Тэмдэглэлийн цааснаас бүтсэн бүтээлч бөгөөд зугаатай бүтээлүүд [16 фото]

0

Тэмдэглэлийн цааснаас бүтсэн бүтээлч бөгөөд зугаатай бүтээлүүд [16 фото]

Ямар нэгэн хэрэгтэй зүйлээ бичиж, тэмдэглээд мартахгүйн тулд хана туурга, хаа нэгтээ нүдэнд өртөх газраа нааж орхидог цавуутай бяцхан цаасыг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл өнгө, өнгийн энэхүү бяцхан дөрвөлжин цаасыг хэрхэн хөгжилтэй бөгөөд маш бүтээлчээр ашиглаж болохыг харуулсан фото мэдээллийг та бүхэнд хүргэе. Бүхэл бүтэн хүн болоод автомашин, орон сууц, албан тасалгааны хана туурга, хаалга үүд, тавилга хэрэгсэл зэргийг маш олон ширхэг цаасаар бүрж наан, өвөрмөц сонин өнгө, төрхтэй болгосноос гадна олон өнгийн жижигхэн дөрвөлжин цаасыг маш чадварлаг ашиглан хөрөг зураг хүртэл зурж бий болгосныг харахад үнэхээр гайхалтай. Ямартай ч элдвийг нуршихаа болиод эрхэм таныг тухлан үзэхийг урья.

Нэгэн оффисын ажилчдын баг Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Jaguar брэндийн машиныг ердөө хоёрхон цагийн дотор тэмдэглэлийн цаасны тусламжтайгаар огт өөр өнгө, төрхтэй болгон өөрчилжээ. Jaguar машиныг доорх зурган дээрх байдалтай болгож өөрчлөхөд 14.000 ширхэг тэмдэглэлийн цаас хэрэглэгдсэн байна. Харин машины эзэн болох Walt гэгч хамтран ажиллагсдынхаа энэ “ажлыг” мэдээгүй байсан бөгөөд “Миний машин хааччихваа?” хэмээн гайхширсан гэнэ.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Ахлах сургуулийн хэсэг залуус сургуулийнхаа хонгилыг ийнхүү чимэглэхдээ 100 доллар, гурван цагийн хөдөлмөр зарцуулсан байна.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Нэгэн оффисын ажилчид бүхэл бүтэн оффисоо тод шар өнгийн тэмдэглэлийн цаасаар бүржээ.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Жил бүрийн 5-р сарын хамгийн сүүлийн даваа гаригт америкчууд дайнд үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэдэг. 2005 оны энэ өдрөөр хамтран ажилладаг хос залуус 20-р зууны хамгийн алдартай дуучдын нэг, домогт дуучин Elvis Presley-гийн хөргийг тэмдэглэлийн цаасаар тун ч гайхалтай бүтээсэн байна.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Америкийн дизайнер Rebecca Murtaugh гэгч бүсгүй бүхэл бүтэн өрөөг дотор нь байгаа тавилга хэрэгсэл, эд зүйлстэй нь хамт тэмдэглэлийн цаасаар бүрж чимэглэжээ.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

1987 онд төрсөн алдарт видео тоглоомын баатар Mega Man-ы тэмдэглэлийн цаасан дүр.
[ XopoM.com ] фото

Арьсны өмөн үү өвчний эсрэг сурталчилгааны ажлын нэг хэсэг. Тус сурталчилгааны ажлыг зохион байгуулагчид ягаан өнгийн тэмдэглэлийн цаасаар бүрсэн манекенуудыг хүмүүст хурц нарнаас зайлсхийх болон арьсаа хэрхэн эмчлэхийг сануулах үүднээс усан сангийн дэргэд байрлуулсан байна.
[ XopoM.com ] фото

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. PsN_sniper

    2010/08/30 at 12:25

    ha ha sonirholtoi l yum bna :-? :-? :-?

  2. turuu_designer

    2010/08/30 at 13:00

    zarim neg ni huurhun l yum bna

  3. tevtenger

    2010/08/30 at 13:21

    lol

  4. marcussak

    2010/08/30 at 13:29

    lol lol lol lol :-) :-) :-)

  5. Batsetseg

    2010/08/30 at 14:19

    xoorxon um aa neex goy ongolog

  6. jerry-man

    2010/08/30 at 17:28

    ne bol raim yum bn shde :-) :-) :-)

  7. smile_hehe

    2010/08/30 at 18:23

    kkk

  8. tumku_opposite

    2010/09/03 at 20:09

    yaj hiideg bna

  9. Зочин

    2010/09/04 at 22:40

    xaxaxa goy l ongotei tsaasnuud bn :-(

  10. gamez

    2010/09/16 at 07:34

    waste of paper

  11. Зочин

    2010/11/02 at 01:38

    yanztai uneheer taalagdaj bn shuu xopom iin zaluusaa ta nar sak shuu
    ;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *