Өөрсдийн хуримаа сүр дуулиан болж зарлалгүй, ойр дотныхоо хүрээнд даруухан, чимээгүй хийж өнгөрөөсөн 12 алдартай хосууд

2

Хурим гэдэг бол хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг бөгөөд нэг хэсэг нь энэ баяр жаргалаа өөрсдийн танил, ойр дотны хүмүүстэй хуваалцахыг хүсдэг бол зарим нь бүр дэлхий даяар зарлаж тэмдэглэхийг хүснэ. Нэрд гарсан ихэнх хүмүүс ингэж өөрсдийн хуримын тухай, бүр хурим найрынхаа хамгийн жижиг зүйлсийн тухай ч дуртайяа зарлан мэдэгддэг. Гэтэл бас энэ онцгой үйл явдлаа зөвхөн гэр бүлийнхээ хэмжээнд, чимээгүйхэн даруухан өнгөрөөхийг хүсэх одууд ч бас байна.

Аз жаргал чимээгүй орчинд дуртай гэсэн үг байдаг бөгөөд үүний баталгаа нь хурим найраа чимээ анир багатайхан хийж өнгөрөөсөн одууд юм.

Хайди Клум ба Том Каулитц

© Revierfoto / DDP Images / East News

Супер модель Хайди Клум болон Германы Tokio Hotel хамтлагийн гишүүн Том Каулитц нар гэр бүл болсон баталгаагаа 2019 оны 2-р сард Калифорнид нууцхан байдалд гардан авчээ. Хайди 4 хүүхэдтэй: Лу болон Лени гэсэн охидтой, Йохан, Генри гэсэн хүүтэй юм. Энэ нь Клумын 4 дэх гэр бүл бөгөөд Каулитцтай суухаас өмнө тэрээр алдарт гоо сайханч Рик Пипино (1997-2002 онуудад гэр бүл байсан), дуучин Сил (2005-2014 онуудад ) нартай амьдарч байжээ. Каулитц ч бас өмнө нь эхнэртэй байсан бөгөөд Риа Зоммерфельд хэмээх загвар өмсөгчтэй 2015-2018 онуудад гэр бүл болон амьдарч байсан байна.

 

Майли Сайрус ба Лиам Хемсворт

mileycyrus / instagram

Майли болон Лиам нарын хурим 2018 оны 12-р сарын 23-нд болжээ. Энэ нууцхан хурим нь дуучин эмэгтэйн Теннесси мужийн Франклин дахь гэрт болсон байна.Лиам энэ тухай хэлэхдээ: “Бүх л юм гэв гэнэт, амархан болж өнгөрсөн юм. Бидэнтэй цуг хамгийн ойрын хүмүүс маань байсан бөгөөд би одоо энэ байгаа байдалдаа маш аз жаргалтай байна.” гэжээ.

 

Дэниел Крэйг ба Рэйчел Вайс

© Eastnews

2011 оны 6-р сард Крейг болон Вайс нар Нью-Йоркт хуримлаж энэ хуримд нь 4-хөн зочин байсны хоёр нь Крейгийн хүү, охин хоёр байжээ. Дэниел энэ тухай: “Бид хоёр хуримаа нууцаар хийсэн бөгөөд ийм боломж олгосон олон хүнд талархаж байна. Хэргийн учир нь нууц байсан явдал юм. Нууц гэдэг бол нууц л гэсэн үг” хэмээн ярьсан байдаг.

 

Ричард Гир ба Алехандра Сильва

alejandragere / instagram

Ричард Гир өөрийн хоёр дахь эхнэр болох Кэри Лоуэллээс салах хүндхэн ажлын дараа бас дахин хүний нөхөр болох гэж хүсэж. Түүний эхнэр нь 35 настай Испанийн бизнес-хатагтай Алехандра Сильва юм. Хурим 2018 оны 5 сард Нью-Йоркийн ойролцоох Ричардын эзэмшил газарт болсон байна. Харин 2019 онд тэд хүүхэдтэй болжээ.

 

Гвинет Пэлтроу ба Брэд Фэлчак

gwynethpaltrow / instagram

Гвинет Пэлтроу 2018 оны 9-р сарын 29-нд продюсер Брэд Фэлчазтай хуримаа хийжээ. Хуримын ёслол Гвинетийн Нью-Йорк дахь гэрт болсон байна. Хуримын зочдын ихэнх нь тэдний хамгийн ойрын хүмүүс байснаас гадна жүжигчин Камерон Диаз, бага-Роберт Дауни нар бас оролцсон гэдэг. Харин Стивен Спилберг өөрөө энэ хуримын бичлэгийг хийсэн оператор нь болсон юм.

 

Хилари Суонк ба Филипп Шнайдер

hilaryswank / instagram

Жүжигчин Хилари Суонк нь бизнесмен Филипп Шнайдертай 2018 оны 8-р сарын сүүлээр хуримласан байна. Энэ хурим нь Калифорнийн Сент-Лусия хэмээх сайхан газарт болсон ба уригдсан зочид нь зөвхөн ойрын найз нөхөд, гэр бүлийнхэн нь л байж. Энэ өдөр Хиларигийн мөрөөдөл биелсэн гэдэг бөгөөд “Би нөхөрт гарахдаа аз жаргалтай байсан ба миний нөхөр бол мөрөөдлийн минь залуу, бас бидний хийсэн хуримд маань бүх л ойр дотныхон маань байсан нь бүр ч сайхан байлаа” гэж тэрээр ярьжээ.

 

Дэйв Франко ба Элисон Бри

alisonbrie / instagram

Дэйв Франко, Элисон Бри нар 2017 оны 3-р сард хуримаа хийсэн гэдэг. Тэд өөрсдийн хувийн амьдралаа олонд дэлгэх тун дургүй хүмүүс. Тэд хэрвээ хурим хийх бол чимээгүй, даруухан, элдэв ёс заншил болсон зүйл хийхгүйгээр өнгөрөөнө гэж ярьдаг байжээ. Франко хурим хийсэн тухайгаа:  “Тун аятайхан байсан бөгөөд энэ өдөр яах аргагүй онцгой өдөр юм. Бүх л зүйл ихээхэн хувийн шинж чанартай байсан боловч бид хоёрт энэ нь их сайхан, зугаатай болж өнгөрсөн юм” гэж хэлжээ.

 

Карис ван Хаутен ба Гай Пирс

leavecaricealone / instagram

Алдарт “Game of Thrones” киноны Улаан Эмэгтэйн дүрээр олон сая хүнд танил болсон Нидерландын жүжигчин бүсгүй маань Британийн жүжигчин Гай Пирсийн эхнэр юм. Тэд 2015 оноос хойш нэг гэр бүл болон амьдарч байгаа бөгөөд олны өмнө тун цөөхөн гардаг хоёр билээ. 2016 оны 8-р сарын сүүлээр хосууд хүүхэдтэй болж Монте Пирс хэмээн нэрлэсэн байна.

 

Никки Рид ба Иэн Сомерхолдер

iansomerhalder / instagram

2015 оны 4-р сарын 25-нд Иэн болон Никки нар Калифорни мужийн Малибуд хаалттай хурим хийж нэг гэр бүл болжээ. Хуримд уригдсан хүмүүс зөвхөн шинэ байранд зориулсан нэгэн үдэшлэгт очиж байгаа хэмээн бодож очсон гэдэг. Гэтэл тэднийг ирэнгүүт нь шууд л Топанга хэмээх хавцалд аваачиж хуримын ёслолд оролцуулсан байна. Энэ зоригтой гэмээр үйлдлийнхээ талаар Рид болон Сомерхолдер нар тайлбарлахдаа “Ойрын хүмүүс маань ямар нэг тодорхой, онцгой үйл явдал болно хэмээн ихээхэн ёслолын байдалтай ирээсэй гэж хүсээгүй учир бид хоёр хуримаа ийм байдлаар, хүн бүхэнд сюрприз болгон хийсэн юм” гэсэн байдаг.

 

Жессика Бил ба Жастин Тимберлейк

jessicabiel / instagram

Жессика Бил, Жастин Тимберлейк нарын хурим Италийн урд хэсгийн нэгэн сайхан газарт 2012 оны 10-р сарын 19-нд болж өнгөрсөн юм. Хуримын ёслолд “ердөө” 100 зочин байсан бөгөөд хуримлагч хоёрын үгээр бол уг ёслолд хамгийн ойрын найз нөхөд, төрөл төрөгсөд нь л оролцсон байна. Одоо хосууд маань Сайлас Рэндалл Тимберлейк хэмээх хүүтэй болсон билээ.

 

Хавьер Бардем ба Пенелопа Крус

© DVS / RockinExposures / Capital Pictures / EAST NEWS

2010 онд Хавьер болон Пенелопа нар албан ёсоор гэр бүл болжээ. Тэд 7-р сарын эхээр Багам дахь гэртээ хуримаа хийсэн байна. Уг хурим нь жижигхэн ёслол байдлаар болж өнгөрсөн бөгөөд зөвхөн гэр бүлийн гишүүд нь л хүрэлцэн ирсэн гэдэг. Одоо хосууд Леонардо хэмээх хүү, Луна хэмээх охинтойгоо цугтаа амьдарч байна.

 

Крис Прэтт ба Кэтрин Шварценеггер

prattprattpratt / instagram

2019 оны 6-р сарын 8-нд Крис Прэтт нь Кэтрин Шварценеггерийг эхнэрээ болгон авчээ. Тэд Калифорн мужийн Монтсито дахь Сан-Исидро хэмээх газар хуримаа хийсэн юм. “Энэ үдэш бол амьдралын маань хамгийн сайхан үе байлаа. Бид бурхны өмнө, хайртай хүмүүсийнхээ өмнө тангараг тавин эхнэр нөхөр боллоо. Энэ маань сэтгэл хөдлөм, уярмаар байж билээ. Одоо бид маш их аз жаргалтай байгаа бөгөөд шинэ амьдралд хөл тавих гэж байна” хэмээн Крис болон Кэтрин нар инстаграм дээр тавьсан хуримын зургийнхаа тайлбар болгон бичжээ.

Та хурим найр гэдэг бол зөвхөн хос хоёр болон тэдний ойр дотныхны баяр гэж үздэг үү эсвэл маш олон хүн оролцуулсан томоохон найр наадам байх ёстой гэж боддог уу?

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *