Эрчүүдтэй хэрхэн харьцах вэ? Эмэгтэйчүүдийн хайр дурлалын харилцаанд гаргадаг 5 алдаа

3

Чи өөрийн эрийг хуурдаггүй, сайхан хоол хийдэг, сайн орлого олдог, гэр орноо цэвэр цэмцгэр байлгадаг, өөртөө анхаарал халамж тавьдаг боловч та хоёрын харилцаа нэг л болохгүй байдаг байж магадгүй. Бүх л зүйл сайн сайхан мэт боловч таны эр чинь таныг анхаарахаа бүр больсон бололтой. Хэрэв тийм бол та хоёр зүгээр л хоорондоо тохирохгүй хоёр байж болох юм. Та хоёрын харьцаа уруудах замаар явж байгаа бол та доор дурдах эмэгтэйчүүдийн хайр дурлалын харилцаанд гаргадаг 5 алдааны аль нэгийг хийж байх магадлал маш өндөр юм.

Мөн эрчүүд ч гэсэн өөрийн үйлдлээрээ харилцаагаа эвдэх нь их. Хэрвээ та өөрийгөө хайртай эртэйгээ цуг байгаа жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ мэдэрч, эр хүнээс хүссэн анхаарал халамж, хамгаалал авахыг хүсэж байгаа бол доор дурдах 5 алдаанаас хол байхыг хичээгээрэй. Энэ удаа эмэгтэй хүн эр хүнтэй хэрхэн харилцах, эр хүн нь таныг анхаарахаа болих байдалд хүргэхгүйн тулд юу хийх хэрэгтэй болон юу хийж болохгүй талаар ярилцъя.

Хайр дурлалын харилцаагаа хэрхэн хадгалах вэ?

1. Ажил хэрэгч дүр

Эмэгтэй хүн нь эр хүний хажууд байхдаа тайван, тухтай байгааг эр нь мэдэрч байх нь түүний хувьд их чухал зүйл юм. Эмэгтэй нь тайван байж чадахгүй, зөвхөн ажил хэргийн талаар ярьж, юу хийх ёстой, юу хэрэгтэй байгаа талаар үглэх нь эр хүнд таныг ямар нэг ажил хэргийн хамтрагч мэт санагдуулж эхэлнэ. Яарч сандарсан, байнгын зав чөлөөгүй байдал нь гэрийн гадна үлдэх ёстой бөгөөд иймэрхүү бэрхшээлийг эр хүн шийдэх болохоос таны асуудал биш юм шүү.

 

2. Ээж

Олон эмэгтэйчүүд эр хүнд хайртай хүн нь гэхээсээ илүү ээж нь мэт ханддаг бөгөөд үүнийгээ ихэнхдээ анзаардаггүй байна. Ойрын харилцаа гэдэг зөвхөн орон доторх харилцааг хэлдэг юм биш. Таны юу хэлж байгаа тань маш их ач холбогдолтой юм шүү. Бүтэн өдөржингөө: “чи хоол идсэн биз?”, “цамцаа авсан уу, даараагүй биз, би чамд шөл хийж өгөх үү”, “миний индүүдсэн цамцыг өмссөн үү?”, “миний муухай амьтан” гэсээр байвал эр хүн чинь таныг хайртай эмэгтэй минь гэж харахаа болих болно.

 

3. Муу муухай нөхцөл байдал

Эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд сэтгэл зүйн хувьд тохитой байх нь чухал зүйл гэдэг нь эрт тодорхой болсон зүйл. Тэгвэл эмэгтэй хүн янз бүрийн саар, сөрөг мэдээллийн эх үндэс болж байвал эр хүний сонирхол удалгүй буурах болно. Орчин тойрны бүх л зүйлд сэтгэл дундуур, ажил муу, ядарсан, болох бүтэхгүй зүйлийн тухай хов жив, шударга бус байдлын тухай гомдол бүхий яриа гэх мэт. Ингэж болохгүй бөгөөд та ингэснээрээ өөрийнхөө сэтгэл санааг ч дордуулах билээ.

 

4. Та хайртай эр хүнээ хүндлэхээ болих

Эрчүүд гэдэг ихээхэн эмзэг хүмүүс. Магтаал нь тэдэнд урам оруулж, эрч хүч өгдөг байна. Гэтэл та ингэж магтаал хэлэхээ байж, угаагуураа янзалсан, тосгуураа зассан, сайхан бэлэг өгсөн, их мөнгө олсон зэргийг нь үл тоож эхэлбэл тэрээр ийм үйлдлийг нь магтан хүлээж авах өөр хүн хайж эхэлдэг байна. Тиймээс магтаалын үг хайрлахгүй хэлж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр таны хайртай хүн таныг улам ихээр хайрлах төдийгүй таны аз жаргалын төлөө илүү ихийг хийхийг хичээх болж та ч илүү жаргалтай амьдрах болно.

 

5. Та хоёр өөр хүмүүс

Хэсэг хугацаагаар хамт амьдарсны дараа та хоёрын амьдралыг үзэх үзэл хоорондоо ялгаатай гэдгийг мэдрэх нь байх л зүйл. Ийм нөхцөлд аль алинд нь тохигүй байх болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа та хоёр тэс ондоо хүмүүс гэж бодогдож байвал та эр хүний тухай бодлоо өөрчлөх хэрэгтэй. Магадгүй та эр хүнийг ямар нэг онцгой шалгуураар хэмждэг байж болох бөгөөд энэ нь таныг ирээдүйд ямар нэг эвгүй зүйлд хүргэж болох юм.

Та хайр дурлалын харилцаандаа чухам ямар үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байна, түүгээрээ л байх хэрэгтэй. Сулхан эмзэг эмэгтэй хүн байхыг хүсдэг бол түүгээрээ л байж, харин эрч хүчтэй, гэр бүлээ авч явахыг хүсдэг бол аливаа нэг болохгүй бүтэхгүй зүйлд эр хүнийг бүү буруутга. Хэрвээ та хоёрын харилцаа аажмаар, тасралтгүй уруудаж байвал энэ тухайгаа хоорондоо илэн далангүй ярилцаарай. Хэн хэнд нь тохирох тэр л нөхцөл байдлыг олж өөрсдийн үйл хөдлөлийг эргэн нэг харж засах хэрэгтэй. Заримдаа энгийн нэг жижиг зүйл ч бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж магадгүй юм шүү.

Эдгээр алдааны тухай үзэл бодолтой та санал нийлж байгаа эсэх талаараа сэтгэгдэл дээр бичиж энэхүү сонирхолтой нийтлэлийг найз нөхөддөө хуваалцаарай.

23
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхтайван Надмид

    Энхтайван Надмид

    2018/08/07 at 11:53

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *