Хуванцар савны тагны дотор талд байрлах нууцлаг “тэмдэгт”-үүд ямар утга агуулж байдаг вэ?

0

Хуванцар савны тагны дотор талыг нь ажиглавал маш их мэдээлэл агуулсан дардсууд харагдана. Жирийн таган дээр тэд ямар мэдээллийг “шифр”-ээр илэрхийлээд байна вэ?

Энэхүү нийтлэлээ бэлдэхийн тулд би зориуд таг цуглуулж эхэлсэн юм. Таг болгон дээр ямар нэгэн мэдээлэл агуулсан “шифр” үнэхээр байх ажээ.

Заримдаа бүр сонирхолтой бичилт ч харагдана. Энэ удаад – LS гэсэн бичилтийг авч үзье. Энэ нь LS серийн таг таглах машины төрөл бөгөөд энэ төрлийн машин ихэнх тохиолдолд хөнгөн чанарынх байдаг.

Тагны дотор талд ES, PS болон LS гэсэн бичиг харвал – таг таглах машины серийн төрөл гэж ойлгоно.

Мөн бараг ихэнх таган дээр аяга, сэрээний зураг байдаг. Энэ нь уг тагийг хүнс хадгалах зориулалттай гэж ойлгоорой.

Таг болгон дээр (ер нь л ихэнх) үйлдвэрлэгчийн худалдааны тэмдэг байх ажээ. Үйлдвэрлэгчид тоогоор эсвэл нэршлээр уг мэдээллийг илэрхийлдэг. Энэ удаагийн жишээгээр бид RETAL гэдэг тагийг авлаа. RETAL – Кипрт төв алба нь байдаг хүнсний үйлдвэрлэлийн таг үйлдвэрлэдэг томоохон компани юм.

Таг болгон дээр гурвалжин дотор 2 гэсэн тоо харагдана. Мөн HDPE болон PE-HD гэсэн тэмдэглэгээнүүд нь нягтшил өндөртэй полиэтилен (нөгөө утга нь – бага даралтын полиэтилен) гэсэн утгыг илэрхийлжээ. Энэ төрлийн түүхий эдийг дахин боловсруулж болно. Бага даралтын полиэтиленийг дахин боловсруулж дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг: уут, хүнсний сав, канистр, тоглоом, түмпэн сав, сав баглаа боодлын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт.

10
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *