Өөрсдийн дарсан домогт гэрэл зургуудаа барин зогсох алдартай 12 гэрэл зурагчны хөрөг

0

“Ретро гэрэл зургийн төсөл” нэртэйгээр бид адил төстэй нийтлэл бэлдэж цаг хугацааны хувьд олон жилийн өмнө авсан хуучны гэрэл зургуудыг танилцуулж байсан билээ. Урьдын нийтлэлийг үзэлгүй өнгөрөөсөн байх вий гэж бид бодсон юм.

Америкийн гэрэл зурагчин Тим Мантоанигийн 2013-2014 онуудад хэрэгжүүлж байсан гэрэл зургийн төслөөр алдартай гэрэл зурагчдын хөрөг зургийг өөрсдийнх нь авсан домогт гэрэл зурагтай нь цуг буулгажээ. Уг төслийн зорилго – аугаа гэрэл зургийн цаана бидэнд танигдалгүй үлдсэн гэрэл зурагчдад хүндэтгэл үзүүлэхэд оршино. Магадгүй өнөөдөр та тэдний нүүр царайг анх удаа харж, нэрийг нь мэдэж авч байгаа болов уу.

Стив Маккарри болон түүний “Афган охин” гэдэг нэрээрээ алдаршсан гэрэл зураг, 1984

Tim Mantoani

Охиныг Шарбат Гула гэдэг, тэр аль хэдийн 50 нас хүрчээ!

 

Дэвид Дубиле болон түүний “Барракудагийн тойрог” гэрэл зураг, 1987

Tim Mantoani

 

Жефф Уайденер болон түүний “Үл мэдэгдэх босогч” гэрэл зураг, 1989

Tim Mantoani

Уг гэрэл зураг Хятадад xориотой. Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдлын талаарх мэдээлэл ч мөн адил xориотойд тооцогддог юм.

 

Томас Д.Мэнгелсен болон түүний “Өдрийн олз омог” гэрэл зураг, 1988

Tim Mantoani

 

Харри Бенсон болон түүний авсан “The Beatles” хамтлагийн гэрэл зургийн цуврал бүтээлүүдийн нэг, 1964

Tim Mantoani

Харри Бенсон өдгөө 92 нас хүрчээ!

 

Дуглас Киркланд болон түүний авсан Мэрилин Монгрогийн цуврал гэрэл зургуудаас хамгийн алдаршсан нь, 1961

Tim Mantoani

 

Нил Лейфер болон түүний авсан “Али Листоны эсрэг” гэрэл зураг, 1965

Tim Mantoani

Мохаммед Али тэмцээн эхлээд дөнгөж 2 минут болж байхад Сонни Листоныг алдарт нокаутаараа унагасныг ийн гэрэл зурагнаа буулгаж амжжээ. Өрсөлдөгч нь газар унасны дараа Али дээрээс нь тонгойгоод босооч гэж дуудаж байсан гэдэг.

 

Мэри Эллен Марк болон түүний авсан амьтан сургагч Рама Пракашема Сингхома, түүний заан Шьяма нарын гэрэл зураг, 1990

Tim Mantoani

 

Боб Груэн болон түүний авсан Жон Ленноны алдартай гэрэл зураг, 1974

Tim Mantoani

Жон Леннон “Walls and Bridges” шинэ цомгийнхоо нүүрэнд зориулж зураг даруулахаар намайг Нью-Йоркийн хойд хэсэгт байрлах пентхаустаа ирэхийг хүссэн юм. Цомгийн нүүрэнд зориулж хэд хэдэн цуврал гэрэл дарж дууссаны дараа сурталчилгаанд зориулж албан бус хэдэн зураг дарж билээ. Би өнгөрсөн жил миний түүнд бэлэглэсэн “New York city” футболк байвал өмсөөд зургаа даруулах уу гэж гуйсан юм л даа. Тэр футболкыг өмсөөд л би энэ зургийг авсан түүхтэй.

 

Винсент Лафорет болон түүний авсан “Би ба миний хүн” гэрэл зураг

Tim Mantoani

Винсент Лафорет – уг гэрэл зургийн төсөлд багтсан мэргэжилтнүүд дундаас хамгийн залуу нь. Тэр өндрөөс гэрэл зураг дарах дуртай.

 

Герман Леонард болон түүний авсан саксофончин Декстер Гордоны гэрэл зураг, 1948

Tim Mantoani

 

Эллиотт Эрвитт болон “Хоёр нохой эзэнтэйгээ” гэрэл зураг, 1974

Tim Mantoani

Миний гартаа барьж байгаа гэрэл зургийг 1974 онд авч байжээ. Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байдаг манай байрнаас дөнгөж зам гараад л дарсан зураг. Тэр цагаас хойш 38 жил өнгөрсөн байна. Харамсалтай нь гэрэл зургийн эзэдтэй холбоо тасарчээ.

Уг гэрэл зураг герман дог, чихуахуагийн ялгааг тод харуулж чадсан юм. Эллиотт Эрвитт 93 настай. Сайн гэрэл зураг цаг хугацааны шалгуурыг давж олны хүртээл хэвээр үлдэж байна.

29
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *