“Ээжүүдийн өдөр”-өөр ээжийнхээ залуу насны зургийг нь дуурайж зургаа авахуулсан охидууд. Тэд яг л өөр өөр үед амьдарч буй нэг хүн шиг л харагдана

3

Энэ жилийн “Ээжүүдийн өдөр”-өөр маш олон хүн ээжүүдийгээ баярлуулсан нь гарцаагүй биз ээ. Охидууд нь ээжүүдийнхээ авахуулсан залуу насных нь зургийг дуурайн авахуулж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Охидууд ээжтэйгээ адилхан харагддаг гэж хүмүүс ярьцгаадаг. Тэгвэл яг ижилхэн хувцас өмсөж, ижилхэн байрлалаар авахуулах юм бол бүр ч илүү ижилхэн харагдах нь ойлгомжтой.

Дэлхийн ихэнх улс орнууд өнгөрсөн ням гаригт “Ээжүүдийн өдөр”-ийг тэмдэглэсэн. Бид уншигчиддаа энэ чухал өдрөөр ээжүүдийгээ дуурайж зургаа авахуулсан охидуудын фото зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Хүмүүс энэ өдрийг 5-р сарын эхний эсвэл хоёр дахь ням гаригт болдог гэж хоорондоо санал зөрөлддөг. Ямартай ч Португал, Испани, Литва болон Румын зэрэг улс орнуудад 5-р сарын эхний ням гаригт тэмдэглэдэг байна.

1. Ээжийнхээ коллежид байх үеийнх нь зургийг дуурайж авахууллаа

DaraCamarillo / Twitter

 

2. Ээжийнхээ 90-ээд оны үеийн зургийг “Ээжүүдийн өдөр”-т зориулан дуурайж авахуулав. Тэр үнэхээр загварлаг байжээ. Би чадахаараа л хичээлээ!

PaigeLeneigh / Twitter

 

3. Ээжийнхээ 1997 онд авахуулсан зургийг нь дуурайж авахууллаа. Хөгжилтэй байлаа шүү

dxrm_ / Twitter

 

4. Энэ жилийн “Ээжүүдийн өдөр”-өөр ээжийнхээ дуртай зургийг дуурайж авахуулав

sahxra_ / Twitter

 

5. 29 жилийн дараа ээжийнхээ зургийг дуурайж авахууллаа

Yomumtaa / Twitter

 

6. Ээжийн хуучны зургуудыг дуурайж авахуулах гэж оролдов

_kaadijah / Twitter

 

7. Ээждээ “Ээжүүдийн өдөр”-ийг тохиолдуулан хуучны зургийг дахин шинээр авахуулж, бэлэг барьлаа

AliWhite_Pcola / Twitter

 

8. Ээжийнхээ хуримын зургийг дуурайж авахууллаа

modernwomaniya / Twitter

 

9. Ээжийн 80, 90-ээд оны үед авахуулсан зургуудыг нь дуурайж авахуулав

rauhling_bizzle / Twitter

 

10. “Ээжүүдийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе!

barry_happy / Twitter

 

11. Ээжийнхээ одоогийн миний насан дээр байх үедээ авахуулсан зургийг нь дуурайж авахуулав

_Kellavilla / Twitter

 

12. Ээжийн хуримын зургийг дуурайж авахуулахдаа түүний хэрэглэж байсан хуучны үнэт эдлэлийг ашиглаж, гэнэтийн бэлэг барьлаа

RJ_Purkhaa / Twitter

 

13. Энэ бол ээжийн маань 1989 онд гэрлэхийнхээ өмнөхөн аав руу илгээж байсан зураг нь. Тэр үед аав АНУ-д амьдардаг байв. Харин 32 жилийн дараа цар тахлын үед би түүний зургийг дуурайж авахуулав.

BrendaCaldasss / Twitter

 

14. Ээжийнхээ өсвөр насны охин байх үеийн зургийг дуурайж авахууллаа

kinlee_staff / Twitter

 

15. Ээж маань 80-аад оны сүүл үеэр сэтгүүлд зургаа авахуулж байсан юм. Харин би тэр зургийг нь дуурайж авахуулав

LexaJo96 / Twitter

 

 

16. Ээж маань 80-аад онд ийм хүн байжээ. Бид хоёр адилхан байгаа биз?

NantucketHseWif / Twitter

 

17. Хөл хорионоос болоод уйдаж байгаа тул, ээжийнхээ 2002 онд авахуулсан зургийг дуурайж авахуулахаар шийдэв

lissakmartinez / Twitter

 

18. Ээжийнхээ зургийг дуурайж авахуулах үедээ түүний өмссөн байгаа шиг яг ижилхэн цамц олох гэж багагүй хичээлээ

natorijane / Twitter

 

19. Хүмүүс ээж бид хоёрыг хоорондоо яг адилхан харагдаж байгаагаас гадна гоо үзэсгэлэнтэй байна гэсэн

GrimGrinningZ / Twitter

 

20. Ээж маань намайг тэвэрсэн байгаа бол би нохойгоо тэвэрч зургаа авахууллаа

sydneylynn32 / Twitter

 

21. Ээж бид хоёр

gianavisconti / Twitter

 

22. Адилхан харагдаж байна уу?

meliysabel / Twitter

 

23. Эгч бид хоёр ээжийн 20 настай байх үеийн зургийг дуурайж авахуулав

alanamariedoyle / Twitter

 

24. Ээжийн залуу байх үеийн зургийг дуурайж авахууллаа

malik51946567 / Twitter

 

25. “Ээжүүдийн өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье!

luvralondruh / Twitter

 

26. Би дүүтэйгээ хамт энэ хуучны зургийг дуурайж авахуулав

somosjuliantina / Twitter

 

27. Ээжийн маань 90-ээд оны үеийн дүр төрх ийм байж…

fioreelaaa / Twitter

 

28. Ээж маань миний насан дээр ийм хүн байжээ

EvelynVJohnson / Twitter

 

29. Ээжийнхээ зарим зургуудыг дуурайж авахууллаа

sydnyolvr / Twitter

Танд аль зураг нь илүү адилхан болсон юм шиг харагдаж байна вэ? Та “Ээжүүдийн өдөр”-өөр хайртай ээжийгээ хэрхэн баярлуулсан бэ?

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *