Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт

7

Бидний өвөг дээдэс биднээс өөр байлаа, агуйд амьдарч юу олсноо эсвэл алж чадсанаа иддэг байв. Бид тэднийг бодвол нүүрэндээ үсгүй, нүүрний булчин хөгжиж, илүү том тархитай болжээ. Бид бол хөгжлийн тод илрэл. Бидний амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн: ганцаараа амьдрах, за тэгээд өдөр тутмын хэрэглээ гээд дуусахгүй дээ… Бидний үүсэл гарал болсон өвөг дээдсийн тухай сонирхолтой баримтуудыг танд танилцуулах гэж байна.

10. Бидний өвөг дээдэс 1 сая жилийн өмнө Африкаас гарсан

Homo sapiens гэх хүмүүс Африкаас Европ руу нүүж очоод тэнд неандертальчуудтай таарсан гэдгийг та урьд өмнө нь сонсож байсан биз ээ. Харин хамгийн эртний хүнд тооцогдох Homo erectus-чүүд Африкийг 1 сая жилийн өмнө орхиж явсан гэдгийг сонсож байгаагүй болов уу.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 1

9. Эртний хүмүүсийн генетикийн төрөл маш хязгаарлагдмал

Археологиор эртний хүмүүсийн багагүй олдвор олдсон, бид тэднээс генээрээ нэг их ялгагдаад байхгүй, мөн тэдний хооронд ч мөн генийн онцын ялгаа олдоогүй юм. Учир нь бидний өвөг дээдэс бол Хойд Африкийн хүн төрхт сармагчингаас үүсэлтэйг нотолж байгаа юм. Генетикийн ялгаа нь сонирхолтой гэж хэлж болох үзүүлэлтээр тодорхойлогдоно – популяцийн идэвхтэй хэмжээгээр: өөрийн төрлийг нэмэгдүүлэхэд хичнээн эр шаардлагатай вэ гэдгээр тодорхойлогдоно. Өнөөдрийн 7 тэрбум хүнийг бий болгоход 15,000 эр хүйстнүүд байхад болно. Жишээ нь, дэлхий дээрх нийт хулганы өнөөдрийн тоонд хүрэхийн тулд 733,000 эр хулгана ажиллана гэнэ.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 2

8. Та магадгүй неандерталь гентэй байж болно

Неандертальчууд – бидэнтэй адилхан бидний “генетикийн найз”, гэхдээ тэдний булчингийн хэмжээ бага, том нүдтэй. Неандертальчууд Европоос үүсэлтэй бидний өвөг дээдсээс эрт хөгжиж эхэлсэн тул арай өөр. Энэ хоёр төрөл таарч төд удалгүй устаж үгүй болсон ч зарим нэг өвлөгдсөн ген таны цусаар гүйж байж мэднэ.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 3

7. 80,000 жилийн тэртээ хүний популяци огцом буурсан

80,000 жилийн тэртээ чухам юу болсныг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа ч тэд нэг зүйлийг тодорхой мэдээд байгаа юм: энэ үед Дэлхий дээр маш аймшигтай зүйл болсон. Магадгүй галт уул дэлбэрснээс болж Дэлхий дээр нарны туяа тусахгүй байсан байх. Ямар нэгэн аймшигтай зүйл болсныг эрдэмтэд хүн амын өсөлтийн огцом бууралтаар авч үзээд байгаа юм.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 4

6. Homo sapiens төрөл байнга өөрчлөгдөж байсан

Тийм ээ, бид өөрчлөгдөж байсан, өөрчлөгдөж байна, өөрчлөгдөх ч болно – яагаад гэвэл бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотой. Бид шинэ газар эзэмшиж, шинэ технологи нээхийн хэрээр өөрчлөгдсөөр л байна. Тэгэхээр хэдэн зуун жилийн дараа бид өөрчлөгдөн одоогийнхоосоо өөрөөр харагдахыг ч үгүйсгэхгүй. Энэ өөрчлөлт нь сайнаар эргэх үү? Хэн ч хэлж мэдэхгүй. Бид олон төрлийн хоол хэрэглэж болно, нөгөө талаар бидний тархи багассаар байгааг та мэдэх үү?

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 5

5. 50,000 жилийн тэртээ хүмүүс Энэтхэгийн далайг туулсан

Газрын зураг, далай тэнгисийн ямар ч ойлголтгүй хүмүүс 50,000 жилийн тэртээ их далайгаар аялж Австралид очсоныг гайхамшиг гэхгүй өөр юу гэлтэй билээ. Тэд үүнийг хийх гэж хичнээн удаа оролдсоныг бид мэдэхгүй – шинэ тив дээр очихын тулд олноороо оролдсон нь мэдээж.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 6

4. Жилийн жилд шүд нь жижгэрч, тархи нь томорчээ

Сонирхолтой гэж хэлж болох уг нээлтийг эрдэмтэд хийгээд байна – шүд жижигрэх тусам тархи томорчээ. Харин амьтдын тархи нь шүдтэйгээ зэрэг томорсоор байгаа нь хачирхалтай. Магадгүй бидний өвөг дээдэс хоолны урлагийг эртнээс өөрийн болгосонтой холбоотой юм болов уу?

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 8

3. Хүн урт наслах болсон нь бодисын солилцоотой холбоотой байж болно

Бидний бодисын солилцоо удаан явагддаг учраас амьтдаас илүү урт наслах болсон шалтгаан байж болно. Таны бодисын солилцоо хурдан явагдвал та илүү их эрч хүч зарцуулна, нэг ёсондоо таны бие эрт л “муудна” гэсэн үг.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 7

2. Олон төрлийн хоол хүнс хэрэглэснээр бидний хувьсал явагдах нөхцөл болсон

Ихэнхи сармагчин хүнсэндээ жимс, өвс хэрэглэдэг: өөр ямар ч сонголтгүй болохоороо л тэд мах иддэг юм. Эртний хүмүүс байнга нүүдэллэж байсан бөгөөд шинэ газар болгон нь жимс, өвсөөр баялаг байсангүй. Тийм учраас шинэ хоол хүнс олж идэхийн тулд тэд ан хийх болсон. Самар, үр тариа, загас, өт хорхой, жижгэвтэр амьтан зэргээр хооллож эхэлсэн нь тэдний бие махбодийг хувьсахад хүргэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор бидний тархи ч хурдан хөгжиж эхэлсэн юм.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 9

1. Цохилт даахын тулд хүний нүүр өөрчлөгдсөн

Сонсоход инээдтэй байж болно, гэхдээ бидний нүүр цохилт даахын тулд өөрчлөгдсөн. Одоогийн хүмүүс өдөр бүр зодолдохоо больжээ, харин бидний өвөг дээдэс “байнга” л зодолддог байж. Хоол хүнс, газар нутгаа булаацалдсан хүмүүс амьд гарахын тулд тэмцэлддэг байв. Тийм ч учраас бидний бие хаа энэ тэмцлийг давж туулахын тулд өөрчлөгдөж ирсэн юм.

Эртний хүмүүсийн тухай сонирхолтой 10 баримт 10

103
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
21
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. ttt

    2016/06/18 at 23:03

    zaaval afrikass garaltai baih albagui momgol bas avstralias garaltai

  2. Haraal idsen uhaantan

    2016/08/07 at 22:09

    ttt chi buur arail tuilsharsan bn nom unshaj naad tolgoigoo oingolgo

  3. Bi afrikaas ireegui ee ha ha ha

    2018/01/29 at 16:14

    Xopom iinhoon bas sain unshij sudlaj baij zarim medeelelee tavihgui bol bas hudlaa zuiluud yavj bna shuu Odoo Afrik aas uussen gedegt maash tom ergelzee asuultiin temdeg bii bolson shuu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *