Сахар идэхээ болих үед бидний биед юу болох вэ? Итгэмээргүй 10 өөрчлөлт!

4

Хүн бүхэн тохиолдлоор хайрсан боов идэж, мөхөөлдөс эсвэл зарим нэг амттанд мөнгө үрэх дуртай байдаг. Гэвч ихэнх хүмүүс тэдгээр амттанд хэр их хэмжээний сахар агуулагдаж байгааг тэр бүр боддоггүй. Хэрэв та эрүүл амьдралыг хүсч байвал, сахараас татгалзах хэрэгтэй.

Байгалийн гаралтай сахар жимс болон хүнсний ногоонд агуулагддаг бөгөөд энэ нь биед хор хөнөөлгүй. Сахар идэхээ боливол хүний биед гарах итгэмээргүй 10 өөрчлөлтийг мэдээд аваарай.

1. Зан байдал өөрчлөгдөхийг болиулна

Эрч хүчээ алдаж, зан байдлаа өөрчлөхийг хүсэхгүй байвал сахарыг хоол хүнснээсээ хасах хэрэгтэй. Сахар бие организмын системд нэгэнт нэвтэрсэн бол энэ нь зарим хүмүүсийн хувьд уцаарлах болон сэтгэл санаа тавгүйтэх үндэс болдог байна.

2. Сайн унтана

Сахарын хэрэглээгээ багасгаж чадвал тогтсон цагт унтаж чаддаг болохоос гадна, нойроо сайн авах ач тустай.

3. Илүү эрч хүчтэй болно

Сахар биед нэвтэрч, хурдан хугацаанд шингэснээр олон хүн эрч хүчээ алддаг. Сахарын хэрэглээ өндөр байх тусам эрч хүчээ алдаж, сулбагар болно. Иймд сахар идэхээ боливол, эсрэгээрээ эрч хүчтэй байж, идэвхтэй болох юм.

4. Бодол санааг цэвэрлэнэ

Судалгаагаар сахарын хэрэглээ нь хүний тархины эсийг хааж, бодох, сэтгэх чадварыг үгүй хийдэг болохыг олж тогтоосон байна. Сахар идэхээ больсноор та урьд өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй сэтгэх боломжтой болно гэсэн үг.

5. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Сахар цусан дахь инсулиныг хэт их идэвхтэй болгодог. Их хэмжээний цусны урсгалыг нэмэгдүүлж, улмаар зүрхний хэмийг түргэсгэдэг. Сахарын хэрэглээгээ зогсоож чадвал холестеролыг 10%, триглицеридийг 20-30% бууруулах боломжтой.

6. Жин хасна

Дээр дурдсанчлан сахар инсулины хэмжээг нэмдэг. Үр дүнд нь хэвлий хэсгээр таргалах эсвэл тодорхойгүй шалтгаанаар хэт турахад хүрдэг байна. Сахарын хэрэглээгээ багасгаснаар жингээ тохирох хэмжээнд бариж болно.

7. Чихрийн шижин өвчин тусахгүй

Хэрэв гэр бүлийн тань аль нэг гишүүнд чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрвэл, оройтолгүйгээр сахарын хэрэглээг нь багасгахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр өвчнийг хүндрүүлэхгүй байх ач тустай.

8. Батга, элдэв тууралт гарахаас сэргийлнэ

Сахар батга гарахад нөлөөлдөг гэж үү? Сахар нь үрэвслийг бий болгодог учир батга гарахад нөлөөлдөг. Иймд хэсэг хугацаанд сахарын хэрэглээгээ хянаад үзээрэй. Нүүрэн дээрх батга тань арилах болно.

9. Арьсыг залуужуулна

Гэмтсэн коллаген, үрчлээтсэн арьс болон арьсны олон асуудлыг сахар идэхээ больсноор шийдвэрлэх бүрэн боломжтой.

10. Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна

Сахарын хэрэглээгээ багасгах эсвэл больсноор хоолны дуршил нэмэгдэж, амны эрүүл ахуй сайжирна.

Сахар идэхээ болино гэдэг магадгүй амар зүйл биш байх. Гэвч идэхээ больсноор дээрх итгэмээргүй өөрчлөлтүүд таны биед гарах учир одооноос эрүүл амьдралын төлөө сахарын хэрэглээгээ хянаарай.

66
ГайхмаарГайхмаар
31
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
12
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Solongo Jagaa

    Solongo Jagaa

    2023/08/04 at 02:40

    Ganaa Tsoomoi Jargalsaikhan Purevsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *