Дезодорантоос үүдэлтэй цагаан толбыг хэрхэн арилгах вэ?

2

Хувцас дээрх толбо, суганаас үнэртэх эвгүй үнэр шиг хүнийг түлхэх холдуулах зүйл гэж үгүй байх. Бүгд л дезодорантыг мэдэх боловч түүнийг хэрхэн зөв ашиглах талаар тэр болгон мэддэггүй. Чухам үүнээс болж элдэв бэрхшээл бий болдог билээ.

Хувцас дээр байх цагаан толбо нь тухайн хүний эмх замбараагүй, хайхрамжгүй байдлыг харуулдаг. Эхлээд энэ толбоо арилгаж байж дараа нь гарч хүмүүсийн дунд орж болох билээ. Үүнд энгийн барааны саван тус болно. Эхлээд бохирдсон хэсгээ савандаад сайн үрж байгаад угаалгын машинд хийнэ.

Дезодорантын цагаан толбо

Цамц болон бусад хувцас бохир байдалтайгаар удаан байснаас болж цагаан толбо бэхэжсэн тохиолдол байдаг. Ийм нөхцөлд энэ толбыг арилгах хэд хэдэн арга бий.

  1. Эхлээд давстай буцалсан усанд хувцсаа хийж нэг цаг болгоод цэвэр усаар зайлна.
  2. Толбо дээр сулхан уксусын хүчил, нимбэгийн шүүс дусааж хэсэг байлгаад дараа нь үр.
  3. Мөн глицерин тус болно. Бохирдсон хэсэг дээрээ глицеринийг түрхээд хэдэн минутын дараа ацетон шингээсэн зөөлөн даавуу, цаасаар үрж цэвэрлэнэ.

Дезодорантыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

1. Чийгтэй байгаа арьсан дээр цацаж болохгүй учир шүршүүрт орсны дараа гэх мэт үед хэрэглэж болохгүй. Чийг нь дезодорантын хамгаалалтын давхаргыг арьсны нүхэнд оруулдаг байна.

 

2. Мөн сахал үс хуссаны дараа дезодорант хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг хатааж хуурайшуулах, цочроох нэг том нөхцөл юм.

 

3. Дезодорантыг антипериспиранттай хольж ойлгож болохгүй. Дезодорантын үүрэг бол эвгүй үнэрийг дарах бол антиперспирантынх бол тэр үнэрийг бий болохоос сэргийлэх явдал. Хэрвээ та дезодорант хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа бол антиперспирант хэрэглэх цаг болжээ.

 

4. Хөлснөөс хамгаалах хэрэгслийн бүтцийг нь унш. Хямд дезодорант нь хөнгөн цагааны агууламжтай байж болох ба энэ нь хөлсний булчирхайд тэр даруй хаалт хориг болдог байна. Энэ нь багахан хугацаанд л үр дүнтэй боловч урт хугацаанд эрүүл мэндэд ихээхэн хортой билээ.

 

5. Дезодорантыг шүршүүрийн оронд хэрэглэж болохгүй. Ингэснээр та хөлсөө дезодорантын давхаргаар хаах боловч хэдэн цагийн дараа энэ нь алга болж харин доор нь байсан “эд” бүр ч хүчирхэгжих болно.

 

6. Танилцуулга дээр бичсэн болгонд бүү итгэ. Үйлдвэрлэгч “48 цагийн турш хамгаална “ гэж бичсэн байлаа ч энэ нь нээрээ л 48 цаг болно гэсэн үг огт биш.

 

7. Хөлсний эсрэг хэрэгслээ унтахын өмнө хэрэглэж бай. Унтах үед хөлсний булчирхайнууд хамгийн сул идэвхтэй байх учир таны хэрэгсэл сайн шингэж, маргаашийн өдрийн хүчирхэг хамгаалалт болно.

Бөөрөнхий хошуутай дезодорант нь цацдаг дезодорантаас илүү үр дүнтэй, хувцсанд бага мөр үлдээнэ. Чухам ийм дезодорантыг сонгож байгаарай гэж зөвлөх байна. Өөр нэг хувилбар нь өөрийн гараар хөлсний эсрэг хэрэгсэл бэлдэх явдал. Энэ нь аюулгүй, үр дүнтэй арга билээ.

Мөн хөлийн дезодорантын тухай мартаж болохгүй. Одоо ийм хэрэгсэл их болсон нэг сайн тал бий. Ийм хэрэгсэл хэрэглэж байгаа бол та хөл, оймсны үнэрээс айхгүйгээр айлд гутлаа зоригтой тайлж болно.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *