Тамхи татахаа больсноор таны биед гарах өөрчлөлтүүд

1

Тамхи бидний биед ихээхэн хор уршигтай талаар мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Харамсалтай ихэнхи хүмүүсийн хувьд тамхинаас гарах нь сэтгэл зүйн том сорил болдог.

Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд тамхи татах зуршлаа хаяснаар хүний биед гарах өөрчлөлтийн талаар судалгаа хийсэн ба үр дүнг нь та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.

Судалгаанаас гайхмаар үр дүн гарсан ба тамхи татахаа больсноос ердөө 20 минутын дараа хүний биед эерэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг байна.

20 минут

Зүрхний үйл ажиллагаа тогтворжиж, хялгасан судас болон бусад судаснууд хэвийн байдалдаа орно. Мөн цусны эргэлт сайжирч, гар хөлийн мэдрэхүйн чадамж дээшилдэг.

12 цаг

Цусан дахь карбон давхар ислийн хэмжээ буурч, хүчилтөрөгчийн хэмжээ ихэсдэг. Цусны найрлага ердийн хэмжээндээ очдог.

2-3 долоо хоног

Зүрхний шигдээсээр өвчлөх магадлал буурна. Тамхинд донтох хүсэл бага багаар байхгүй болж захын судаснуудын цусны эргэлт сайжирдаг. Уушигны үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирна.

1-9 сар

Уушгинд хуримтлагдсан хор гадагшилснаар бөгшүүлж ханиалгах, найтаах шинжүүд аажмаар алга болно.

1 жил

Тамхи татах хүсэл нэг мөр арилж, арьсны өнгө сэргэнэ. Зүрхний өвчин тусах магадлал 50 хувиар буурна.

5 жил

Цусны эргэлт бүхэлдээ хэвийн болж, цус харвах магадлал тамхи татдаггүй хүнийхтэй ижил хэмжээнд хүрнэ. Мөн дархлаа болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа тамхи татдаг байсан үеийнхээс хэд дахин сайжирсан байна.

10 жил

Уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин буурна. Мөн амьсгалын зам, улаан хоолой, бөөр, нойр булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдэл багасна.

15 жил

Бие организмын үйл ажиллагаа бүхэлдээ тамхи татдаггүй хүнийхтэй ижил түвшинд очно.

20
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Мөөгий Баяраа

    Мөөгий Баяраа

    2016/08/21 at 15:12

    Би л лав зүрхний шигдээсээр өвдөхгүй юм байна кк

  2. С. Тэмүүжин

    С. Тэмүүжин

    2016/08/21 at 15:55

    М.Н. Эба

  3. Erdenezul Bazarragchaa

    Erdenezul Bazarragchaa

    2016/08/21 at 16:03

  4. Bold Bazar

    Bold Bazar

    2016/08/21 at 22:26

    арай удаан үр дүн байнаа

  5. Shuree Shurentsetseg

    Shuree Shurentsetseg

    2016/08/21 at 23:11

    Ankhbayar Ariunkhuu

  6. Л. Ариунмөнх

    Л. Ариунмөнх

    2016/08/22 at 00:50

    Erdeneochir Pvrevdorj

  7. Цэнгэл. Цэнгэл.

    Цэнгэл. Цэнгэл.

    2016/08/22 at 19:14

    Zul-erdene Orhontungalag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *