Гэрийн нөхцөлд өөрийн гараар цардуулгүй кетчуп хийх арга. Эрүүл бас амттай хоол хүнс хэрэглэж хэвшицгээе

0

Эмээ маань улаан лоолийг гарын таван хуруу шигээ сайн мэддэг хүн байсан юм. Намайг улаан лоолийн бүх төрлүүдтэй танилцуулсан. Зах дээр царай зүс муутай улаан лооль таарвал тэр дор нь бүгдийг нь худалдаад авчихна. Эмээ өвлийн турш хоол хүнсэндээ ашиглах гэрийн кетчупны жорыг хэнээр ч заалгахгүй. Түүний гараа гаргаж хийсэн кетчуп үнэхээр амттай болдог байж билээ.

© Depositphotos

Өнөөдөр та бүхэндээ уг жорыг танилцуулах гэж байна. Энэ кетчупыг нэг л удаа амсаж үзвэл дахиж хэзээ ч дэлгүүрийн кетчуп авахгүй болдог.

 

Гэрийн кетчуп хийх жор

Энэ жороор гэрийн кетчуп хийхэд юуны түрүүнд танд их цаг гаргах шаардлагатай болно. Зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бүтэн өдрийг зориулж гаргахыг хүсье. Өвлийн хүйтэн өдрүүд эхэлсэн цагт өөртөө баярлаж талархах болно шүү: гэр бүлийнхнийгээ эрүүл хоол хүнсээр хангахын тулд цаг гаргаж чадсандаа та дараа нь баярлана.

© Depositphotos

Орц:

  • 5 кг улаан лооль
  • 500 г сахар
  • 250 мл уксус
  • 3 том сонгино
  • 3 х.х давс
  • 3 ц.х нунтаг улаан, хар перец
  • Өөрийн дуртай бусад амтлагчууд
© Depositphotos

 

Бэлдэх арга:

1. Юуны түрүүнд улаан лоолио сайтар угааж цэвэрлэнэ. Их хэмжээний улаан лооль тул багагүй хугацаа зарцуулж таарна. Боломжтой бол гэрийн буюу өөрийн ургуулсан улаан лооль ашиглаарай. Амт, үнэрийн хувьд хүлэмжнийхээс илүү байдаг юм.

2. Дараа нь улаан лоолийг махны машинаар явуулаад том саванд хийнэ. Улаан лоолийн нухшийг 10 минутын турш буцалгаад дараа нь шүүрээр шүү эсвэл блендрээр жижиглэнэ. Улаан лоолийн хальснаас л салгах арга юм.

3. Улаан лоолийг буцааж саванд хийгээд дахин 3 цаг буцалгана. Энэ үед сонгиноо цэвэрлээд жижиг ширхэгтэй үрүүлээр үрж буцалж байгаа улаан лооль дээр хийж дахин 2 цаг буцалгана.

© Depositphotos

4. Дараа нь бусад орцуудыг нэмэх юм. Сахар, уксус, давс, 2 төрлийн нунтагласан перец, мөн өөрийн дуртай атмлагчуудыг. Жишээ нь, орегано байж болно. Бүгдийг сайтар xутгаад үргэлжлүүлэн 30 минут буцалгана. Энэ хугацаанд бүх шилэн савыг тагны хамт ариутгаарай.

5. Кетчупээ шилэн савнуудад хувааж хийгээд таглана. Соусыг тасалгааны хэмд хөргөсний дараа харанхуй, сэрүүн газар байрлуулж хадгалах юм. Ингээд л бэлэн боллоо.

Уншигч танд бусдад хуваалцах өөр арга байгаа юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *