2-р сар айсуй: зурхайн дараах 5 орд анхааралтай байхгүй бол хүндхэн сар болж өнгөрөх нь ээ!

0

2-р сард зарим ордуудын хувьд бүх зүйл хэвийн байх бол заримынх нь хувьд хүндхэн сар болж өнгөрөх нь ээ. Ирж буй сард таны амьдралд юу тохиолдохыг урьдчилан мэдсэнээр наана нь бэлтгэлтэй байх давуу талтай билээ.

Зурхайн 12 ордоос дараах 5 ордын 2-р сар багагүй бэрхшээлтэй байна. Тэдний зарим нь амьдралдаа томоохон шийдвэр гаргах бөгөөд үр дүнд нь төсөөлж ч байгаагүй нөхцөл байдалтай нүүр тулгарахад хүргэнэ. Харин 2-р сар өнгөрсний дараа бүх зүйл эргээд хэвэндээ орох учир тэгтлээ санаа зовних хэрэггүй. Дараах 5 орд ирэх сард анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрэв таны орд энэ дотор багтсан бол та анхааралтай уншаарай.

Мэлхий

Ирэх сарыг та эргэлзээ дунд өнгөрөөх бөгөөд тантай хамгийн ойр байдаг хэн нэгэн хүн таны сэтгэлийг шархлуулах ямар нэгэн зүйлийг хийж мэднэ. Таны урам маш ихээр хугарах бөгөөд үр дүнд нь та яах гэж энэ хүртэл явсандаа харамсана. Ирээдүйд юу төлөвлөж, ямар зүйлийг зорьж байгаа, түүндээ ач холбогдол өгөх хэрэгтэй боловч дээрх асуудал таны сэтгэлийг багагүй зовоох нь ээ. Өнгөрсөн зүйлд харамсаад хэрэггүй, дотор хүнээ сонс, болж өгвөл урагшил.

 

Загас

Ирэх сар таны амьдралд олон гэнэтийн өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Та магадгүй ажлаасаа халагдах эсвэл ажил мэргэжилтэй холбоотой ямар нэгэн асуудалд орооцолдож болзошгүй. Таны амьдралд тохиох тэдгээр гэнэтийн зүйлс хачирхалтай санагдаж болох ч ердөө эхлэл гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хаалга хаагдахад тэр хаалгатай холбоотой дурсамжууд таны толгойд үлдэх болно. Та ирэх сар асуудалтай байж болох ч гэлээ энэ нь таныг насан туршдаа ийм байна гэсэн үг биш юм. Хэрэв та амархан сэтгэлээр унах юм бол эргэж босоход хүндрэл үүснэ гэдгийг бүү мартаарай.

 

Нум

Ирэх сар таны хувьд ойрын хэдэн жилийн турш нүүр тулгараагүй хүндхэн асуудлуудаар дүүрэн байх нь ээ. Та бодсон бүхэн биелдэггүй гэдгийг ойлгохоос гадна заримдаа хий хоосон бодох нь цаг үрсэн зүйл болохыг эцэст нь ухаарна. Асуудлаас гарах гарцыг олж чадахгүй удах тусам танд тав тухгүй мэдрэмж бүр их мэдрэгдэнэ гэдгийг санаарай. Яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд үр дүнд нь таны амьдрал тэс өөр болж өөрчлөгдөнө. Эцэст нь хэлэхэд таныг хойш татаж байгаа хэн нэгнээс эртхэн зайгаа барих нь дээрх асуудлуудаас аль болох хурдан ангижрахад чинь тусална гэдгийг хэлмээр байна.

 

Жинлүүр

Ирэх сар жинлүүрүүдийн хувьд ч гэсэн хүндхэн өнгөрөх бөгөөд таны хийж байгаа бүхэн бусдад огтхон ч таалагдахгүй байх магадлалтай. Эцэст нь маш чухал шийдвэр гаргаж, үүнээс үүдэж таны амьдрал өөрчлөгдөнө. Мөн таны амьдралд саад учруулдаг, төвөг уддаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

 

Хилэнц

Ирэх сар таныг хүсээгүй зүйлээ хийхэд хүргэж мэдэх ч үүнийг тэгтлээ хүндээр хүлээж авах гэсний хэрэггүй. Өнгөрсөнтэй холбоотой таагүй дурсамж чинь сэдэрснээр та хэрхэн зохицуулах ёстойгоо мэдэхгүй, бага зэрэг толгой чинь эргэнэ. Ирэх сар таны хүсээгүй олон үр дагавар гарах бөгөөд энэ нь хожим хойно танд сайн сайхан зүйл авчрах магадлалтай. Ирэх сар дуусаж, шинэ сар эхлэх үетэй зэрэгцээд таныг зовоож байсан бүх асуудлууд алга болно.

11
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Once

    Once's Zay

    2019/01/26 at 19:16

    Hudlaa baihoo

  2. Баянзул Зулаа

    Баянзул Зулаа

    2019/01/26 at 20:25

    Rentsee Sambuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *