Хичээх шаардлагагүйгээр турж болох 2 үндсэн зарчмыг эрдэмтэд тодорхойлжээ

0

Өвлийн саруудад нэмсэн өөхөө зунаас өмнө хасах гэж хичээж байгаа хүмүүс байгаа л биз дээ. Гэвч танд элдвийн хоолны хатуу дэглэмүүд таалагддаггүй төдийгүй турах хялбархан арга хайж байгаа бол бид танд дуулгах сайхан мэдээтэй. Бид энэхүү нийтлэлдээ өөртэйгөө тэмцэлдэхгүйгээр хэрхэн бага иддэг болох 2 аргыг зааж өгөх болно. Бонус хэсгийг бүү алгасаарай.

1. Тавгаа соль

Гастрофизикт суурилсан онолоор бол бидний хүрээлэн буй орчин бидний идэх зуршилд шууд нөлөөлж байдаг гэж үздэг. Гал тогооны халбага сэрээний ком, хэлбэр, дүрс тэр ч байтугай тавагны өнгө хүртэл чухал нөлөөтэй. Энэ бүх хүчин зүйлүүд нийлээд хоолны дуршилд нөлөөлж байдаг.

Тиймээс хамгийн түрүүнд та том хэмжээтэй бүх аяга, тавагнуудаа гаргаж хаяад өөрт тохирсон нэг жижгийг үлдээ. Учир нь том тавган дээр байгаа хоолны хэмжээ жижиг таваг дээр байгаагаас өөр хэмжээтэй харагддаг. Гэвч бодит байдал дээр хоолны хэмжээ яг ижилхэн байх жишээтэй. Хэрэв та том тавган дээр бага хоол хийвэл оюун санаа тань цаанаасаа хангалтгүй байгаа тул нэмж хий гэсэн дохиог өгч эхэлдэг. Ингэж л та их иддэг байх нь.

Харин оронд нь яг ижил хэмжээтэй хоолыг жижиг тавган дээр хийлээ гэж бодоход хоол илүү том харагдаж та арай бага идэх юм уу, өлссөн мэдрэмжээ хангалттай дарсан мэт санагдах болно. Өөрөөр хэлбэл, 12 инчийн тавагнаас 10 инчийн таваг руу шилжвэл таны илчлэгийн хэрэглээ 22%-иар буурна гэсэн үг. Хэмжээний ойлголтын энэхүү ялгааг “Delboeuf Illusion” гэж нэрлэдэг.

 

 

2. Зөв өнгө сонгох

Тавагныхаа хэмжээг солилоо гээд яг ч бүх зүйл болчихно гэсэн үг биш. Өнгө ч мөн маш том нөлөө үзүүлдэг. Мөн жингээ хасах сонирхолтой хүн хоолноосоо эрс тэс өнгөтэй таваг сонгох хэрэгтэй.

© Depositphotos.com

Танд цагаан бас улаан таваг байгаа гэж бодъё, түүн дээрээ алфредо соус, улаан лоолийн соустай паста идэх гэж байгаа гэж төсөөлье. Цагаан сүмсийг цагаан тавган дээр асгалаа гэж бодоход арай их хийх нь маш ойлгомжтой онол биш гэж үү. Энэ нь өнгө хоорондын уусалтаас шалтгаалж хоолны хэмжээ өөр өөр харагддагтай холбоотой. Харин эсрэгээрээ цагаан соусыг улаан тавган дээр хийлээ гэж бодоход өнгөний ялгаанаас шалтгаалж хэмжээг нь хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

© Depositphotos.com

Мөн оройн хоол иддэг ширээнийхээ өнгийг өөрчлөөд үзэх нь ч муугүй санаа юм шүү. Хэрэв ширээгээ өөрчлөх боломжгүй бол дэвсгэрийнх нь өнгийг солиод үзээрэй. Та нэг алхам урагшлахыг хүсэж байвал улаан өнгөтэй таваг сонгоорой, учир нь энэ өнгө нь хоолны дуршлыг бууруулдаг байна.

 

Бонус: Хоол идэхээсээ өмнө ус уу

© Andrea Piacquadio / Pexels

Хоол идэхээсээ өмнө дор хаяж 1 юм уу 2 аяга ус ууж бай. Ус нь таны гэдсийг дүүргэж цадсан мэдрэмж төрүүлдэг учир хэтрүүлж идэхгүй байхад тусалдаг. Хоол идэхээс өмнө 0.5 л ус уух нь хоол идсэнээс нэг цагийн дараа 30% илүү илчлэг шатаахад тусалдаг байна.

Дээрх зөвлөмжүүд танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв танд жин хасахад тусалдаг өөрийн гэсэн арга байгаа бол сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

38
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Puujee Bat

    Puujee Bat

    2020/06/04 at 17:26

    Оюунбаяр Шаарийбуу

  2. Намуун Дарь

    Намуун Дарь

    2020/06/04 at 23:16

    Идэр Цэцэг 😎🤣

  3. Naraa Naraa

    Naraa Naraa

    2020/06/05 at 00:53

  4. Nara Nara

    Nara Nara

    2020/06/05 at 07:40

    Zuvulguu avii

  5. Bulgaa Bulgaa

    Bulgaa Bulgaa

    2020/06/05 at 10:16

    ,

  6. Оюумаа Дашаа

    Оюумаа Дашаа

    2020/06/05 at 16:59

    Зөвөлгөө авъя

  7. Бадам Бадам

    Бадам Бадам

    2020/06/05 at 17:36

    Bayrlalaaa

  8. Lucky Smile

    Lucky Smile

    2020/06/05 at 21:47

    Add

  9. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/05 at 23:23

    Р. Сарангоо Icecream Icecream

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *