Алдартай жүжигчид тоглосон гэдгийг нь огт анзааралгүй өнгөрсөн 12 кино. Учир нь тэд чинь хүүхдээрээ байсан юм шүү дээ

0

Одоогийн кино одод жүжигчний гараагаа бага наснаасаа дэлгэцээр гараад өнгөрөх дүрээс эхлүүлсэн байдаг. Тэдний гаралт хэтэрхий богино бөгөөд насанд хүрсэн жүжигчдийн сүүдэрт дарагдаад анзаарагдахгүй хоцордог ажээ. Алдартай болсных нь дараа л шүтэн бишрэгчид нь өөртөө шинэ нээлт хийж тэднийг ямар олон кинонд “хүүхэд” дүрээ мөнхөлсөн болохыг нь олж мэддэг. Тэр цагаас хойш хэчнээн ч олон кинонд тоглосон байдаг юм дээ?

Топ жүжигчдийн тоглосон, бидний тэр болгон мэдэхгүй дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Кристиан Бейл – “Treasure Island”, 1990

Turner Pictures

Киноны гол дүрд тоглосон, тус кино төдийлөн алдаршаагүй үлджээ. Киноны нэг дүрд Кристофер Ли тоглосон байдаг.

 

2. Сирша Ронан – “I Could Never Be Your Woman”, 2007

Bauer Martinez Studios

Мишель Пфайффер болон Пол Радд нартай тогложээ.

 

3. Скарлетт Йоханссон – “Just Cause”, 1995

Warner Bros.

Шон Коннери, Лоуренс Фишборн болон Эд Харрисонтой цуг тоглосон.

 

4. Жозеф Гордон-Левитт – “The Juror”, 1996

Columbia Pictures

Алек Болдуин болон Деми Муртай цуг тоглосон.

 

5. Жейк Жилленхол – “City Slickers”, 1991

Castle Rock Entertainment

Жилленхолын хувьд анхны дүр нь байлаа. Алдартай насанд хүрсэн жүжигчдээс дурдвал Билл Кристал, Дэниел Стерн нар байв.

 

6. Элайжа Вуд – “The War”, 1994

Universal Pictures

Вудын дэлгэцийн эцгийн дүрд Кевин Костнер тогложээ.

 

7. Кирстен Данст – “The Bonfire of the Vanities”, 1990

Warner Bros.

Данстаас гадна тус кинонд Том Хэнкс, Брюс Уиллис, Морган Фриман болон Мелани Гриффит нар тогложээ.

 

8. Жуди Фостер – “Tom Sawyer”, 1973

United Artists

Бекки Тэтчерийн дүрийг бүтээжээ. Кино дэлгэцнээ гардаг жил ганцхан тэр л энэ киноноос алдартай нэгэн болно гэдгийг тухайн үед хэн ч мэдэж байсангүй.

 

9. Шон Эстин (зүүн гараас хоёр дахь нь)– “The Goonies”, 1985

Warner Brothers

“The Lord of the Rings” киноны Сэмийн дүрээс гадна жүжигчин 13 насандаа анх кинонд тоглож байжээ. Түүний тоглосон адал явдалт инээдмийн кинонд алдартнуудаас Крис Коламбус, Стивен Спилберг нар оролцжээ.

 

10. Мила Кунис – “Honey, We Shrunk Ourselves”, 1997

Walt Disney Pictures

“Honey, I Shrunk The Kids” (1989) болон “Honey, I Blew Up The Kid” (1992) кинонуудын үргэлжлэл.

 

11. Аарон Тейлор-Жонсон – “Shanghai Knights”, 2003

Spyglass Entertainment

Залуу Чарли Чаплины дүрийг бүтээсэн тэрээр энэ кинонд Жеки Чан, Оуэн Уилсон нартай цуг тогложээ.

 

12. Бри Ларсон (баруун гар талын захынх)– “13 Going on 30”, 2004

Columbia Pictures

“Captain Marvel” киноны од Женнифер Гарнер, Марк Руффало нартай цуг кинонд туслах дүр бүтээж байв.

 

Бонус: Маколей Калкин – “Jacob’s Ladder”, 1990

Carolco Pictures

Жаалхүү Тим Роббинсоны гол дүрд тоглосон аймшгийн кинонд тоглохдоо “Home Alone” кинонд тоглож байснаасаа арай л бага байжээ.

 

Бонус 2: Дакота Фаннинг – “Trapped”, 2002

Columbia Pictures

Энэ киноноос гадна Шарлиз Терон, Дакота Фаннинг хоёр өөр олон кинонд цугтаа тогложээ. Өөрийн насан дээрээ холливудын бага насны жүжигчдийн жагсаалтын дээгүүр бичигддэг байв. Асуудлыг маш амархан шийднэ: кинонд бага насны охин хэрэгтэй бол Дакота Фаннинг л авна.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *