
“Европын хаягдсан газрууд” төслийн хүрээнд Nikon Europe-ийн гэрэл зурагчин Давид де Рэуда Европын 9 улс орноор аялаж тэдгээрийн хаягдсан талбай, объектын зургийг авчээ. Аялал нийт 44 өдөр үргэлжилсэн бөгөөд түүний авсан зургууд та бидний анхаарлыг татах болно.
1. Италийн уулсад байрлах хаягдсан радиолокаторын станц
“50 см зузаан цасан дундаар гурван цаг гаруй явж эдгээр хөлдсөн антенууд дээр очсон юм. Бүтэн сар, цэлмэг тэнгэр, эргэн тойрон цас: сэтгэл хөдлөм уур амьсгал биш гэж үү”.
2. Хаягдсан атомын цахилгаан станцын хөргөх цамхаг дотор
“Чернобылийн атомын цахилгаан станцын баригдаж дуусаагүй хөргөх цамхаг. Хөргөх цамхагийн дотор тал гадна талаасаа илүү сонирхол татаж байлаа. Баригдаж дуусаагүй байгууламж дотроос миний модель мартагдсан аугаа зүйлийг биширч буй нь”
3. Хаягдсан Буран сансрын хөлөг
“Казахстаны цөлөөр 180 км замгүй газар давхиж, дараа нь 45 км хориотой бүсээр явган явж байж очиж авсан зураг. Ирээд харахад – хаягдсан ангар дотор Зөвлөлтийн сансрын билэгдлийг олж харсан юм.”
4. Радиацийн ослоос хойш хаягдсан парк
“Припятигийн алсын харагчийг хэрхэн өөр өнцгөөс харуулах вэ гэж бодож байсан юм. Цасны мөрөөдөл маань биелж Припятиг өөрөөр буюу үлгэрийн мэт харагдуулах болсон. Байшингийн дээврээс хүссэн зургаа авч чадсан юм”
5. Хаягдсан эмнэлгийн дотор
“Припятигийн хаягдсан эмнэлэг, Припятид очоод анх үзсэн газруудын нэг. Зуух дэлбэрч эргэн тойрныг сүйтгэсэн бололтой”
6. Эмнэлгийн хүлээлгийн өрөө
“Припятигийн эмнэлгийн хүлээлгийн өрөө. Өрөөний будаг болон хатсан мод нь цаг зогссон мэт сэтгэгдэл төрүүлж байна”
7. Хэзээ нэгэн цагт концертын танхим байжээ
“Горхолл – Таллины хуучин концертын танхим. Хоёр минутын зургаараа харанхуй бүрхсэн барилгын архитектурыг нээж чадсан юм. Туссан гэрэл нь танхимын төвд тусжээ. Яг л сансрын хөлөг шиг надад санагдаж билээ”
8. Мартагдсан онгоц
“Исландын өмнөд хэсэгт Douglas DC-3 хэмээх мартагдсан онгоц удаж байгаа билээ. Би өглөөний 4 цагт ирсэн байсан бөгөөд бидний төсөөлж байснаар туйлын туяа тусч эхэлсэн юм. Нар мандтал би ид шидийн мэт байгалийн үзэгдлээс сэтгэлийн таашаал авч, 90 секунд зогсож онгоцон дотор гэрэл нэмж энэ зургийг буулгасан.”
9. Будапештын галт тэрэгний оршуулгын газар
“Будапешт хотод байхдаа галт тэрэгний оршуулгын газар мэт энэ газраар орсон юм. Бодит амьдралаас зугтаагаад төмөр чөтгөрүүдийн дунд ирсэн балчир хүүхэд шиг санагдаж билээ”
10. Унгарын хаягдсан цахилгаан станцын орох хаалга
“Будапештын ойролцоо байрлах хаягдсан цахилгаан станцад орохын тулд мөлхөж, мацаж таарсан. Цахилгаан станцад орох ганц орц нь нүүрсний уурхайн өргөлтийн хоолой (тоос шороо, нарны гэрэл туссан 100 метрийн урт хонгил) – хий үзэгдэл хоригдоход тохирсон газар”
11. Цахилгаан станцын дотор
“Сонирхол татахуйц төрх. Машины тоног төхөөрөмжүүд хаа саагүй. Шинжлэх ухааны зөгнөлт киногоор аялж өөрийн ертөнцийг үүсгэж байгаа мэт сэтгэгдэл надад төрж билээ”
12. Хэзээ нэгэн цагт кафе байжээ
“Припятигийн кафе байсан. Засал чимэглэлийг нь тодруулахыг хүссэн тул гэрэл нэмсэн. Барилгын дотор талд, хоёр дахь гэрлийг “Припять” гэсэн бичгийн ард, харин гурав дах гэрлийг бичгийн өмнө нь тавьж зургаа буулгалаа”
13. Хаягдсан туршилтын цахилгаан станц
“Москвагийн ойролцоо байрлах хаягдсан туршилтын цахилгаан станц, хэдэн арван нохойгоор хамгаалуулсан байсан. Харуултай хэсэг хугацаанд ярилцсаны дараа биднийг оруулахаар болсон юм. Нар хэзээ мөдгүй шингэх гэж байсан тул зураг авах байршлаа сонгох цаг тун бага байлаа. Нисэж буй шувуу зурагт минь уянга нэмж өгчээ”
14. 19-р зууны мартагдсан үйлдвэр
“Санкт-Петербургт байхдаа 19-р зуунд баригдсан үйлдвэрт очиж билээ. Аугаа том эд. Надад энэ танхимын гэрэл, хэлбэр таалагдсанаас гадна миний модельд уран бүтээлийн шийдлээрээ тохирч байсан юм. Миний модель – фокусын гол цэг болсон”
15. Хий үзэгдлийн хот – нар мандах үеэр
“Хотын хамгийн өндөр барилга болох Фудзиямагаас Припятид нар мандахыг харж зураг авах завшаан тохиосон юм. Эзэнгүй хотоор нарны илч гэрэлтэн хэдэн хором ч гэсэн амьдрал бэлэглэх мэт”
16. Өнгөрсөн эзэнт гүрний хөшөө
“Болгарын “Бузлужа” хөшөө. Өтгөн мананг үл тоон би шөнө зураг авахаар уул өөд зорьсон юм. Гайхалтай мэдрэмж.”








Хүлэгтбаатар Б.
2015/07/01 at 15:37
Чернобиль :3
Энхээ Дарк
2015/07/01 at 20:46
ymar goy ym be
Зочин
2015/07/02 at 00:31
Ёоо тэр цахилгаан станцын шаттай хэсэг, театр бас тэр галт тэрэгний буудал ямар гоё юм бэ? Ямар ч дуу чимээгүй, саад болох зүйлгүй, амар амгалан ноёлсон тиймэрхүү газар найз охинтойгоо хоёулхнаа тэврэлдээл, хүзүүгий нь үнэрлээл зогсвол гоё доо.
Зочин
2015/07/03 at 20:45
Orosuud yaj ch bodson iluu yumaa. Amerikchuud shuttle-iig anh buteehed n zugeer l oorsdoo ch bas hiij chadna gedgee haruulah gj Burana holgiig zohioson. Tgl gants nisgesen bolchool hog deer haychdag naasss. Tegsen manai mongolchuud ongots hiih n baitugai gants shrup ch hiij chaddaggui shaasss.