
Та өөрийгөө өнгө өнгийн шүднийн аппараттай явж байна гээд төсөөл дөө? Эсвэл дизайнерын өвөрмөц шийдэл бүхий шархны лент хамар дээрээ наагаад сонирхолтой селфи хийж “гайхуулах” уу? Энэ мэт үзэгдлүүд бидний хувьд хачирхалтай сонсогдоно. Гэхдээ бусад улс оронд бол баяртай нь аргагүй хүлээн авах ажээ. Яагаад гэвэл гоо сайхны чиг хандлага улс болгонд харилцан адилгүй байдагтай холбоотой юм.
Өмнөд Солонгосын охид бүсгүйчүүд нүднийхээ доод зовхийг зориудаар унжсан уут шиг болгож байгаа тухай нийтлэлтэй таарсан юм. Тэр үедээ яагаад ингэх болсных нь учрыг ойлгож чадалгүй өнгөрсөн, гэтэл санамсаргүй байдлаар гоо сайхан гэдэг зүйл улс орон болгонд өөр байдаг тухай бас олж уншлаа.
Нүдний унжсан доод зовхи – Өмнөд Солонгос

Дэлхийн бараг л бүх эмэгтэйчүүд нүднийхээ унжсан доод зовхиноос салах гэж хичээж байхад, өмнөд солонгосын охид бүсгүйчүүд бүр эсрэгээрээ, гадаад үзэмжээ мэс заслын аргаар өөрчилж байна. Арай зориг дутсанууд нь бага зэрэг хавантай харагдуулах тусгай нүүрний будалт хийнэ, харин зоригтой нэгнүүд нь шууд мэс засал хийлгэж гоо сайхан харагдах болжээ – нүдний доод зовхиндоо тусгайлан бэлдсэн шингэн шахуулдаг гэнэ.
Тэд яагаад ингэх болов? Бага зэргийн унжсан доод зовхи илүү баяр хөөртэй харагдуулдаг, нэг ёсондоо багахан инээмсэглэхэд нүд ингэж өөрчлөгддөг байна. Охид, бүсгүйчүүд инээмсэглэлгүйгээр өөрийгөө аз жаргалтай харагдуулахын тулд ийм арга хэрэглэх болсон бололтой.
Хугархай хамар – өсвөр үеийнхэн болон феминистүүд

Та магадгүй хамар дээрээ тод хурц өнгөтэй шархны лент наасан залуучуудыг сошиал сувгаар харсан байх. Томчуудын хувьд бэртэл гэмтлийн үед л ингэх байх, харин өсвөр насныхны хувьд өөрийгөө илэрхийлэх нэгэн арга болсон. Интернет дэлгүүрээс та моодны шархны лентийг хүссэнээрээ захиалж авч болно. Өөрийгөө чимж байгаа хэрэг юм.
Энэ чиг хандлагын эх сурвалж олон талтай. Хэн нэгэн хайртай аниме дүрээ амилуулна – тулааны дараа тэд нүүрэндээ сорви зурдаг биз дээ? Нөгөө нэг нь сэтгэлийн шархаа илэрхийлнэ – өөрөөр хэлбэл бие махбодийн өвчин шаналалаар дамжуулж байна гэдэг утгаараа. Мөн феминистүүд уг аргыг хэрэглэх болжээ: тэдний хувьд өөрийнхөө эрхийг хамгаалж буй илэрхийлэл юм.
Тарган цатгалан – Мавритани

Атлантын далайн эрэг хавиар орших Баруун Африкийн улс орнуудын охид бүсгүйчүүд яав ч Victoria’s Secret-ийн загвар өмсөгч болж чадахгүй. Тэдний бие галбирыг магтаад байхааргүй. Харин ганц хоёр илүүдэл килограммыг тэд нааштайгаар хүлээж авна.
Энэ бол хангалуун амьдралын илэрхийлэл, тиймээс тарган эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг өөртөө татаад зогсохгүй мөн нийгэмд өндөр байр суурь эзлэхэд нь тусалдаг байна. Охидуудыг багаас нь өөх тос ихтэй, гурилан бүтээгдэхүүнээр хооллоно – энэ бол “мөрөөдлийн галбир”-т хүрэх зам нь болно.
Майга хөл – Япон

Японд майга хөлтэй охид бүсгүйчүүдтэй их таарна, гэхдээ тэд энэхүү гадаад үзэмжиндээ огт санаа зовж гомдоллохгүй, харин ч өөрийгөө гоо үзэсгэлэнтэйд тооцно. Энэ нь түүх, уламжлалтай нь холбоотой юм: урьд цагт япон эмэгтэйчүүд сэйдза байрлалаар сууж чаддаг байх ёстой байжээ Үүний тулд хөлөө өвдгөөр нь нугална, хөлийн ул болон хуруунуудыг дээш харуулна, харин өгзөг нь өсгийн дээрээ. Эмэгтэйчүүд өдөр болгон олон цагаар энэ байрлалд суух тул хөлийн ясны хэлбэр өөрчлөгдөж мурийхад хүрдэг.
Нөгөө талаасаа, сейдза байрлалаар зөв сууж чаддаг эмэгтэйчүүд амжилттай нөхөрт гарах боломжтой, энэ генээ ч залгамжилж үлдээдэг гэж үздэг. Өнөөдөр тэгшхэн хөлтэй япон бүсгүйчүүд хиймлээр хөлөө майга болгож байна, мөн майга харагдуулахаар зогсох зэрэг аргуудыг ашигладаг ажээ.
Өтгөн хөмсөг – Таджикистан

Өтгөн хөмсөг дэлхийд нэг хэсэг алдаршсан нь үнэн, гэхдээ хэтэрхий их ургалттай өтгөн хөмсөг улс болгонд алдаршаагүй. Үүнийг гоё гэж үздэг улс бол Таджикистан юм. Эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч гоо сайхан харагдуулдаг гэж үздэг.
Эмэгтэйчүүдийг цэвэр ариун, үнэнч байдлыг илэрхийлнэ гэх бол эрчүүдийн хувьд эр зоригийн илэрхийлэл болно. Байгаль дэлхий өтгөн хөмсөг хайрлаагүй бол охид бүсгүйчүүд зориудаар хөмсгөө нийлүүлж буддаг ажээ.
Сорви – Шинэ Гвиней

Папау-Шинэ Гвинейд сорвийг насанд хүрсэн эр хүний илэрхийлэл гэж үзнэ, гэр бүл зохиож, түүнийгээ хамгаалах бүрэн чадалтай болжээ. Заримдаа залуучуудыг зориуд сорвитой болгоно. Өөрөөр хэлбэл эхийн цуснаас залуугийн бие махбодийг цэвэрлэж насанд хүрсэн эр хүний цусаар сэлбэдэг гэж үзэх ажээ.
Бусад улс орнуудад шарх сорвио арилгахыг хүсдэг гэдгийг тэд сонсвол бүр гайхаж орхих байх – сорви арилгах тос, эсвэл мэс заслын аргаар сорвио арилгуулдаг гэвэл тэд бүр цочирдох биз ээ.
Суганы үс – Турк

Сугандаа өтгөн үстэй залуу – эр хүчтэй, царайлаг эрчүүдийн шинж. Үнэндээ бүх залуучуудад байгаль эх өтгөн үс заяахгүй. Тиймээс энэ улсад нэгэн тусгай эмнэлэг бий – суганд үс суулгах мэс засал хийнэ. Тэгээд өвчтөн ихтэй эмнэлэг гэж байгаа шүү.
Шүдний аппарат – Ази

Энэхүү чиг хандлага Тайланд, Малайз болон Индонези зэрэг улс орнуудад их алдаршжээ. Энэ нь зөвхөн инээмсэглэл чимээд зогсохгүй мөн баян хангалуун амьдралыг илэрхийлнэ. Жишээ нь, Тайландад шүдэндээ ийм аппарат хийлгэхэд ойролцоогоор 1200 орчим доллар зарцуулах юм. Энэ үнийн дүн нь тус улсын дундаж цалингаас даруй 3 дахин их.
Шүдний аппарат зүүх моодноос болоод хиймэл шүдний аппарат хийх хүмүүс ч бас гарч иржээ. Гэхдээ ийм хиймэл аппарат хийх хэрэггүй шүү. Хиймэл аппарат нь шүдний эмалийг гэмтээхээс гадна буйл үрэвсэхэд хүргэнэ.
Завсартай шүд – Их Британи

Британид шүдний хооронд харагдах хоосон зайг засах ёстой гэж үзэхгүй, харин ч чимэг гэж хүлээж авдаг. Тус улсын иргэдийн тайлбарласнаар, их британичууд ер нь шүдний хэлбэр дүрсэнд нэг их анхаарал хандуулдаггүй, харин ариун цэвэрт нь илүү анхаарал хандуулдаг гэжээ.
Тус улсын охид, бүсгүйчүүд шүдний эмчид ихээр ханддаг – шүдний завсар хоорондыг адил хэмжээгээр тааруулах (чухам анагаахын шинжлэх ухааны нэршил нь завсар гаргах)-ыг хүсэх ажээ.
Хулгар чих – Дагестан

Хугарсан эсвэл нухагдсан чих – мэргэжлийн бөхчүүдийн дүр төрхийг илэрхийлнэ. Ийм чих эрчүүдийг эр зоригтой харагдуулдаг: илүү аюултай ч гэмээр юм уу? Тиймээс Дагестанд зориудаар чихний бэртэл авч хулгар чихтэй болох моод гараад байна. Зарим нэг хүмүүс төлбөртэй үйлчилгээ ч үзүүлэх болжээ.
Үнэндээ энэ бол аюултай зүйл. Чихний үрэвсэл, тэр бүү хэл бүр сонсголгүй ч болох талтай. Энэ аюулыг үл тоон зарим нэг нь бүр “Өвчингүйгээр чих хугална” гэсэн зар ч гаргажээ – үүнийг маркетингийн суртал ухаалга гэж найдахаас өөр аргагүй. Яг чих хугалахад өвчин мэдрэгддэггүй, харин хаван үүссэнээс хойш өвчин мэдрэгддэгийг хүмүүс мэддэггүй ажээ.
Бонус: хүмүүс алганы хээгээ өөрчлүүлж байна

Японд нэгэн шинэ үйлчилгээ эрэлт ихтэй болоод байгаа юм: алганы хээний тайлалд итгэдэг хүмүүс эмчид хандаж өөрийн хувь тавилангийн зураасыг зуруулах болжээ: уртасгах эсвэл шаардлагатай бол эргэлт, салаа зуруулна.
Анагаахын шинжлэх ухааны мэдлэгтэй, тусгай зөвшөөрөлтэй эмч нар хууль ёсны дагуу уг мэс заслыг хийнэ. Тиймээс ямар нэгэн аюул байхгүй гэж үзэх ажээ. Үр дүнг нь л баталж чадахгүй нь харамсалтай юм даа.
Манай улсын гоо сайхны ямар чиг хандлага бусад улсуудынхаас этгээд санагддаг вэ?








Н. Намуунаа
2020/02/04 at 22:28
Unenii huvd unen² bi ooroo türked amdardag ed nar buur air ustei😂😂
Sant Tek
2020/02/04 at 23:20
тэр суганы үс муухай шүү
Undram Bayarbat
2020/02/04 at 23:27
Shudnii saraalj ch geh shig:(!
Сарнай Отгоо
2020/02/05 at 00:05
Отгондалай Ц. моодны чихтэй юм аа 😂
Ame No Habakiri
2020/02/05 at 05:07
bnaa arabuudiin sormuus gj yio nree burhanii bvteel
Udurbur Guchinminut
2020/02/05 at 08:13
Boliod udaj baigaa. Huuchin medee bna
Түвшинтөгс Төгсөө
2020/02/05 at 09:16
95142116
P Otgonpurec
2020/02/05 at 09:46
Melvin Hood
2020/02/05 at 12:16
Yoy mini durtai porn star bn shde
Melvin Hood
2020/02/05 at 12:17
Yui Hatano
Тэмүүлэн Б.
2020/02/05 at 12:42
Manaid boluloxiduud shuud xuuramch davxaraa, xumsug ntr suulgachij bgashd 🤮🤢
Sumiya Javkhlantuya
2020/02/05 at 13:01
sonin2 yum ih yumaa deerees ni nemeed mongol er emgui solongos turh hev maygtai boloh gj oruulahgui
Hashtsetseg Suvd
2020/02/05 at 14:49
anime dandaa maiga holtei
Jenny Jennifer
2020/02/05 at 15:21
Ha ha baiga baiga yumaal goy geneshde.
Manaihan bondgor nuuriig buyntai saikhan gedeg shig
Mongol Has Mongol Has
2020/02/05 at 16:20
Ter maig holtei ohid hoorhon haragdadgishdee
Думаа Гомбосүрэн
2020/02/05 at 16:43
k
Munkhbaatar HotgoidiinUizentaij
2020/02/05 at 18:27
Гаж донтнууд
Ариунаа Найдандорж
2020/02/05 at 19:17
huurhii baigaa ni hoino goy sanagdhaas yahaw dee
Nyamaakkhuu Zoljargal
2020/02/05 at 22:53
baigaagaaraa l baix saixaan
Mongol Tamashi
2020/02/06 at 00:02
busdiig ni medehgui yum…yaponii tuhaih heseg bol shal hudlaa bna shuu! seidza gej bichsenees harahad oros site-s awsan medeelel bololtoi…
Tamir Baska
2020/02/06 at 00:10
Shal teblneg ym shurdeg ym bn