Хятадын эрдэмтэд “Sprite”-ыг шар тайлах шилдэг ундаа хэмээн үзжээ

0

Гол учир нь химийн найрлаганд байгаа юм. Хятадын эрдэмтэд нэгэн туршилт хийхээр шийджээ: согтууруулах төрлийн ундаанаас үүдэлтэй хордлого буюу бидний ярьж заншсанаар “шар” тайлах ямар ид шидтэй ундаа байгааг олж тогтоох. Эрдэмтэд амжилтанд хүрсэн тухай таатай мэдээг танд хүргэж байна.

Эрдэмтэд олон зуун жил согтууруулах төрлийн ундаа хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай судалж байгаа ч тодорхойгүй зүйл маш их хэвээр, жишээ нь хүний бие химийн бодисыг хэрхэн хүлээн авч байна вэ? Архинд агуулагдах олон төрлийн химийн бодисын тухайд яригдаж байгааг та анзаарсан байх. Спиртэнд агуулагдах хүнд химийн элементүүд хүнийг гүн хордлогод оруулдаг аюултай, хүмүүс түүнийг “шартах” гэнэ.

Гуанжоугийн Сун Ятсений их сургуулийн Хятад эрдэмтэд этанол хүний биед хэрхэн нөлөөлөх, хүний бие ямар хариу үйлдэл үзүүлэх зэргийг маш олон үе шаттайгаар судалжээ. Товчхондоо дараах дүр төрх харагдана: алкогольдегидрогеназ нь этилийн спиртийг ацетальдегид болгон хувиргана. Хэд хэдэн химийн урвалын явцад ацетальдегид нь этилацетат болно, гэхдээ энэ нь хүний биед хоргүй.

Харин ацетальдегид бол гэмгүй зүйл биш, энэ бодис л шарталтын үндсэн шинж тэмдэг болох хүчтэй толгойн өвчинг үүсгэдэг. Тийм учраас хордлогын шинж тэмдгийг багасгахын тулд бие дэх ацетальдегидийг этилацетат болгох шаардлагатай ажээ.

Судлаачид маш олон төрлийн ундаагаар туршиж үзсэний эцэст “Sprite” хийжүүлсэн ундаа үүргээ тун дажгүй гүйцэтгэж байгааг олж илрүүлжээ. “Spirte”–д ацетальдегидийг этилацетат болгон хувиргах фермент агуулагддаг нь тогтоогдсон байна. Эрдэмтдийн дараагийн алхам бол туршилтыг сайн дурыхан дээр турших л үлдсэн ба гайхамшигтай нээлтээ нотлох л үлдсэн ажээ.

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/22 at 14:30

    Үнэний ортой шүү

  2. dgasdgasd gaasdgas

    2016/02/22 at 16:31

    asdgasdg asdgasdgasdg

  3. uudag ni

    2016/02/22 at 22:06

    Ter ch unen baih shuu uneher dajgui bolod bdgiin

  4. Jambo

    2016/02/23 at 17:53

    hha bi tvrvvleed olciishte naaduulas jin omno

  5. Зочин

    2016/03/22 at 13:21

    “Spirte”-iin reklam

  6. Bold

    2016/03/23 at 01:06

    Xopom.com iinhoon ene medeenii eh surwalj alga bna. Ervvl mendiin iim notstoi medeelel tawij bj eh surwaljgvi orchulagchgvi mede tawisand gomdol gargj bna.
    Yag vnende shartalt bol spertnii tos gj bdg tvvnes shartalt ogdog ni togtoogdson. Teged uchir utgagvi batalgagvi mede tawij bga n olon hvnii ervl mended sorog nolootoi bj bolno. Medeegee batalgaajulahiig hvsie.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *