Сүүлийн үед ихээхэн алдаршаад байгаа “ASMR” гэж юу вэ? Эдгээр бичлэгийг үзэхэд хүний бие тайвширч амардаг болохыг судалгаагаар тогтоосон байна

4

Бидний хэзээний танил болсон “ASMR” бичлэгнүүд эдгээр өдрүүдэд “YouTube” дэх хамгийн эрэлт хэрэгцээтэй видео контент болжээ. Уг платформ дээр олон интернет хэрэглэгчид сая сая бичлэгнүүдийг оруулж, улам бүр алдартай болгосоор байна. Бичлэг оруулж буй интернет хэрэглэгчид ихэнхдээ хүмүүст зөвхөн төрөл бүрийн хоолыг хэрхэн кайфтай, сэтгэл ханамжтайгаар идэх боломжтойг харуулдаг гэж ойлгож болно.

Бид та бүхэнд “ASMR” бичлэгнүүд чухам яагаад ийм алдартай болж байгаа шалтгаан болон юуны учраас хүмүүс үүнийг нэг төрлийн эмчилгээний хэрэгсэл гэж үзэх болсон тухай хүргэхээр бэлтгэлээ.

Энэ нь “Autonomous Sensory Meridian Response” гэсэн үг юм

Энэ нь биологийн хариу үйлдэл бөгөөд та тархинд ханамж өгдөг ямар нэгэн зүйлийг сонсох эсвэл харах үед таашаал авна гэсэн үг. Уг мэдрэмжийг тухайлбал, шар үс босох эсвэл тайвшрах зэргийг хүн бүр үргэлж анзаараад байх боломжгүй.

© physicsgirl / Pixabay

 

“YouTube” дэх цоо шинэ үзэгдэл

Эдгээр бичлэгнүүд хамгийн алдартай платформ дээр олны анхаарлыг татах болсон. Бичлэгт хэн нэгэн камерын өмнө сууж, төрөл бүрийн хоол хүнс иднэ. Гэхдээ тэдгээр нь зөвхөн энгийн хоол хүнсээр хязгаарлагдахгүй. Үүнд маш их хэмжээний хоол, янз бүрийн орц найрлагатай амттан хүртэл багтана. Хоолыг идэх үед гарах чимээг чангаруулснаар, бичлэгийг үзэж буй хүн хазах, залгих эсвэл зажлах чимээг сонсож чадна.

Эдгээр бичлэгнүүдийн ихэнх нь маш нам гүм орчинд хийгдэх бөгөөд бичлэгийг хийж буй хэн нэгэн тайлбарыг бараг шивнэж ярина. Яагаад гэвэл дээр дурдсанчлан биологийн мэдрэмжийг үзэж буй хүнд мэдрүүлэх зорилготой юм.

© Zach Choi ASMR / Youtube

 

Мэдрэхүйн туршлага

Хэдийгээр зарим хүмүүст хэн нэгний юм идэж байгаа бичлэгийг үзэхэд этгээд хачин санагдах хэдий ч, үүнд тайлбар тавих хэрэгтэй болов уу. Судалгаагаар буюу “Plos One” сэтгүүл дээр нийтлэгдсэн шинжлэх ухааны судалгаанд “ASMR” нь “шар үс босох” мэдрэмжтэй ижил төстэй байдлаар хүмүүс нэг нэгэнтэй хуваалцаж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс тодорхой төрлийн хөгжим сонсож, таашаал авах үедээ бусадтай өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцахыг хүсдэгтэй адилхан гэж ойлгож болох аж.

Хүн урлагаас торгон мэдрэмж болон таашал авах үед “anterior medial prefrontal cortex” (тархинд нөлөөлөх мэдрэмж) холбогддог үйл явцтай ижил төстэй идэвхжилт дээрх бичлэгүүдийг үзэхэд бий болдог байна. Үр дүнд нь хүн хүчтэй, сэтгэл хөдлөлдөө автсан хариу үйлдэл үзүүлдэг. Жишээ нь, хүмүүс зөөлөн шивнэх, тайвшрах үеийн гарын хөдөлгөөн, уруулаа хазах, эсвэл хумсаа тогших, нэг бол хатуу гадаргуу дээр зурах гэх мэт.

© 푸메Fume / Youtube

 

Сэтгэл хөдлөлийн төлөв байдал

Эдгээр бичлэгнүүд чимчигнэх мэдрэмж болон сэтгэл хөдлөлийн хариу үйлдлүүдийг хийхэд хүргэдэг. Жишээ нь, сэтгэл догдлох эсвэл тайвширч амрах гэх мэт. Гэсэн хэдий ч эдгээр мэдрэмжүүд зөвхөн “ASMR” бичлэгийг илүү анхааралтай үзэх үед илэрдэг байна. Түүнчлэн судалгаагаар “ASMR” нь сэтгэл хөдлөлийн олон нийлбэрүүд бөгөөд эерэг нөлөөг идэвхжүүлэх болон хаахад нөлөөлдөг гэж үзжээ.

© SAS ASMR / Youtube

 

Тайвшруулах үйлчилгээтэй эмчилгээ

Эдгээр бичлэгнүүдийг үздэг хүмүүс ихэнхдээ үүнийг үзсэнээр унтах, амрах болон стресс, сэтгэл зовнилтой тэмцэхэд тусалж байна гэж сэтгэгдэл үлдээдэг байна. Судалгааны үр дүнгээс харахад, энэ төрлийн бичлэгнүүд тогтмол сэтгэл хөдлөлтэй холбогддог бөгөөд эмчилгээтэй ижил төстэй байдлаар ач тусаа үзүүлдэг байх магадлалтай гэж үзжээ. Жишээ нь, зүрхний цохилтыг бууруулах болон эерэг мэдрэмжийг төрүүлэх, хүмүүсийн хоорондын харилцаанд сайнаар нөлөөлөх гэх мэт.

© Lychee / Youtube

 

Бичлэг үзэх:

Та хэн нэгний юм идэж буй бичлэгийг үзээд тайвширч байсан удаа бий юу? Та “ASMR” бичлэг үзэх дуртай юу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

41
ГоёГоё
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Сара Ган

    Сара Ган

    2020/02/06 at 16:07

    Asmr hiij uzej uzej baisan yum.

  2. Сара Ган

    Сара Ган

    2020/02/06 at 16:07

  3. Tsegii TseGi

    Tsegii TseGi

    2020/02/06 at 17:01

    Sejig hvrdeg

  4. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/06 at 17:08

    Баас , бөөлжис 2- зэрэг хүрчихлээ !!!! Энийг постийг оруулсан болон энэ мэтэд дурладаг хүн биш, хар халтар Сармагчингууд тэр ( Корона ) вирусээрээ үхэцгээх болно !!!!.

  5. Ochirsuh Ochroo

    Ochirsuh Ochroo

    2020/02/06 at 21:24

    Амтьн ингэж тамалж иддэг хятад ингэж сүйрч байгаа юм зэрэгцээ байгаа өвөр монголууд малын махаа идээд жүгээр байгаа бэздээ

  6. Anudari Anu bi uurtuu l ashigtai zvil hiidm bn 😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *