыг мэдэж авсан учир би тэдгээрийг цонхны тавцан дээрээ тарьж жилийн турш шинээр нь хэрэглэж байхаар шийдсэн юм. Энэ дулаан цагт үрийг нь тарьж суулгалаа. Би хоёр жилийн турш эдгээр ургамлыг идэвхтэй хэрэглэж байсны хүчинд дархлаа хэвийн хэмжээнд ирж, эрүүл мэнд сайжирсан юм. Тэгэхээр одоо би эм авах гэж эмийн сан руу гүйхээ больсон билээ.

Энэ удаа 7 төрлийн навчит ургамлын ашигтай талын тухай танилцуулах болно. Эдгээр дунд таны хоол тэжээлд ихээр хэрэглэдэг ногоо нилээд байх бөгөөд та эдгээрийн ашиг тустай талыг нь зүйл бүрээр мэдсэний дараа бүр ч илүү ихээр хэрэглэх биз ээ.

Навчит ногооны ашигтай тал

1. Яншуй: витамины эх орон

Энэхүү ердийн нэгэн ногоон дахь С витамины хэмжээ нь нимбэгийнхээс 4 дахин их байна. Мөн бета-каротин, А болон Е витамин, эрдэс болох фтор, төмөр, цайр, селен, кали, фосфор, магни, кальци, гликозидууд, флавоноидууд, инсулин зэрэг байгалийн полисахарид ихтэй ба энэ нь биднийг хорт хавдраас сэргийлж байдаг байна.

Яншуй хэрэглэснээр цусны даралт багасаж, цусан дахь сахарын хэмжээ мөн бага болж хараа сайжруулан, арьс залуужуулж, бэлгийн чалх сайжруулна.

Гэхдээ бас сөрөг нөлөө бас бий: шээсний замын янз бүрийн өвчлөлтэй, жирэмсэн үед ихийг хэрэглэхгүй байх нь зөв бөгөөд хэт их идсэн нөхцөлд үр зулбах аюултай юм.

 

2. Ногоон гоньд: олон янзын ашигтай тал

Ногоон гоньд нь яншуйтай адил витамин болон эрдэс агуулах ба дээр нь Р витаминаар баялаг. Энэ витамин нь судасны хана бэхжүүлдэг ач холбогдолтой билээ.

Ногоон гоньд хэрэглэснээр олон өвчнөөс салж болно. Хоол тэжээл боловсруулах, ялгадас хорыг гадагшлуулах, зүрхний булчин чангалах, толгойн өвчин анагаах олон сайн талтай юм.

Ногоон гоньд нь ихээхэн хэмжээний витаминаас гадна селен, магни, кали, фосфор болон бусад ашигтай бодис агуулна.

 

3. Кинза: Хятадын эрүүл байхын үндэс

Эртний Хятадад кинзад ихээхэн хүндэтгэлтэй ханддаг байсан байна. Энэ ургамал нь цусны бүтцийг сайжруулж, зүрхний булчин чангалах ба судасны ханыг бэхжүүлнэ. Энэхүү сайхан үнэр, амттай ургамал нь олон төрлийн витамин, амин хүчил, эрдэс агуулна.

Бага хэмжээгээр өдөр болгон хэрэглэхэд  хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанууд сайжирч хор, ялгадас, холестеринийг гадагшлуулна. Мөн хүний ой тогтоолтыг сайжруулдаг ашигтай талтай билээ.

 

4. Цоохор майлз: турахад туслах ургамал

Цоохор майлз нь турах хүсэлтэй хүний маш сайн туслах юм байна. Энэ ургамалд маш бага калори байх учир эсрэг калори бүхий ургамал гэх бөгөөд түүнийг боловсруулан шингээхийн тулд организм өөрөө хүлээн авч байгаагаасаа илүү энерги зарцуулна.

Ардын эмнэлэгт энэ ургамалыг үрэвслийн эсрэг, шарх анагаах, тайвшруулах зэрэгт ашиглахаас гадна бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэж үздэг байна. Цоохор майлз, түүний шүүс нь депрессээс сэргийлэх ба учир нь магни хүний биед дутагдсанаар депресст орох нөхцөл байдал бий болдог билээ.

Гэхдээ харамсалтай нь энэ олон ач холбогдолтой ургамалд бас сөрөг нөлөө багагүй бий. Жирэмсэн хүн идэж болохгүй (зулбах магадлалтай), хүүхэд хөхүүлж байгаа хүн хэрэглэж болохгүй гэх мэт. Эпилепсийн үед цоохор майлз нь өвчин сэдрээж болох ба бөөрний чулуутай хүний чулууг хөдөлгөх тал бий учир аюултай юм.

 

5. Буйцаа: хүч чадал өгөх ургамал

Усан цэрэг Папая хэмээх буйцаа идээд бяр хүч ордог хүүхэлдэйн киноны баатрыг санаж байна уу? Энэ ургамал нь тэрхүү кинон дээрх шиг эрч хүч өгөхгүй ч буйцаа нь таны бие организмд олон төрлийн ач холбогдолтой билээ.

Буйцаа нь хүний дархлааг сайжруулж хүч чадал нэмнэ. Хоол хүнсэндээ шинэхэн буйцаа хийж хэрэглэх, эсвэл хандыг нь уух нь толгой өвдөх, ядаргаа гаргах, ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргээх, яс бэхжүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох гэсэн ач холбогдолтой байдаг. Мөн биеэс хорт бодис гадагшлуулах учир нүүр биеийн арьс цэвэр сайхан болно.

 

6. Ногоон сонгино: дархлаа сайжруулна

Ногоон сонгино нь ихэнхдээ уснаас тогтох ба усны эзлэх хувь 90% хүрнэ. Үлдсэн 10% нь янз бүрийн хүнсний эслэг, эрдэс (никель, кали, төмөр, магни, кальци, марганец, фосфор) А, С, болон К витамин, фолийн хүчил мөн бага хэмжээний В бүлгийн витамин (В1, В2, В3 болон В6) агуулдаг.

Ногоон сонгины ашигтай тал нь бас маш бага хэмжээний калори агуулах ба энэ шинж чанараараа хоолны дэглэм барьж байгаа хүнд их ач холбогдолтой.

Эрт дээр үеэс ногоон сонгино гэгч нь ямар ашигтайг хүн төрөлхтөн мэдэж ашиглаж ирсэн байна. Танд түүний хурц амт нь эвгүй санагдаж болох ч хоол хүнсэндээ бага хэмжээгээр ч гэсэн хэрэглэж байх хэрэгтэй. Таны бие организм үүний чинь төлөө баярлалаа гэж хэлэх болно.

 

7. Базилик: сайхан үнэртэй эмч

Эртний эмч Авиценна нь базиликийг бараг л ид шидтэй мэтээр магтан бичсэн байдаг. Тэрээр базилик нь хүнд юу хэрэгтэй байгааг өөрөө мэдэн нөхөж өгдөг ургамал гэж үздэг байж. Ядарсан хүнд хүч чадал өгдөг, хэт төвлөрсөн хүнийг тайвшруулдаг гэх мэт.

Өтгөн хатах үед тайвшруулах бол өтгөн алдах үед эсрэгээр тус болно. Ямар ч байлаа гэсэн базилик нь олон ашигтай талтай гэдгийг хүмүүс эрт дээрээс мэдэж олон зуун жилийн турш энэхүү олон тэжээлт бодис бүхий ургамлыг хүнсэндээ хэрэглэж ирсэн билээ.

Базиликт камфара, С, К болон Е бүлгийн витаминууд, эфирийн тос, каротин ихээр агуулагдана. Эдгээр бодисын үйлчлэл нь тухайн ургамлыг ханиад томуу, ядаргаа, цус багадалт, витамин дутагдах зэрэгт юугаар ч сольшгүй зүйл болгоно. Мөн эрт үед базилик нь хөгшрөлтийг зогсоодог гэж үздэг арьсыг илүү залуухан болгодог гэж итгэдэг байсан байна.

8. Кресссалат: амьдралын эрч хүчний эх үндэс

Энэ жижигхэн ургамал нь асар их амьдралын хүч агуулдаг гэдэг нь нууц зүйл биш. Кресс-салатын ач холбогдол нь маш хэрэгтэй эрдэс болох кали, кальци, төмөр, зэс, магни зэргийг ихээр агуулахаас гадна К, Е, С, В, Д, А бүлгийн витаминууд агуулдаг явдал юм.

Европын эрдэмтэд энэхүү жижиг ургамлыг хоолонд хэрэглэснээр цусны эд эсийн гэмтэл зэргээс сэргийлдэг, үүгээрээ цусыг хорт хавдраас урьдчилан хамгаалдаг гэж мэдэгдэж байна.

Хөгширч байгаа арьсанд креасс-салатын ханд, цэвэр усаар хийсэн мөсөн шоогоор өдөр болгон арчиж байх нь ихээхэн үр нөлөөтэй байдаг.

Ямар ч төрлийн навчит ургамлын ач холбогдол нь бусад хүнстэй нэгдэх үедээ хүний хоол тэжээл, тэжээллэг бодис шингээх чадварыг эрс сайжруулдаг ба хорт хавдрын эд эсийг гадагшлуулдаг явдал юм. Шинэ байх тусмаа илүү сайн үйлчилгээтэй боловч хатаасан, хөлдөөсөн ч гэсэн зарим ашигтай шинж чанараа тэр чигээр нь хадгалж байдаг байна.

Дээрх долоон ашигтай ургамлыг анхаарч мэдэж аваад тэдгээрийн тусламжтайгаар эрүүл мэндээ батжуулж, бас хоол хүнсээ ч олон янз болгоорой. Тиймээс одооноос эхлээд өдөр болгон эдгээр ургамлыг хэрэглэж бай.

Мөн эдгээр ургамлын тухай найз нөхдөдөө хэлэхээ бүү мартаарай. Ашигтай хэрэгтэй мэдээллийг бусадтай хуваалцах үргэлж сайхан байдаг билээ.

41
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zundui Dungaamaa

    Zundui Dungaamaa

    2023/08/04 at 03:28

    яаж.цонхон дээрээ
    ургуулах юм бэ аан

  2. Гантулга Дашдаваа

    Гантулга Дашдаваа

    2023/08/04 at 05:12

    Үрүүд нь хаан зарагдаг бэ ..хаанаас авах бэ

  3. Byasgalantai Tsetseg

    Byasgalantai Tsetseg

    2023/08/04 at 06:59

    Яаж тарих вэ зөвлөгөө авья

  4. Selenge Yarman

    Selenge Yarman

    2023/08/04 at 07:22

    Үр авья

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *