Гайхмаар бүтээлч хүмүүсээс суралцах 3 дадал

2
0
23,344

Зарим хүмүүс яаж нэг зэрэг хэд хэдэн ажил үүргийг төвөггүйхэн гүйцэтгэж чадаж байгааг та гайхдаг уу? Брэндүүдийг шилдэг нөлөөлөгч болоход тусалж, тэднийг харилцааны шинэ түвшинд хүргэх зорилготой Branderati компанийг үүсгэн байгуулагчдын нэг, маркетингийн албаны дарга Екатерина Уолтер гайхмаар бүтээлч хүмүүстэй ажилладаг. Тэрээр асар хурдан хувьсан хөгжиж буй технологийн эринд хэрхэн эрч хүч болоод төвлөрлөө өндөр түвшинд барих тухай зөвлөгөөг өгчээ. Түүний хэлснээр ер бусын бүтээлч хүмүүс дараах 3 дадлыг эзэмшсэн байдаг байна.

1. Үдийн цайгаа хэзээ ч ганцаараа, ажлынхаа ширээн дээр уудаггүй.
Гайхмаар бүтээлч хүмүүсээс суралцах 3 дадал 2
Өндөр үр бүтээлтэй ажилладаг бүтээлч хүмүүс хэзээ ч үдийн цайгаа ганцаараа, ажлынхаа ширээн дээр уудаггүй байна. “Хэрвээ та үдийн цайгаа ажлынхаа ширээн дээр 10 минутын хугацаанд ууснаар цагийг хэмнэж, тэр хэрээр ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй.” гэж Уолтер хэлжээ. Гэвч энэ нь эрүүл мэндийн хувьд ч, бүтээлч байдлын хувьд ч сайнаар нөлөөлдөггүй байна. Тиймээс хамтран ажиллагсадтайгаа яриа өрнүүлэх зуураа хоолоо сайтар зажлан идэх цагийг өөртөө гаргах ёстой аж.

2. Тэд өдөр бүр бүтээлч санааг эрэлхийлж байдаг.
Гайхмаар бүтээлч хүмүүсээс суралцах 3 дадал 3
Үргэлж ер бусын бүтээлч байж чаддаг хүмүүс өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй байдгаа мэддэг. Тэр цагаа тэд хамгийн их төвлөрөл шаардсан ажлуудаа хийх, гол ажлын жагсаалтуудаа бичихэд зарцуулдаг. Уолтерын хэлснээр хамгийн чухал зүйл бол энэ цагт саад болох зүйл байхгүй байх аж. Хэрвээ та энэ цагт анхаарлаа төвлөрүүлэн бүтээлч байж чадсанаар үр дүн өндөр байхын хамт даалгаврыг хурдан гүйцэтгэсэндээ өөртөө талархаж, өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшлэх юм байна.

3. Тэд ихэвчлэн гараад явчихдаг.
Гайхмаар бүтээлч хүмүүсээс суралцах 3 дадал 4
Заримдаа танд бүтээлч байдлаа цэнэглэхийн тулд зүгээр л цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп руу явах эсвэл жаахан алхах хэрэг гардаг байж болох юм. Бидэнд бүгдэд маань ямар нэгэн шинэ зүйлийг хийх цагаан орон зай, өөртэйгээ ярилцах чимээгүй орчин хэрэгтэй болдог. Ийм үед эдгээр гайхалтай бүтээлч хүмүүс байнгын анхаарал сарниулах зүйлээр дүүрэн байдаг мэт санагдуулж байгаа оффисоос зүгээр л гараад явчихдаг. Тэд энэ үедээ нэг бол ганцаараа, эсвэл өөртэй нь нэгдэх хүсэлтэй цөөн хүмүүстэй цуг байдаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Azaa

    2014/05/16 at 13:35

    gaduur garj orj yavahgui bol pc-nii tsaanaas uhsen baluuniih n buteelch bdal bii bolohov
    social amidraldaa shumbaad terneesee garch chadahgui zombie bolno

  2. zalyy

    2014/05/16 at 23:02

    minii hamgiin buteelch tsag oroi bgaad bh yumaa. tegeed shunujin suugaad ugluu untchihaad bh yum. buruu hemneld orchihood bas hetsuu l bna kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.