Урьд нь хэзээ ч бодож үзэж байгаагүй сонирхолтой сэдэв: Бид хэн нэгний нүд рүү 10 минутын турш ширтэхэд юу болох вэ?

2

Судалгаагаар хүн бол дэлхий дээрх хараа нь хамгийн өндөр хөгжсөн амьд биетүүдийн нэг гэдэг нь батлагдсан. Эргэлзээгүй, бид өөрийнхөө нүдийг шөнө хүртэл харах чадвартай харцагын нүдтэй харьцуулах аргагүй, гэхдээ хэрэв бид ямар нэгэн хаалтны цаанаас биднийг харж байгаа хэн нэгнийг бай болгож харвал, хэрэв тухайн хүн бидний нүд эсвэл хамрыг зөрүүлээд харах юм бол оновчтой харж чадна. Түүнчлэн бид нэг зүйл рүү удаан хугацаагаар ширтэж харах юм бол урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй зүйлс болох болно. Судалгаагаар энэ талаар хачирхалтай зүйлийг олж тогтоосон байна.

Бид та бүхэндээ энэхүү гайхалтай мэдээг дуулгаж байгаадаа туйлын таатай байна.

Италийн сэтгэл судлаач Жиованни Капуто Урбино их сургууль дээр нэгэн судалгааг хийсэн ба хоёр хүн бие биенийхээ нүд рүү удаан хугацаагаар ширтэж харвал хүний тархинд юу болохыг олж мэдэхийг зорьжээ.

© Before Sunrise / Warner Bros.

Тэр болон түүний судалгааны багийнхан 40 эрүүл насанд хүрсэн хүмүүсийг 2 хэсэгт хуваажээ, 20 нь бүдэгхэн гэрэлтэй өрөөнд орсон байна. Тэдэнд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлдөө авталгүй, нэг нэгнийхээ нүд рүү 10 минутын турш ширтэхийг даалгав. Үлдсэн 20 хүний хувьд хоосон хана руу харж зогсжээ. Энэ талаар хэн хэнд нь хэлээгүй байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

Бие биенийхээ нүд рүү ширтсэн хүмүүсийн хувьд хачирхалтай үр дүн ажиглагдаж эхлэв. Хэн нэгний нүд рүү тодорхой хугацаанд ширтсэнээр тусгаарлалтын шинж тэмдэг илэрсэн ба энэ нь хүний бие бодит ертөнцөөс ангижирч, дуу чимээ болон өнгөний мэдрэмж өөрчлөгдөж, цаг хугацааг хянах чадваргүй болох явдал юм.

© Pexels © Unsplash

Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцсон хүмүүсийн 90% нь 10 минутын хугацаанд хэн нэгний нүд рүү цоо ширтсэнээр өөдөөс нь хараад зогсож байгаа хүний царай 2-4 удаа өөрчлөгдөж харагдсан талаар хэлжээ. Зарим нь амьтан эсвэл мангасын царайг олж харсан байв. Харин өөр бусад хүмүүс гэр болон найзынхаа царайнаас гадна өөрийнхөө царайг хүртэл олж харжээ.

© Pixabay © Pexels

Ямар төрлийн тоглоомыг тархи биднээр тоглуулж байна вэ? Доктор Капуто яагаад ийм зүйл тохиолдсон талаар оновчтой хариулт өгч чадаагүй ч гэлээ энэ нь мэдрэхүйн дутагдал буюу бидний бусад мэдрэхүй түр хугацаагаар зогсонги болж байгаатай холбоотой гэж үзжээ. Тэрээр тархины үйл явц, дотоод ухамсрын тусламжтай бодит байдлаас ангижирдаг гэдэгт итгэсэн байна.

© Depositphotos.com

Үлдсэн 20 хүн буюу хана руу ширтэж зогссон хүмүүсийн хувьд ч гэсэн мөн ялгаагүй өөр зүйл нүдэнд нь харагдсан байна. Асуулт гэвэл, үүнийг уншиж байгаа танд ч бас ийм шинж тэмдэг ажиглагдах болов уу, та юу харах бол гэдэг сонин байна.

© The Vow / Screen Gems

Та үүнийг өөрийн биеэр туршиж үзэж байж л ойлгоно. Та турших уу? Хэрэв та урьд өмнө нь хэн нэгний нүүр рүү удаан хугацаанд ширтэж байсан бол таны нүдэнд харагдсан хамгийн хачирхалтай зүйл юу байсан бэ? Хариултаа үлдээгээрэй.

16
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Goo Bbe Moon

    Goo Bbe Moon

    2019/04/18 at 15:45

    Ширтэж үзэх юмсоон