
21 настай Британи бүсгүй Жейд Пакер өнгөрөгч 2-р сарын 11-ний өдөр хүү төрүүлсэн бөгөөд түүний хүү Жорж Жосеф Кинг нь төрөх ёстой хугацаанаасаа хоёр долоо хоногийн дараа хорвоод мэндэлсэн юм байна. Хамгийн гайхалтай нь Глучестер Рояал эмнэлэгт жам ёсоороо эхийн хэвлийгээс мэндэлсэн Жорж хүү төрөх үедээ дундаж жинтэй төрсөн үеийнхээ хүүхдээс нэг дахин илүү жинтэй буюу 7 кг жинтэй байжээ. Ямар том юм бэ гэж хүн бүр дуу алдахгүй байхын аргагүй жинтэй төрсөн Жорж хүүд амьд үлдэх магадлал 10-хан хувь л байгаа гэж эмч нар үзэж байжээ.Гэсэн хэдий ч хүү амьд үлдэж чадсанаар барахгүй Английн Глостершир муждаа байгалийн аргаар төрсөн хамгийн хүнд жинтэй одоо амьд байгаа хүүхэд хэмээгдэн амьдарч байгаа аж. Жоржийн ээж Жейдийн тухайд 32 долоо хоногтой жирэмсэн байх үедээ янз бүрийн үзлэг, шинжилгээнд орж байсан ч түүнд хэн ч ямар нэгэн онцгой зүйл байгаа талаар сануулаагүй байна. Харин жирэмсний 36 долоо хоногтойд нь түүний эх баригч түүнд хүүхэд нь бага зэрэг том байгаа талаар магадгүй 4.5 кг орчим жинтэй хүүхэд төрж болох юм гэж хэлж байсан байна. Жоржийг төрөх үед төрөх өрөөнд бараг 20 орчим эмч сувилагч нар байсан ба цээж нь хэмхэрчихсэн мэт амьгүй юм шиг харагдах хүүг амь оруулахын тулд эмч нар хорин минутын турш оролдсон бөгөөд тэднийг ахалж байсан эмч үүнээс илүү зүйлийг хийж чадахгүй нь хэмээн хэлэхээр дөнгөж төрсөн эх болон түүний найз залуу Райн Кинг нарт хэлэхээр дөхөх үед эмч нарын нэг нь туйлын бүдэгхэн цохилж байгаа зүрхний цохилтыг олж мэдэрснээр бүх зүйлс өөрчлөгджээ. Бүтэн дөрвөн долоо хоног эрчимт эмчилгээ хийлгэсэн Жорж хүү олон арван үзлэг шинжилгээ хийлгэсний эцэст гэртээ гарч ирсэн байна.

0

0

0

0

0

0

0

0

McTavish
2013/04/04 at 21:38
муухай том хүүхэд байна даа :d
uniQu3
2013/04/04 at 22:51
хаха энэний өсөлт гэж яаж өсөх болоо?
kabuki
2013/04/05 at 08:06
za barag shrek
Зочин
2013/04/05 at 14:07
Зочин
2013/04/05 at 15:49
өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. дэлгэрэнгүй 88226272
өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. дэлгэрэнгүй 88226272
Зочин
2013/04/05 at 20:56
ee ewii2 zowj2 hvn bljde horwod amidrah huwitai lym
Зочин
2013/04/06 at 16:34
estoi hoophn huuhd bnaa
Зочин
2013/04/08 at 19:08
yasan mundag eej ve