Нэг ч үг дуугарахгүйгээр бүх дэлхийг инээлгэж чаддаг Роуэн Аткинсоны тухай 9 сонирхолтой баримт

4

Түүнийг амьдралынхаа турш 50-иас дээш уран бүтээлд дүр бүтээсэн байх үгүй нь хамаагүй, бүх дэлхий түүнийг алдарт Мистер Бин хэмээх дүрээр нь мэддэг билээ. Энэхүү гайхалтай бүтээл нь түүнийг хошин шогийн салбарт маш том орон зай эзлэх шалтгаан болсон юм. Ингээд түүний талаар таны сонсож байгаагүй баримтуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Тэрээр ачааны том оврын машин жолоодох эрхтэй

© Dave M. Benett / Getty Images

Бид бүгд л Мистер Бинийг жижиг ногоон машинаа унаад явж байхыг харж өссөн билээ. Гэхдээ хамгийн гайхмаар зүйл нь тэрээр HGV лицензтэй гэвэл та итгэх үү. Энэхүү лиценз нь түүнд 3.5 тонн хүртэл ачааны машин жолоодох боломжийг олгодог байна. Ямар догь гээч!

 

2. Тэр машинд донтсон мэт дуртай, бүр “CAR” сэтгүүлд нийтлэл бичдэг

© Andreas Rentz / Getty Images

Тэрээр машинд галзууртлаа дурласан нэгэн бөгөөд дэлхий даяар хэвлэгддэг “CAR” сэтгүүлд өөрийн техникийн сонирхлоо хуваалцан нийтлэл бичиж өгдөг байна. Тэрбээр Audi A8, Škoda Superb, маш ховор McLaren F1 зэрэг автомашинуудыг багтаасан гайхалтай цуглуулгатай. Гэхдээ тэр Поршед тийм ч дуртай биш гэнэ.

 

3. Цахилгаан инженерийн магистрын зэрэгтэй

© Mr Bean / Endemol UK

Аткинсоныг Ноён Биний дүрд тоглосноос нь болоод түүнийг Newcastle их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцаж, Оксфордын Хатан хааны коллежид магистрын зэрэг хамгаалсан гэхэд итгэхэд бэрх. Тэрээр мөн хошин урлагийн салбарт нэг мөр орохоор шийдэх үедээ докторын ажлаа эхлүүлж байсан гэдэг.

 

4.  Тэр Тони Блэйртэй нэг анги

© Eva Rinaldi / Wikimedia Commons © Remy Steinegger / Wikimedia Commons

Аткинсон Дархэм дахь нэр хүндтэй хувийн сургууль болох “The ​​Chorister School” нэртэй бага дунд сургуульд сурч байсан бөгөөд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй нэг анги байжээ. Тони Блэйр түүнээс хоёр насаар ах.

 

5. Тэр хааны гэр бүлийн арга хэмжээнд байнга зочноор оролцдог

© Dave Hogan / Getty Images

Роуэн Аткинсоны танилын хүрээ асар хүчирхэг хүмүүсээр дүүрэн. Тийм ч учраас тэрээр хунтайж Чарльз болон хунтайж Уильям нарын хуримд уригдаж байсан юм. Тэрбээр мөн “Ханхүүгийн Итгэмжлэл” хандивын шоунд оролцож байжээ.

 

 

6. Роуэн Аткинсон “Johnny English” кинонд өөрийн асар үнэтэй машиныг ашигласан

© Johnny English / Universal Studios © Johnny English / Universal Studios

“Johnny English” кинонд Аткинсон өөрийн маш хүчирхэг, бас асар үнэтэй  автомашиныг ашиглаж байжээ.

 

7. Аткинсон олон жилийн турш ээрэх өвчнөөр шаналж байсан

© Top Gear / BBC Studios

Тэрээр Ноён Бинийн дүрд тоглохдоо киноны ихэнх хэсэгт юм дуугардаггүй нь гайхах зүйл биш юм. Учир нь Аткинсон ‘B’ эсвэл ‘P’ үсэгтэй үгс хэлэхдээ муу байсан. Хэрэв эдгээр үсэг орсон үг хэлэхээр болбол бичлэгээсээ түр завсарлага авдаг.

 

8. Тэрээр онгоцны ослоос гэр бүлээ аварсан

© Mr. Bean / Endemol UK © Jon Furniss / Contributor / Getty Images

Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ Кенийн нутгаар явж байх үеэр хувийн онгоцны нисгэгчийнх нь ухаан нь балартжээ. Ингээд Аткинсон онгоцыг хяналтдаа авах ёстой болж хэсэг хугацаанд онгоцыг жолоодож байх хооронд жолооч эргэн ухаан орж аюулгүй газардаж чадсан байна.

 

9. Шоу анх Мистер Бин гэдэг нэртэй байгаагүй

© Mr. Bean / Endemol UK © Mr. Bean (animated TV series) / Endemol Worldwide

Энэ шоуг эхлээд ноён Уайт гэж нэрлэсэн бөгөөд дараа нь шоу бүтээгчид хүнсний ногооны нэр санал болгож эхэлсэн байна. Дараа нь шоуны нэрийг ноён Каулифлэр болгож өөрчилсөн бөгөөд эцэст нь Ноён Бин гэдэг хувилбарыг сонгож байжээ. Мөн энэ шоу нь ердөө 14 ангитай байхаар зохиогдож байсан ч дахин хоёр бүрэн хэмжээний кино, хүүхэлдэйн цуврал, ном, видео тоглоом гаргасан байдаг.

Та Ноён Бин киноны аль ангид хамгийн дуртай байсан бэ? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

595
ГайхмаарГайхмаар
417
ГоёГоё
86
БахархмаарБахархмаар
78
ХөөрхөнХөөрхөн
58
БурууБуруу
26
Ха ХаХа Ха
24
ТэнэглэлТэнэглэл
23
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Sodko Sodko

    Sodko Sodko

    2020/03/30 at 14:56

    hhe

  2. Ээнжийкаа Ээ

    Ээнжийкаа Ээ

    2020/03/30 at 16:26

    jinhen goe jvjigchen

  3. Хадбаатар Чингис

    Хадбаатар Чингис

    2020/03/30 at 20:27

    Хамраа ухаж нусаа иддэг хүн ккк

  4. Sukhbat Erdenebayar

    Sukhbat Erdenebayar

    2020/03/30 at 22:29

    Bayarchimeg Enhtor

  5. Г

    Г' Төрмөнх

    2020/03/30 at 22:44

    өдий олон жил үзчээд нэрийг нь мэдэхгүй явж дээ хөөрхий😰😰😭😭за2 үхцэн юм шиг муу ёрлоод яах вэ

  6. Tenuun Tenuun

    Tenuun Tenuun

    2020/03/30 at 23:06

    Mr.bean

  7. Monhbat Dambadarjaa

    Monhbat Dambadarjaa

    2020/03/31 at 06:11

    Hen ineedeg yum

  8. Одноо Гэрэлээ

    Одноо Гэрэлээ

    2020/03/31 at 15:30

    Saya l neriig ni medej awlaa,bolowsroltoi mundag hvn yum bna …

  9. Enhdari Battulga

    Enhdari Battulga

    2020/03/31 at 18:35

    WOW GOOD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *