Ваннд бүлээн ус гоожуулж дээрээс нь энэ 2 орцыг хийгээрэй. 1 сарын дараа гэхэд таны арьс үлгэр гардаг үнсгэлжингийнх шиг зөөлөн, торгомсог болсон байна!

3

Бид бүхэн байгалийн гаралтэй эмчилгээний бэлдмэлүүд маш үр дүнтэй гэдгийг сайн мэднэ. Гэхдээ бидний ихэнх нь тэдгээрийг хэрэглэдэггүй. Яагаад гэвэл бид залхуу бөгөөд өөртөө хангалттай цаг зарцуулдаггүй. Хэрэв та энэ төрлийн хүн мөн бол энэ мэдээлэл танд магадгүй тус болж мэдэх юм. Өнөөдөр бид танд хэдхэн өдрийн дотор таны арьсыг зөөлөн бас торгомсог болгож өөрчлөх энгийн аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Танд хэрэг болох зүйл:

  • 1 ширхэг нимбэг
  • 1 аяга түүхий сүү

Бэлтгэх заавар:

  1. Ваннд бүлээн ус гоожуулж дүүргэнэ.
  2. Дээр нь нимбэгийн шүүс болон 1 аяга түүхий сүүгээ хийнэ.

Таны арьсыг зөөлөн бас торгомсог болгох ванн бэлэн боллоо. Энэ ваннд 30 өдрийн турш хэвтэх хэрэгтэй. Тэгж байж, гайхалтай үр дүнд хүрнэ.

Үзүүлэх үр нөлөө

Сүүний ванн арьсыг зөөлрүүлж, уян налархай болгоно. Сүүнд агуулагдах тос болон уураг нь тэр дорхноо ваннтай усанд шингэнэ. Мөн сүү хуурайшсан арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Сүүний хүчил арьсыг цэвэрлэж, зөөллөх ач тустай. Сүү арьсыг чийгшүүлэхээс гадна хуурайшихаас хамгаална.

Олон насанд хүрэгчид болон хүүхдүүдэд арьсны цочрол болох экзем үүсдэг. Эрүүл мэндийн томоохон сэтгүүлд гарсан нийтлэлээр, сүүний ванн экзем болон бусад арьсны цочролуудыг хэвийн болгодог гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэхдээ та энэ ваннд хэвтэхийн өмнө эхлээд эмчээс заавар зөвлөгөө аваарай.

Дээрээс нь энэ ваннд хэвтэх тусам таны арьс улам зөөлөн болно гэдгийг санаарай. Сүүний хүчил үхэжсэн арьсны эсийг устгаж, эсүүдийг нөхөн төлжүүлнэ.

Та энэхүү ваннд өдөрт нэг удаа хэвтэх бөгөөд ингэхдээ 15-20 минутыг зарцуулаарай.

8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Batsuuri Monkhzaya

    2019/10/20 at 20:47

    Дансанд бүлээн ус хийгээд сүү хийгээд дээрээс нь лимон хийхээр сүү нь гашилчихдаг юм байнлээ ш дээ

  2. Sharaa Tumen

    2019/10/21 at 14:58

    vnsgeljingiin arisiig zoolon gj hen helsii.uuland 7odoitoi har bor ajil hiij bsan dag…

  3. П. Баттуул

    2019/10/21 at 20:49

    Ulgert gardag unsgeljingiin arisiig ileed neg uzchih yumsoon ?

  4. Жагмуяа Бурмаа

    2019/10/22 at 21:57

  5. Жагмуяа Бурмаа

    2019/10/22 at 21:57

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *