Ажигч гярхай үзэгчид хүүхэлдэйн кинонууд дээрээс анзаарч харсан 13 нууцлаг, далд утгатай хэсгүүд

0

Орчин үеийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино тусгай эффекттэй алдартай киноноос дутахааргүй үзэгч олны үзэх дуртай бүтээлүүдийн нэг болсон. Хүүхэлдэйн кино – зүгээр нэг утга учиргүй, хурц өнгөтэй бүтээл байхаа болиод удаж байна. Орооцолдсон үйл явдал, чимх уянга бас сайтар боловсруулсан дүрээр баялаг – энэ бүгдийг том, багагүй шимтэн сууж үзэх нь ойлгомжтой. Хүүхэлдэйн кино бүтээгчид өөрийн бүтээлдээ жижигхэн, үл анзаарагдам илгээмж үлдээсэн байдаг. Хэдий жижиг, үл анзаарагдах ч гэлээ гүн утга санаа агуулсан байгааг бид тэр болгон анзааралгүй өнгөрөөжээ.

Бид сайхан хүүхэлдэйн кино үзэх дуртай, энэ удаад эдгээр бүтээлд нуугдсан далд утга санааг олж мэдэхийг хичээцгээе.

Ralph Breaks the Internet, 2018

© Ralph Breaks the Internet / Walt Disney Animation Studios

Ванилопаг гүнж нарын өрөөнд орж ирэхэд түүний өмссөн хувцсыг нь бүгд гайхаж шагширдаг. Үнсгэлжин ч хулгануудаасаа адил төстэй хувцас оёж өгөхийг гуйна. Ингээд гүнжүүд биед эвтэйхэн орчин үеийн хувцастай болдог, гэхдээ хувцас болгон дээр нь тэдний өөрсдийн түүхтэй холбоотой зураг бий. Жасмины майк дээр гэхэд л гурван хүсэл хэлэхийг илтгэсэн Бирдийн гурван хуруу харагдана. Муланы хүрэм дээр түүний үнэнч анд Мушу луу, харин Рапунзелийн гоёл дээр түүний эзэнт гүрний далбаан дээр байдаг нарны зургийг харж болно.

 

Anastasia, 1997

© Anastasia / 20th Century Studios

Хүүхэлдэйн киноны эхэнд Анастасия богино үсээ ардаа боосон харагддаг, зарим үс нь ч боолтондооо багтаагүй хажуугаараа унжжээ. Энэ үсний засалт бол жирийн охиных – хаа таарсан газраа унтдаг, өөрийнхөө гадаад төрхөнд төдийлөн анхаарал тавьдаггүй хүний үсний засалт. Дмитрийн хүсэлтээр гүнж даашинз өмсөхөд бүх зүйл өөрчлөгдөнө. Охины үс урьдынхаасаа урт болжээ. Магадгүй кино бүтээгчид энэхүү өөрчлөлтөөр гол дүр илүү эмэгтэйлэг болсныг илтгэх гэсэн байх. Даанч бодит амьдралтай нийцүүлэхээ мартсан бололтой.

 

Beauty and the Beast, 1991

© Beauty and the Beast / Walt Disney Animation Studios

Хүүхэлдэйн киноны эхэнд үзүүлсэн зураг дээр латинаар бичсэн Vincit qui se vincit гэх уриа харагдана. Энэ нь “Өөрийгөө ялан дийлсэн хүн л ялагч болно” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Энэ нь мангасыг өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөх ёстой гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Хорон муу санаатай шyлмын хийсэн хaраалыг арилгахын тулд тэр эргэн тойрондоо өөрөөр хандах ёстой юм.

 

Zootopia, 2016

© Zootopia / Walt Disney Animation Studios

Хүүхэлдэйн кино бүтээгчид киноны эхэнд л үйл явдлын зангилааг тайлж хатагтай Хонь харагдаж байгаа шигээ жирийн нэг хонь биш гэдгийг хэлээд өгсөн. Англи хэл дээр гарч байгаа эх хувилбар дээр түүний нэрийг Bellwether гэдэг. Сүргээ толгойлон авч явдаг хүзүүндээ хонх зүүсэн хонийг ингэж нэрлэдэг ажээ.

 

Kung Fu Panda, 2008

© Kung Fu Panda / DreamWorks Animation

Хүүхэлдэйн кино бүтээгчид тоорын модыг кинондоо сонгожээ. Яагаад гэвэл энэ мод нь хятадын соёлд үxэшгүй мөнхийг бэлгэддэг байна. Уг мод хорон муу санаанаас авардаг, харин цэцэг болон навчийг нь элдэв төрлийн ном уншлагад ашигладаг ажээ. Мастер Угвей 1000 жилийн өмнө Хятадад ирснийхээ дараа уг модыг суулгасан, түүний барьж яваа таягийг ч энэ модны нэг мөчрөөр хийжээ.

 

Luca, 2021

© Luca / Walt Disney Animation Studios

Энэ хүүхэлдэйн кинонд гардаг муурыг Макиавелли гэдэг. Италийн алдартай сэтгэгч Никкола Макиавеллийн дурсгалд зориулж энэ нэрийг түүнд хайрлажээ. Аугаа сэтгэгчийн хэлсэн нэг үг бий: “Хүмүүс аливаа зүйлийг харснаараа дүгнэдэг, яагаад гэвэл гэвэл бүгд харах боломжтой, харин гараараа хүрэх – тэр болгонд олдох боломж биш…”. Кино зохиолчид үүгээр муурын зан аашийг илэрхийлэхийг хичээсэн бололтой. Яагаад гэвэл муур өөрийгөө гайхуулж гунхалзан алхалдаг, харин түүнийг илж таалахад үнэхээр дургүй, бүр зугтаадгийг бид сайн мэднэ.

 

Coco, 2017

© Coco / Walt Disney Animation Studios, © Finding Nemo / Walt Disney Animation Studios

“Coco” хүүхэлдэйн киноны нөгөө ертөнцийн нэгэн оршин суугч ертөнц хоорондын хяналт шалгалтаар орж байхдаа түүнийг шүдний эмч эргэн дурсаж байгааг мэддэг. Тэр эмч нь “Finding Nemo” хүүхэлдэйн кинонд гардаг шүдний эмч байгаа юм. Тэр өөд болсон үйлчлүүлэгчийнхээ дурсгалыг хүндэтгэж өрөөндөө зургийг нь тавьсан байжээ.

 

WALL-E, 2008

© WALL-E / Walt Disney Animation Studios

ВАЛЛ-И–гийн бүрэн цэнэгтэй байхдаа гаргадаг дуу чимээ нь Мас брэндийн компьютерын ачааллаж байгаа чимээтэй тун адилхан. Учир нь Apple-ийн захирал Стив Жобс хүүхэлдэйн кино бүтээдэг Pixar студийн удирдлагын багт багтдаг байжээ.

 

Cars, 2016

© Cars / Walt Disney Animation Studios

Киноны үйл явдлаар бол Италиас гаралтай Луижи машин уралдааны машин болох Ferrari-гийн үнэнч шүтэн бишрэгч. Кино бүтээгчид энэ машины улсын дугаараарыг нь хүртэл бүрэн ашиглахаар шийджээ. 445-108 – энэ бол Италийн Модена хотод байрлах Ferrari машины үйлдвэр оршиж байгаа газар зүйн координат юм.

 

Treasure Planet, 2002

© Treasure Planet / Walt Disney Animation Studios

“Treasure Planet” хүүхэлдэйн кинонд гардаг нэгэн дарвуулт нисэх онгоцыг R.L.S. Legacy гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “Treasure Island” номын зохиолч Роберт Льюис Стивенсонд хүндэтгэл үзүүлсэн явдал байжээ. Уг зохиолоор хүүхэлдэйн киног сэдэвлэн бүтээсэн гэдэг.

 

Toy Story 2, 1999

© Toy Story 2 / Walt Disney Animation Studios

Хүүхэлдэйн кинонд гарах Барби дэлгүүрийн худалдагчид худалдан авагчдын эрэлт хэрэгцээг үл тоомсорлон Базз Лайтер тоглоомыг маш цөөн тоогоор захиалга өгсөн тухай нэгэн түүхийг өгүүлдэг. Энэ нь үнэхээр бодит баримт юм. Хүүхдийн тоглоомын худалдан авагчид хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсны дараа киног нэг их алдаршихгүй гэж тооцож маш цөөхөн тооны тоглоом захиалж авч л дээ. Энэ нь бяцхан худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангаж чадаагүй юм, зарим нэг нь хүссэн тоглоомоо авч чадалгүй гар хоосон дэлгүүрээс гарч байсан ажээ.

 

Frozen II, 2019

© Frozen II / Walt Disney Animation Studios

Хүүхэлдэйн кинонд усны сүр сүлд зүгээр ч нэг морь дүрсээр гараагүй юм. Энэ нь Ноккийн тухай скандинав домгоос үүсэлтэй – усанд амьдардаг, ямар ч дүрд хувирч чаддаг нэгэн амьтны тухай. Домогт өгүүлснээр тэр амьтан ихэнхдээ хүчирхэг морь болж гарч ирдэг, эсвэл сайхан залуу, үзэсгэлэнтэй бүсгүй болж хувираад замын хүнийг урхидан усандаа живүүлж aлдаг. Энэ үйл явдал ч гэсэн хүүхэлдэйн кинонд гардаг: Нокк эхлээд Эльза руу дaйрч cүйтгэх гэдэг, харин Эльза түүнийг номхотгож эзэн нь болдог юм.

 

Tangled, 2010

© Tangled / Walt Disney Animation Studios

Хүүхэлдэйн киноны эхэнд дөнгөж төрсөн Рапунзель бүүвэйлэгчийнх нь дээр эргэлдэх гоёмсог тоглоомыг шохоорхон харж хэвтэнэ. Түүний дээр өлгөөтэй байгаа тоглоом – ид шидийн үстэй гүнж охины ирээдүйн амьдралд гарч ирэх дүрүүдийг дүрсэлжээ. Түүний хайртай гэрийн тэжээвэр амьтан – хамелеон Паскаль, нугас, мөн Максимус морь, цамхагаас суллагдсаны дараа харах шувуу ч байна.

Та хүүхэлдэйн кинонд гарах жижигхэн ч гэсэн чухал зүйлийг олж харж байсан уу?

53
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *