Нярай хүүхдүүд ээжийгээ инээмсэглэхийг харах дуртай байдаг гэнэ. Тиймээс тэд ээж рүүгээ инээмсэглэж өөр лүү нь хариу инээмсэглэх арга заль хэрэглэдэг байна

4

Маш цөөхөн зүйлс л бидэнд үр хүүхдийнхээ анх удаа инээмсэглэхийг харах үеийнх шиг аз жаргалыг мэдрүүлж чадна. Хамаг шар үс босож, хурдхан шиг камераа нээж, энэ ховорхон агшныг бичиж авах гэж хичээнэ. Бас түүнийг дахиад инээгээсэй гэж битүүхэн дотроо хүснэ. Хэсэг хугацааны дараа тэр дахиад инээмсэглэнэ! Нярай хүүхдүүд инээмсэглэх нь бидэнд ямар их аз жаргалыг мэдрүүлж, тухайн өдрийг маань гэрэлтүүлдэг болохыг үнэхээр сайхан ойлгодог байж мэдэх талтай. Сонирхолтой нь гэвэл, Сан Диегод орших Калифорнийн их сургуулийн зүгээс энэ талаар судалгаа хийж, нярай хүүхдүүд ээжийгээ хариу нүүрний хувирал үзүүлнэ гэж бодож байгаа учраас албаар инээмсэглэдэг болохыг олж тогтоосон байна.

Нярай хүүхдүүд ээжтэйгээ энэ төрлийн харилцаагаар холбогддог бөгөөд тэд ээжийгээ инээмсэглэхийг харах дуртай байдаг гэнэ. Энэ гайхалтай судалгааны үр дүнг та бүхэнтэй хуваалцахгүй байж чадсангүй.

Үнэлэгдсэн зан байдал

4 болон 17 настай, 13 нярай хүүхдийг ээжүүдийнх нь хамтаар судалгаанд хамруулжээ. 4 зорилт дээр үндэслэн зан байдлыг дүгнэж шинжилсэн байна. Эрдэмтэд нярай хүүхэд болон эх хоёр нэгэн зэрэг инээхэд юу ялгардаг болохыг олж мэдэхийг хүссэн аж. Тэд мөн зөвхөн эх нь инээхэд болон нярай хүүхэд инээхэд юу ялгарч байгааг тус тусад нь судалжээ. Эдгээр зан байдлын үр нөлөөг хэмжихийн тулд эрдэмтэд сэтгэл судлал, компьютерын шинжлэх ухаанд ашигладаг техникийг хэрэглэсэн байна.

© Trollamp / Reddit

 

Зориуд инээмсэглэх

Эх нь инээмсэглэхэд нярай хүүхдүүд өвөрмөц зан байдал гаргадаг. Гэхдээ энэ нь эхийнх нь хийсэн үйлдэл бүрд нярай хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг биш юм. Нярай хүүхдүүд зөвхөн эх нь тэдэн рүү инээмсэглэхэд, буцаад инээмсэглэдэг болохыг эрдэмтэд баталсан.

© Becky-and-Momo / Reddit

 

Хариулах хугацаа нь чухал

Ээжүүд аль хэдийнээ инээмсэглэж, дараа нь нярай хүүхдүүд рүүгээ харахад, хариу үйлдэл үзүүлнэ: Тэд буцаад дохио үзүүлэхгүй. Бяцхан нярай хүүхдүүд бага зэрэг цаг зарцуулж, инээмсэглэхийн учир шалтгааныг бодолхийлнэ. Энэ нь яг л инээдмийн жүжигчид ярьж буй зүйлээ үзэгчдэд маш ойлгомжтой байлгах үүднээс наана нь бэлдэхтэй адил гэж ойлгож болно. Иймд тэд аяндаа инээмсэглэж, хариу үйлдэл үзүүлнэ.

© Wilksyonreddit / Reddit

 

Тоглоомын цагийн үнэ цэнэ

Судлаачид уг туршилтыг хийж байх явцдаа, хүүхдүүдэд инээмсэглэхэд нь тоглоомууд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж тогтоожээ. Судалгаагаар хүүхдүүд даган дуурайж, юм сурч, мэддэг болохыг баталсан байна. Тэдний ойлголт балчир насандаа маш хурц байдаг бөгөөд тухайн цаг хугацаанд хийсэн үйлдэл нь мэдрэлийнх нь хариу болдог аж. Тэгэхээр хэрэв эх нь түүн рүү харж байхад, тэр бас эх рүүгээ харвал, энэ нь тэр эхийгээ дуурайж байна гэсэн үг.

© quikrufio / Reddit

 

Бага боловч чухал сорьц

Судалгааг ахлагчид үүнийг хүлээн зөвшөөрсөн, эх болон нярай хүүхдийн сорьцонд дүн шинжилгээ хийхэд, үр дүн нь маш өндөр байсан байна. Эрдэмтэд урьд өмнө нялх хүүхэд болон эхийнх нь хоорондын харилцан үйлчлэлийн талаар судалж байгаагүйг онцолжээ. Судалгааны үр дүнгээс харахад, хүүхэд бага наснаасаа эхлэн бусад хүмүүстэй харилцаж, олон зүйлийг сурч мэддэг болох нь харагдаж байна.

 

Тогтмол сурах

Насанд хүрэгчид биеийнхээ тодорхой хэсгүүдийг ашиглан ажил хийх үед, нярай хүүхдийн тархи идэвхтэй үйлдлийн загварыг бий болгодог. Жишээ нь эцэг эхчүүд тоглоомыг авахдаа гараа ашиглавал, нярай хүүхэд бас тэгнэ. Ийм учраас эх нь түүн рүү инээмсэглэхэд, тэр буцаад инээмсэглэж байгаа юм.

© PublicDomainPictures / Pixabay

Та нярай хүүхдийн ээжийнхээ инээмсэглэлд хариу үйлдэл үзүүлж байгаа байдлыг юу гэж дүгнэмээр байна? Хариултаа заавал үлдээгээрэй.

5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *