105 насыг зооглосон Япон доктор урт насалж, эрүүл амьдрахын тулд дараах 10 зүйлийг хийх ёстойг зөвлөж байна

5

2009 онд физик болон урт наслалтыг судлаач доктор Шигэаки Хинохара “Japan Times”-д ярилцлага өгч байсан бөгөөд тэрээр урт насалж, эрүүл амьдрах нууцаас уншигчидтай хуваалцсан юм. Хинохара гуай 2017 онд 105 насандаа таалал төгссөн ч гэлээ түүний намтар болон үнэтэй зөвлөгөө одоо хүртэл хүмүүст хэрэг болсоор байна.

Доктор Хинохарагийн өмнө олон зуу насалсан хүмүүс ч урт наслах нууцаасаа бусадтай хуваалцаж байв. Тэдний өгч байсан зөвлөгөө: Битгий тэтгэвэрт гар. Мөн хэрэв та тэтгэвэрт гарах зайлшгүй шаардлагатай бол 65-аас хойш насандаа тэтгэвэрт гарах хэрэгтэй. Түүнийг нүд анихын өмнөхөн “The New York Times” мэдээллэхдээ, Хинохара гуай одоог хүртэл өвчтөнүүдээ эмчилж, ном бичиж байгаа бөгөөд өдөрт 18 цаг ажилладаг тухай онцолжээ.

“Тэр амьдрал гэдэг ямар нэгэн зүйлд хувь нэмэр оруулах явдал бөгөөд иймдээ ч хүмүүст туслах замыг сонгосон, өглөө эрт босож, хүмүүст зориулан гайхалтай зүйлс хийнэ” хэмээн Хинохара гуайгаас үргэлж үлгэрлэж явдаг Кавагүчи “BBC”-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Энэ бол түүний урт насалсан гол нууц нь юм”. “Түүнд өдөр бүр өмнөө тавьсан зорилго гэж байдаг байсан бөгөөд тэр ч бүү хэл тэр амьдралаа маргааш болон 5 жилээр нь төлөвлөдөг байв” хэмээн хэлжээ.

Олон хүн түүн шиг урт наслахыг хүсдэг гэдэг нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хэрхэн урт наслах вэ гэдгээ сайн мэддэггүй. Тэгвэл Хинохара гуайн гаргасан, урт наслахын тулд өдөр бүр хийх ёстой зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. 105 наслахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах зүйлсийг хийгээрэй!

Амьдрахын тулд ид, идэхийн тулд амьдрах биш

Өглөөний цайны хувьд тэрээр кофе уудаг байв, нэг стакан сүү болон жүржийн шүүсийг нэг хоолны халбага оливын тостой уудаг байжээ. Өдрийн хоолонд сүү болон жигнэмэг эсвэл заримдаа юм идэх ч завгүй байдаг. Би хэзээ ч өлсөж байгаагүй, яагаад гэвэл би ажилдаа л гол анхаарлаа хандуулдаг. Оройн хоолонд хүнсний ногоо, бага зэрэг загас болон будаа, 7 хоногт 2 удаа 100 гр хар мах иддэг.

Урагшилсаар бай, урагшилсаар бай!

Үргэлж төлөвлөсөн ёсоороо урагшил. Миний хуваарь үргэлж дүүрсэн байдаг… лекц унших болон эмнэлгийн ажил гэх мэт.

Үргэлж ээжүүдийн зөв байдаггүй

Орондоо орохын өмнө өдөрт 3 удаа хооллосон байх шаардлагатай! Бид бүхэн хүүхэд байхдаа тоглож наадаад юм идэх эсвэл унтахаа мартчихдаг. Би энэ явдал томчуудад бас тохиолддог гэдэгт итгэдэг. Заримдаа өдрийн хоолыг заавал өдөр, оройн хоолыг заавал орой идэх гэм мэтээр дүрэм журамд баригдах шаардлагагүй. Өдөрт 3 удаа хооллоход л болно.

Дөт замыг битгий сонго!

Эрүүл байхын тулд үргэлж шатаар гар бас эд зүйлээ үүрч, барьж яв. Би хоёр удаа шатаар гарч, буухыг эрхэмлэдэг, ингэснээр миний булчингууд ажиллана.

Өөрийнхөө залуу үеийн энергийг сэргээ

Сайн сайхан мэдрэмжээс энерги бий болно, их идэх эсвэл унтсаны үр дүнд энерги бий болохгүй.

Нийгэмд хувь нэмэр оруул

Хүмүүс амьдралд бууж өгдөг гэж бидний ихэнх нь боддог ч гэлээ яг үнэн хэрэгтээ амьдрал хүнд бууж өгөх үе гардаг юм.

“Урт наслах үнэхээр сайхан. Хэн нэгэн 60 нас хүрлээ ч гэр бүлийнхээ төлөө ажиллаж, зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэнэ гэдэг гайхалтай. Гэхдээ хэдэн жилийн дараа, бидний хэн нь ч байсан, нийгэмд хувь нэмрээ оруулах л хэрэгтэй. 65 наснаас хойш би сайн дурын ажилтан болсон. Би 7 хоногийн хэд хэдэн өдөр 18 цагаар ажилладаг байсан бөгөөд энэ хугацаан дахь минут бүр гайхалтай мэдрэмж төрүүлдэг байв.”

Ирээдүйгээ төлөвлө

Дээр дурдсанчлан, доктор Хинохара бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийдэг. Тэр амьдралаа бүтэн жилээр нь төлөвлөж, өдөр бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж амьдардаг байжээ.

Дандаа эмч нарын зөв биш

Эмч таныг биеийг үзэж оношлох эсвэл мэс ажилбар хийх болох үед эхнэр, нөхөр эсвэл хүүхдүүдэд эмчилгээний тухай хэлдэг. Итгэж болох цор ганц үнэн гэвэл, эмч бүр өвчтөнүүдээ эдгээж чадахгүй. Тэгэхээр яагаад заавал эмчийн үгэнд орж мэс ажилбар хийлгэх ёстой гэж?

Өвчнийг баяр хөөрөөр үгүй хий!

Өвчин бол нууцлаг зүйл, харин хөгжилдөх нь түүнийг мартахад тусална. Хүүхэд байхад шүд өвдөх үед найзуудтайгаа тоглоход, өвчнийг хэсэгхэн зуур ч болов мартдаг шүү дээ. Эмнэлгийн ажилтнууд ч гэсэн, өвчтөнүүддээ хандан: Бүгдээрээ хөгжилдөцгөөе гэхэд буруудахгүй. Зарим эмнэлгүүдэд хөгжим тоглуулж, зургийн хичээл оруулдаг байв.

Урам зоригоо ол

Доктор Хинохара Роберт Броунинг (Robert Browning)-ийн “Abt Vogler” гэх шүлгээс урам зориг авдаг байв. Энэ шүлэгт амьдралын тойрог гэдэг зүйлийн тухай бичсэн байдаг ажээ. Хүн болгонд харж байгаагаас нь илүү зөн совин нуугдаж байдгийг бүү март.

36
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. SiSi SiSi

    SiSi SiSi

    2019/03/26 at 20:46

    Boyo Gunaa

  2. Гэрэлсайхан Ц.

    Гэрэлсайхан Ц.

    2019/03/26 at 21:12

  3. Nam Amaraa

    Nam Amaraa

    2019/03/29 at 09:45

    Naraa Narantuya

  4. Nam Amaraa

    Nam Amaraa

    2019/03/29 at 09:45

    Tumur Ochir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *