Францчууд Инээдмийн баяраар Дэлхий нийтийг хуурч дөнгөлөө

0

Францчууд Инээдмийн баяраар Дэлхий нийтийг хуурч дөнгөлөө


Францын Овернь Auvergne мужийн Ла Посте Групп шуудангийн компани жолоочгүй онгоц бүтээгч Паррот компанитай хамтран шуудангийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа өнгөрөгч 4-р сарын 1-ний өдрөөр мэдэгдсэн. Гэтэл ирэх 5-р сарын эхээс эхлэн өдөр тутмын хэвлэлийг жолоочгүй онгоцоор хүргэх болно гэсэн дээрх мэдэгдэл нь Инээдмийн баярын өдөрт зориулагдсан хууралт байсан байна. Ла Посте групп дээрх мэдээллийг Францаар зогсохгүй бүх Дэлхий даяар тараахад тус болсон Твиттер тэргүүтэй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд талархлаа илэрхийлжээ.Түүнчлэн цаашид хэрэгжиж болохыг үгүйсгэх аргагүй ч одоогоор наргиан, хуурамч зүйл гэдгээрээ үлдсэн өдөр тутмын хэвлэлийг жолоочгүй нисэх хэрэгслээр айл бүрт хүргэх тухай энэхүү хууралт нь олон хүнийг инээлгэж чадсан байхаа гэдэгт итгэлтэй байгаагаа ч мөн өөрийн албан ёсны вэбсайтад бичиж үлдээсэн байна. Анхны мэдээллийн тухайд өгүүлэхэд Ла Посте групп өнгөрөгч 4-р сарын 1-ний өдөр гар утсанд зориулсан утасгүй төхөөрөмж бүтээгч Паррот компанитай хамтран Air Drone Postal нэртэй жолоочгүй нисэх хэрэгсэл бүтээсэн тухайгаа, өдөр тутмын хэвлэлийг хүргэх зорилгоор бүтээсэн тэрхүү нисэх хэрэгслээ сайн дурынхантай хамтран туршсан тухайгаа мөн ирэх 5-р сарын эх гэхэд уг төхөөрөмжийг ашиглаж эхлэх гэж байгаа талаар албан ёсны мэдээлэл цацсан байна. Энэхүү мэдээлэл бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжин маш хурдан тархсан ба сонирхсон хүмүүсийн тоо маш олон байжээ. Харин 4-р сарын 2-ны өдөр Ла Посте групп өөрийн албан ёсны вэбсайт дээр энэхүү мэдээлэл нь Инээдмийн баярын өдөрт зориулсан хууралт байсныг мэдэгдсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/04 at 21:00

    байж болох л юм тээ

  2. uniQu3

    2013/04/04 at 22:52

    ммм

  3. VkiNzZz

    2013/04/04 at 23:28

    хммм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *