90-ээд оны хүүхдүүдийн тоглож өссөн технологиудын ихэнх нь одоо аль хэдийнээ хогийн сав руу шидэгдээд эсвэл хэрэггүй хуучин зүйлс хадгалдаг харанхуй өрөө, амбаарын мухарт хэвтэж байгаа биз. Хэн ч түүнийг сонирхохгүй, хэн ч түүнийг авахыг хүсэхгүй. Гэхдээ Шотландын Глазго хотын залуу иргэн Жулиан Корри /Julian Сorrie/ хуучин хард диск, хэвлэгч машин, Коммодор 64 /Commodore 64/ хэмээх 8 битийн гэрийн компьютер, анхны Сони Плейстейшн /Sony PlayStation/ гэх мэт хуучин технологиудыг зүгээр л хогийн сав руу шидчихэж төвдсөнгүй. Хөгжмийн мэдрэмжтэй залуу эр цахилгаан гитар болон MIDI контроллер ашиглан “Polybius” нэртэй дуу бүтээсэн байна. Хоосон усан сан дотор өнөө цагт бараг мартагдсан гэж хэлж болох хуучин техникүүдийг өрж байрлуулан дуу бүтээсэн уран бүтээлчдийн зураг болон бичлэг, дууны клипийг сонирхон үзээрэй.
Хөгжмийн зэмсэгт хувирсан хуучин технологиудын оркестр
1
0
0
0
0
0
0
0