Яагаад гэнэт бүгдээрээ Сасукэгийн хоолойг боогоод байгаа юм бол? Энэ одоо ямар меме гэгч нь үү? Анимед дургүй хүмүүс ч гэсэн бас яагаад хошуураад байна вэ?

0

Мемед дурлагчдад өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ 2019 оны анхны аниме-мемег хүргэхээр бэлдлээ. Та японы аниме-ээс зөвхөн покемоныг л мэддэг ч гэсэн нааш суу. Нэгдүгээр сард бүгд л Сасукэгийн хоолойг боохыг хүсэж байна – “Наруто” олон ангит аниме-ийн дүр: муурнаас эхлээд ерөнхийлөгч нар хүртэл түүнийг боожээ. Хэн боосон бөгөөд яагаад хөгжилтэй байгааг танд тайлбарлая.

Бүгд л Сасукэгийн хоолойг боож байна – 2019 оны анхны аниме-меме. Ноорог нь “Наруто” хүүхэлдэйн киноны хэсэг.

За, Учиха Сасукэ – “Наруто” хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг болно. Том ах Итачи нь түүний бүх гэр бүл, бүлэглэлийг хороосон, одоо Сасукэ түүнээс өшөөгөө авахыг хүснэ. “Тэнэг ах – атаа жөтөө, хорон санаа” нэртэй 85 дугаар анги дээр Итачиг алах бас нэг бүтэлгүй оролдлого хийж өөрөө ахынхаа гарт баригдана. Итачи хэлэхдээ: “Чи муу сул дорой амьтан. Чи яагаад ийм сул дорой юм? Яагаад гэвэл чамд хангалттай их өшөө хорсол алга” гэжээ. Киноны яг л энэ хэсэг интернетийн олон хэрэглэгчдийг байлдан дагуулсан бөгөөд меме бүтээх түлхэц болжээ.

 

Бүх зүйл 1 дүгээр сарын 13-ны өдөр энэ мемээс эхэлсэн юм

Чи сул дорой. Чи яагаад ийм сул дорой юм? Яагаад гэвэл чамд хангалттай их өшөө хорсол алга…

Твиттер хэрэглэгчдэд энэ санаа таалагдсан тул өөр өөрсдийн хувилбараар хийж эхэлжээ. Мемийн гол зорилго – зурагнуудыг зөв нийлүүлэхэд оршино. Итачигийн оронд хэнийг ч тавьж болох ажээ. Та ч гэсэн өөрийгөө зугаацуулаад авах боломжтой юм.

 

Одоо Сасукэгийн хоолойг хэн хүссэн нь боох болжээ

Хэнд ч бүү итгэ, Сасукэ

 

Шрек

 

Бэтмен

 

Карлсон

 

Мари Кондо – цэвэрлэгээ зэргийн тухай ном бичсэн бүсгүй. Бидэнд баяр баясал авчирдаггүй юм болгоноос салах хэрэгтэй гэж тэр боддог.

Учиха Сасукэ надад баяр баясал, таашаал авчрахгүй байна. Мари Кондо

 

Ариана Гранде

Баярлалаа, Сасукэ. Дараагийнх нь…

 

Гордон Рамзи ахлах тогооч Сасукэгийн хоол хийх чадварт сэтгэл дундуур байх шиг ээ

Сасукэ, чи бол хэн ч биш. Чи сайхан рамен ч хийж чаддаггүй амьтан ш дээ

 

Тони Старк ч нялцганаад байхгүй

Сасукэтэй мемийг ингэж хийдэг юм уу та нар?

 

Волан-де-Морт ч шинэ золиосоо олчих шиг боллоо

Сасукэ – чи амьд гарч чадсан гээд байгаа билүү?

 

Сасукэ ч Луун дайчны хэмжээн очтол ч хол байна даа?

Түүнийг Луун дайчидтай зүйрлүүлж болно гэж үү?

 

Оросын ерөнхийлөгч ч гэсэн хөндлөнгөөс харж суухгүй нь мэдээж

 

Барак Обаман Сасукэгийн хоолойг боож байна

“Бүх зүйл дууссан… Сасукэ. Надад бүх зүйл бий”

 

За, ингээд бусад меменүүд ч цуварсаар

Энэ бол тэврэлт шүү?

 

Ганц минут тэвчээд л…

 

Сасукэ сүүлдээ өөрөө өөрийгөө боож байгаа нь

Сасукэтэй меме үнэхээр гайхалтай

 

“Сасукэг боомилсон нь”, Микеланжело Буонарротигийн бүтээл

Бурхан хүртэл Сасукэтэй мемээс залхсан байна

 

Сасукэгийн хоолойг бүгд боож байхад, бас хайрлах хүн ч гарна

Сасукэ ийм олон хүнд хоолойгоо боолгуулсан юм чинь одоо хангалттай өшөө хорсолтой болоо байлгүй дээ? Түүнийг хэн ч сул дорой амьтан гэхээ болих байх аа.

16
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Min Bea

    Min Bea

    2019/01/26 at 20:13

    Sasuke g taiwan bailga ???

  2. Dank Guy

    Dank Guy

    2019/01/27 at 00:46

    atsnuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *