
Та дэлхийн өнцөг булан бүрээс хуучирж хаягдсан байшин, нисэх онгоц, завь болон барилга байгууламжийн үлдэгдлийг олох боломжтой. Тэдгээрийг өмнө нь хэрэглэж байсан бөгөөд маш чухал зүйлс байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ юуны ч үлдэгдэл бай огтхон ч хамаагүй, байгаль эхийн газар нутагт үлдсэн, хаягдсан бол тэр эрхийнхээ дагуу бүгдийг өөрийн болгоно. “Reddit” хэрэглэгчид хаягдаж хоцорсон эд зүйлс цаг хугацааны эрхээр байгаль эхийн нэг хэсэг болсныг харуулах гэрэл зургуудыг бусадтай хуваалцсан байна.
Энэ жагсаалтад багтсан зургууд таныг гайхшруулах болно. Та байгаль эхийн сүр хүчийг мэдрэхдээ бэлдээрэй!
1. “Ашиглагдахаа больсон галзуу хулганыг байгаль эх эрхшээлдээ оруулжээ.”

2. “Колорадо, Охайо хот дахь The Roosevelt Gold уурхай 1919 онд үйл ажиллагаагаа зогсоож байжээ.”

3. “Хясаанд бүрэн идэгдэж хаягдсан барилгын малгай”

4. “Maine ширэнгэн ой дахь сүнстэй галт тэргийг үзэхээр явган аялал хийлээ.”

5. “Англи дахь эзэнгүй орхигдсон зуслангийн байшин”

6. “Дэлхийн 2-р дайны үед армийн зориулалтаар баригдсан цөөрөм ой моддын дунд далд оржээ.”

7. “Дубайн гадна орших 50 жилийн настай сүнстэй элсэн хотод энэ 7 хоногт очлоо. Сайн хөгжилтэй байж, олон барилга байгууламжууд харагдана лээ. Зөвхөн элсэн манхан дээгүүр бартаат замаар нэвтрэх боломжтой. Бид Ford Explorer машины тусламжтай нэвтэрсэн. Зугаатай байлаа.”

8. “Виржиниа дахь хээр газар хаягдсан сүм – ням гаригийн мэнд хүргэе, та нарт!”

9. “Норвеги дэх хуучны хоргодох байр”

10. “Би Италид явж байгаад энэ орхигдсон газрыг оллоо.”

11. “Rosie’s Diner” бол маш олон “Browny” хуурай алчуурын рекламыг хийсэн газар билээ. Тухайлбал “Diners” болон “Dive-Ins and Dives” гэх мэт.

12. “Мини-гольф тогломоор байгаа хүн байна уу? Энэ бол Мичиган дахь Rosie’s Diner-ийн ард байрлах талбай”

13. “Надаар тоглох хэрэггүй шүү” буюу Вилниусын ойролцоо орших Узупис дэх хаягдаж орхигдсон төгөлдөр хуур

14. “Кентаки дахь ашиглагдахаа больсон дархны газар”

15. “Бельги дэх хаягдаж хоцорсон хөлөг онгоц”

16. “Анхны тусламж болон цахилгаан инженерийн зарим багаж хэрэгсэлтэйгээ хаягдаж орхигдсон явуулын станц”

17. “Япон дахь Уага голын ойролцоох орхигдсон усан цахилгаан станц”

18. “Шериффийн байшинг оллоо”

Та дээрх орхигдож хаягдсан газруудын алинд нь очмоор байна вэ? Та урьд өмнө нь ийм газруудад очиж үзэж байсан уу?







