Бид өндөр технологийн эрин үед амьдарч байгаа улс. Дэлгүүрийн лангуун дээр өдөр болгон ямар нэгэн шинэ бараа бүтээгдэхүүн тавигдана, зарим нэгийнх нь зориулалтыг хараад, тайлбарыг нь уншаад ч ойлгохооргүй. Үнэндээ жирийн эд зүйлийг илүү хэрэглээтэй бас тав тухыг мэдрүүлэх эд хогшил болгон хувиргаж болно. Зохион бүтээгчид, дизайнерууд бидний амьдралыг хөнгөвчлөхийн тулд маш их хүчин чармайлт гаргах ажээ.
Интернет хэрэглэгчдийн бусадтай хуваалцсан гэрэл зургуудын хажуугаар бид зүгээр өнгөрч чадсангүй. Тэдний хуваалцсан зурагт жирийн эд зүйлийг санаанд оромгүйгээр өөрчилж улам тухтай болгож чадсаныг харуулжээ. Бонуст нь байгаль орчныг хайрлахын тулд хийж буй ажлыг танилцуулах болно.
Мэдээллийн самбар, гэхдээ хоёр сонголттой: энгийн хувилбар болон өндөр настанд зориулсан хувилбар
Хэмжүүрийн заалттай шүршдэг сав – хэдий хэр бодис үлдэж байгааг тодорхойлоход тусална
Унадаг дугуйны дөрөө жийж гар утсаа цэнэглэж болно. Францын Бордо дахь гал тэрэгний буудал
Үсчний нөмрөг – гар утсаа харж болох тусгай халаастай
Дэлгүүрийн тэргэнд аяганы суурь тогтоожээ
Алчуур хатаагч
Шал нойтон гэдгийг зорчигчдод анхааруулах ийм тэмдэг онгоцны буудалд тавьжээ
“Анхаар. Шал нойтон”
Өргөст хэмхийг шүүснээс нь эвтэйхэн гаргаж авах ийм тусгай зориулалтын хэрэгсэл байдаг юм байна
Эвхэгддэг сандал
“Макдоналдс”–ынхан хуванцар соруулын оронд тагийг нь цаанаасаа уух зориулалттай болгожээ
Машины зогсоолын гэрлүүд тухайн зогсоол сул эсэхийг хэлж өгнө
Угаалтуурын ус зайлуулах хоолой нь дардаг шингэн савны яг доор нь байдаг тул элдэв толбо, бохир үлдэхгүй
Нидерландын дугуйн зам дагуу хогны ийм торон савнууд байрлуулсан байдаг. Хогоо хаяхын тулд дугуйнаасаа буух хэрэггүй
Талхны хутганы ир – Швейцарийн өндөр оргилуудын хэлбэрээр хийгджээ
Энэ нийтийн бие засах газрын гоожуураас саван, ус бас халуун агаар ээлжлэн гардаг юм байна
Бэлэн мөнгөний машинд тээврийн хэрэгслийн өндөр намаас шалтгаалж тохируулах товчлуур бий
“Өндөр тээврийн хэрэгсэл/дунд тээврийн хэрэгсэл/намхан тээврийн хэрэгсэл”
Кофены нэг удаагийн аяганы таганд гар утас тогтоох тусгай ховил гаргажээ
Ширээний чийдэнг USB залгуураар ажиллуулж болно
Берлин дэх IKEA дэлгүүрийн үүдэнд нохойны зогсоол байдаг
Батарейнд шууд холбож асаадаг гар чийдэн
Онгоцны буудлын мөнгө төлж ярьдаг байсан утасны бүхээг одоо гар утсаа үнэгүй цэнэглэх цэг болжээ
Канад дахь нэгэн дэлгүүрийн өвлийн улиралд зориулсан тэрэг
Миний угаалгын өрөөний гэрэл шөнийн тохиргоотой
Дээгүүр нь явбал цахилгаан үйлдвэрлэдэг явган хүний зам
Дотроо хэмжигч халбагатай хоолны сав
Флаштай үзэгний таг
Оргилууртай угаалтуурын холигч
Миний шинэ футболкны шошгыг нимгэн торон даавуунд барьж оёжээ. Хайчлаад авсны дараа үрэхгүй бас захны цаанаас цухуйхгүй
Залгуураас салгахад амар бариултай юм
Бонус: Орон нутгийн кафе дууссан сүүнийхээ савыг аяганы суурь болгон ашигладаг
Танд аль шийдэл нь илүү их хэрэгтэй байна?
Зочин
2020/12/16 at 00:59
Бүгд