“Сингапурын эцэг” хэмээгддэг тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн амьдралын дүрэм

2

Улс төрийн зүтгэлтэн, Сингапурын анхны Ерөнхий Сайд 2015 оны 3 дугаар сарын 23-нд таaлал төгсжээ.

Над руу нэг биш удаа өндөг шидэж байсан даа.

Би сөхөрч, өндийж байсан удаа олон, тэгээд 35 наснаас эхэлж энэ улс орныг хэрхэн зөв замаар явахыг бодож эхэлсэн юм.

Би сайн, чадвартай хуульч болохыг хүсэж байлаа. Британичууд ноёрхож байгаа өөрийн улсдаа хуульч болохын тулд би британи хүн шиг байх ёстой болсон, британи англи хэлийг төгс эзэмших ёстой, би их дээд сургуулиудад суралцаж байснаас гадна хуулийн сургуулиудад хичээл үзэж байв.

Хэрвээ би сингапурчуудыг англи хэл сурахыг хүчилсэн бол шууд эсэргүүцэлтэй тулгарах байлаа. Хэрвээ би хятад хэл үзэхийг шаардсан бол сайнаар дуусахгүй нь ойлгомжтой байсан юм. Тиймээс би эцэг эх бүрд сонгох боломж олгохоор шийдсэн – англи эсвэл төрөлх хэл, ямар ч нөхцөлд аль нэгийг нь эхлээд сонгоно. Тэр цагаас хойш гучин жил өнгөрч – англи хэл Сингапур улсын нэгдүгээр хэл болжээ.

Хүн болгон англи хэл үзэх ёстой, харин тэдний төрөлх хэл нь хоёр дахь хэл нь болог.

Хэрвээ бид амжилт гаргаж бүгдийг амжуулахыг хүсвэл бид зөвхөн өөрсдөдөө л найдах ёстой болно.

Илэн далангүй л байцгаая: бидний өмнө Баруун гэдэг үлгэр жишээ байгаагүй байсан бол бид урагш хэзээ ч тэмүүлж гарч ирэхгүй байсан юм. Бид хоцрогдсон эдийн засаг, бүдүүлэг ард түмэнтэйгээ үлдэх байв. Гэхдээ бид Барууныг тэр чигээр нь хуулбарлахыг хүссэнгүй.

Бид социалист нийгэм бүтээн босгох аргаас зайлсхийхийг хичээж байлаа, яагаад гэвэл аугаа британийн ард түмэн социалист тэгшитгэлийн зарчмыг баримтлаад одоо юу болж хувирсныг нь та бүхэн илхэнээ харж байгаа.

Би хувьдаа “Нэг хүн – нэг санал” гэдэг системтэй санал нийлдэггүй, энэ бол цорын ганц боломжит хувилбар биш юм. Дөч гарсан өрхийн тэргүүн хоёр санал өгвөл зохилтой, энэ нь ч дээр – яагаад гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэр ухамсартайгаар сонголт хийнэ. Эцэг хүн гучин настай ганц бие залуугаас илүү хариуцлагатай сонгогч байх нь ойлгомжтой.

Бид тэнгэр баганадсан байшинд амьдарч байна, хүн ам нь шигүү оршин сууна, тэгэхээр өөрийн эрхгүй л хөршөө хүндлэх дадал зуршилтай болдог.

Манайд ямар ч байгалийн баялаг байхгүй, байгаагаас жижигхэн, стратегийн онц чухал ач холбогдолтой хуурай газрын хэлтэрхий дээр амьдрах хүмүүс л байна.

Зайлшгүй шийтгэл –  хахуульд хүргэх хүчин зүйл. Хоёр дахь хүчин зүйл нь – зах зээлийн түвшинд хүрсэн цалин. Бид өндөр орлоготой хүмүүсийн 10 хувиар баримжаалдаг, үнэндээ төсвийн ажилтнууд өндөр цалинтай байж чаддаггүй. Тэгэхээр хэн улсын ажил хийх болж байна?

Гурван найзыгаа шоронд хийхээс эхэлнэ. Тэднийг юуны тулд шоронд хийж байгаагаа та өөрөө сайн мэдэж байх ёстой, мөн тэд юуныхаа төлөө шоронд орж байгаагаа өөрсдөө ч сайн мэдэж байх ёстой юм.

Бид 1960 онд Playboy-г хориглосон, тэр үе өөр ертөнц, өөр стандарттай байлаа. Одоо ч хориотой хэвээр. Одоо интернет гэх зүйл байхад Playboy худалдаж авах ямар шаардлага байх вэ дээ?

Сингапурчууд Сингапурыг яг л Дани эвсэл Шинэ Зеланд шиг хэвийн улс гэж бодож явдагт миний сэтгэл өвддөг. Бид чинь тайван бус бүсэд амьдардаг улсууд. Дани эсвэл Швед улсууд гэхэд л дунд зэргийн засаглалтай байхад болоод л байна. Харин Сингапур бол үгүй.

Цуг ажиллахын тулд бие биендээ заавал хайртай байх албагүй.

Би бичсэн зүйлийг “ба бэ-гүй” уншдаггүй. Би сонсогчдынхоо нүд руу байнга хардаг. Хэрвээ тэд миний санааг ойлгохгүй байвал санаагаа арай өөрөөр илэрхийлнэ. Ленин ч гэсэн бусад аугаа илтгэгч нарын адил тэгдэг байсан гэдэг. Би бол аугаа илтгэгч биш, гэхдээ суралцаж л байна.

Зуун жилийн дараа Сингапур оршин тогтнож байна гэдэгт би итгэдэггүй. Миний өв залгамжлагчид хэрхэн ажиллахаас л бүх зүйл шалтгаална гэж би бодож байна.

Сингапурчууд – үглэлтийн аваргууд.

Бүх шашин шүтлэг улс төрөөс ангид байх ёстой.

Оросууд төрж байгаагаасаа илүү нас баралт нь өндөр байна, яагаад гэвэл тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл алга. Харин америкчууд бол өөдрөг хүмүүс, хэрвээ чиний амьдрал хүнд хэцүү байгаа бол, гэхдээ зөвхөн богино хугацаанд буюу газрын тосны үнэ нэмэгдсэн үед гэж төсөөлье. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа таны амьдрал сайжрахын эхлэл гэж харна.

Оросуудыг аугаа том үндэстнийх нь хувьд дууссан гэж бодож байгаа хүмүүст дараах зүйлийг хэлмээр санагддаг юм – тэдний эрдэмтэд, сансарт ажилласан нисгэгчид, атомын салбарын хөгжил, гроссмейструуд, олимпийн аваргуудыг дурсан санацгаа. Коммунист системийг бодвол оросууд гэдэг чинь – зүгээр нэг түүхийн хогон дээр хаягдах хүмүүс огт биш юм шүү.

Ардчиллын сэдвээр би маш олон америкчуудтай санал солилцож мэтгэлцдэг. Тэдний хэлэх нь: Сингапурын засгийн газар яахаараа өөрчлөгдөхгүй ингээд яваад байна? Тэгэхээр нь би ийн хариулна: “Би зүгээр л сонгуулиар ялдаг”. Тэд эргээд: та нар өөрчлөгдөх ёстой, тэр үед л ардчилал бий болно. Би хариуд нь: “Танай Америкт л тэгдэг юм байгаа биз. Харин биднийг тайван орхиж үз”.

Freedom House болон Amnesty International–ийн үнэлгээгээр бид хамгийн доогуур жагсаж байгаа. Манайх чинь цаазаар авах ялтай улс. Хэрвээ цаазаар авах ял байхгүй байсан бол бид олон улсын төв нь байх байлаа, бид хар тамхины дэлхийн төв нь байх байж, тэгээд л хар тамхи манай нийгмээр дүүрэн тархаад л…

Хятадын засаглал хамаагүй илүү тогтвортой, байж болох адил төрлийн засгийн газартай харьцуулахад шүү дээ. Тиананмений талбай дээр байсан оюутнууд өөрсдийн засаглалыг тогтоожээ гэж цөмөөрөө нэг төсөөлцгөөе. Тэд одоо Франц болон Америк руу гарцгаасан байгаа, одоо ч хоорондоо маргалдсаар л байгаа. Тэгвэл орчин үеийн Хятад тэдний удирдлага дор ямар байх байсан бол? Яг л Зөвлөлт Холбоот Улс шиг. Хятад – аварга том улс, тэдэнд хүчтэй төвлөрсөн засаглал хэрэгтэй.

Жижиг улс орнуудын хооронд гарч байгаа дайнууд эдгээр улс орнуудыг л устгана, харин том улс гүрнүүдийн дунд гарсан үл ойлголцол дэлхийг устгана, тэгээд ганц биш удаа.

Би нэг биш хямралыг үзсэн хүн. Дахин өндийх ямар нэгэн хүч надад байдаг нь сайхан юм.

Чи 87 нас хүрсэн тэр үед өөрийгөө их аз жаргалтай хүн гэж бодохоо болино. Өөрийгөө эрч хүчээ аажим алдаж байгааг мэдэрнэ, жил бүр өөрийгөө урьдынх шигээ биш болж байгааг ойлгоно.

Би бараг л өдөр болгон бясалгал хийдэг. Бясалгал хийхэд хамгийн хэцүү зүйл гэвэл – оюун санаа нэг бодлоос зуураад байхаас салах юм, яг л сармагчин нэг гадилны араас хөөцөлдөж байгаа юм шиг.

Ресторанд орж үйлчлүүлэх надад улам л хэцүү болж байна, яагаад гэвэл олон хүн надтай гар барих гэж зүтгэнэ, би хоолоо ч идэж эхэлж чадахгүй. Рестораны хоол идмээр санагдах үед би буйдхан булангийн нэгэн хүн цөөтэй газар орж хааяахан ч гэсэн найз нөхөдтэйгөө уулзах юм даа.

Эхнэр минь хэд хэдэн удаа цус харвасан, хэвтрийн болоод хоёр жилийн нүүр үзжээ. Тэр минь ярьж чадахгүй гэхдээ ухаантайгаа л байгаа. Намайг түүнтэй ярихад миний хэлснийг сайн ойлгоно – би орой болгон түүнтэйгээ ярилцдаг юм. Тэр унталгүй намайг ирэхийг хүлээгээд л хэвтэж байна. Би өдрийг яаж өнгөрөөснөө бүгдийг ярьж өгнө. Бас Шекспирийн сонетуудаас уншиж өгнө, тэр хэзээ ч юм дуртай шүлгүүдээ номон дээр тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Хоёр жил дөрвөн сар болжээ – энэ бол миний амьдралын нэг хэсэг.

Би өөрийгөө тэвчээр алдах хэмжээнд хүргэж огт болохгүй. Амьдрал үргэлжилсээр… Бид хоёр цугтаа аз жаргалтай 61 жилийг өнгөрүүлжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл дуусна. Хэн нь эрт яваад өгөхийг би сайн хэлж мэдэхгүй юм, би юу эсвэл тэр минь үү? Түүндээ чадлаараа хань болохыг хичээнэ, чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлсэн. Тэр ч намайг сайн ойлгосон.

Хятадын нэг сайхан зүйр цэцэн үг байдаг юм: “хүний авсны тагны хадаасыг хадтал түүнийг бүү дүгнэ” гэж. Тэгэхээр би үхтлээ бас тэнэг зүйл хийж амжихаар л байгаа юм.

Би амьдралдаа маш олон аймшигтай зүйл хийсэн хүн, хүмүүсийг ямар нэгэн мөрдөн шалгахгүйгээр л шоронд хийж байлаа.

Миний хийсэн болгон зөв үйл байсан гэж би батлахгүй, гэхдээ хийсэн болгон минь сайн сайхны л төлөө байсан юм гэдгийг батална.

Би хурдаа багасгаад амраад эхэлбэл зорилгоо алдаж эхэлнэ. Миний амьдрал тэр чигээрээ – өдөр тутмын дуудлагад хариу үзүүлэх явдал байсан юм.

Хэрвээ би гольф тоглохоо болих, зугаалах, нар жаргахыг харах, роман унших энэ бүгдийг боливол би шууд хөгширнө.

Би эхнэртэйгээ диваажинд учрахгүй л болов уу, гэхдээ сэтгэлээ холдуулмааргүй байна, ямартай ч биднийг цугт нь нэг газар оршуулахыг хүсэж байна.

Чи ном эрдэмд суралцсаар л байна, гэхдээ бүх зүйл болж дууссаны дараа л ухаантай болно. Энэ бол амьдрал.

Хэрвээ чи нэгдүгээр байрны төлөө л тэмцээгүй бол чи аравт ч орж чадахгүй шүү.

6
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ж. Саранчимэг

    Ж. Саранчимэг

    2019/06/22 at 13:51

    Agyy hun shuu

  2. Chimgee Khishigsuren

    Chimgee Khishigsuren

    2019/06/23 at 11:33

    Жинхэнэ удирдагч.Сингапур улсыг 25 хан жилийн дотор дэлхийн тэргүүний улс болгож чадсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *