Дэлхийг өөрчлөхийн тулд эхлээд өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг ухааруулж чадсан 25 хүн. Тэдний үйлдлээс та өөрийн эрхгүй гайхамшгийг мэдэрнэ

3

Хүмүүс дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохын төлөө үргэлжлүүлэн хичээсээр л байна. Үнэн хэрэгтээ энэ нь тийм ч хэцүү зүйл биш – таны хийх ёстой зүйл бол эргэн тойрондоо илүү их ач холбогдол өгч, бусдад хүндрэл учруулалгүй, тусламж хэрэгтэй нэгэнд нь туслаж, сайхан сэтгэл гаргахаасаа санаа зовохгүй байх явдал юм.

Бид та бүхэндээ өчүүхэн ч болов сайхан сэтгэл гаргах нь ирээдүйн дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгоход томоохон тус нэмэр үзүүлнэ гэдгийг харуулсан фото зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

“Флоридагийн эрэг орчмоос 225,718 ширхэг дугуйг цуглуулж, цэвэрлэлээ. Би багийнхнаараа үнэхээр их бахархаж байна!”

© micro_sharticles / Reddit

Канадын хаа нэгтээ гэрлэн дохион дээр зогсож байхад нэгэн жолооч урдаа байгаа машины цонхон дээрх цасыг цэвэрлэж өгчээ.

 

Тусламж гуйж пост бичихээс илүү өөрөө очоод туслах хэрэгтэй үед:

© YaramiRight / Pikabu

 

Итали дахь нэгэн дэлгүүрийн өмнө хэрэгтэй нэгэнд нь зориулж энэхүү ууттай зүйлийг үлдээжээ. Орчуулбал: “Хэрэв та өлсөж байвал, үүнийг идээрэй!”

© lokiu_ox / Reddit

 

Энэ залуу сайн дураараа цасанд хучигдсан гүүрний цасыг цэвэрлэжээ.

© AperhamLincoln / Reddit

 

“Хэн нэг нь 16 км газар явж, миний гээсэн хэтэвчийг гэрт маань авчирч өглөө. Хэтэвчин дэх мөнгөнөөс нэг ширхэгийг ч аваагүй байсан бөгөөд нэрээ үлдээгээгүй байсан учир би талархснаа илэрхийлж чадсангүй. Та хэн ч байсан бай, үнэхээр гайхалтай хүн гэдгийг чинь хэлмээр байна.”

© Mysterious_Ostrich / Reddit

 

Марафонд оролцогч бүсгүй 20 гаруй км замыг гудамжнаас олсон нохойн хамтаар туулжээ. Тэмцээний дараа тэр нохойг үрчилж авсан байна.

© Polsin Sinsamoe / Facebook © Polsin Sinsamoe / Facebook

 

“Амралтын өдөр болгон энэ хүү орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд ирж, талбай дээрх хог хаягдлыг цэвэрлэдэг.”

© Avieagle / Reddit

 

Энэ эмэгтэй Чикагод огцом хүйтэрсний дараагаар хэрэг болох хүмүүс нь аваг гэж бодоод үнэгүй ороолтуудыг замын уулзвар дээр тавьж байна.

© livinlrginchitwn / Reddit

 

Тусламж хэрэгтэй хэн нэгний хажуугаар зүгээр өнгөрөх хэрэггүй. Заримдаа нэг дусал ус ч гэсэн амьдралыг аварч болно.

© to_the_tenth_power / Reddit

 

Хэн нэг нь хүүхдүүдэд зориулан энд үнэгүй номнууд тавьсан бөгөөд 10 жилийн хугацаатай зээлж, уншиж болно гэж бичсэн байна.

© janitor1986 / Reddit

 

Замын цагдаа мууранд аюулгүй зам хөндлөн гарахад нь тусалжээ.

 

“Би өчигдөр бээлийгээ гээсэн гэдгээ мэдсэнгүй. Харин машины цонхон дээр байхыг нь өнөө өглөө олж харлаа. Баярлалаа, танихгүй хэн нэгэн минь!”

© P_Y_R_O / Reddit

 

Энэ пицца хүргэлтийн компани захиалагч нь 1 настай бяцхан хүүхэдтэй гэдгийг нь мэдээд хүүхдэд нь зориулан жижигхэн хэмжээтэй пиццагаар гэнэтийн бэлэг барьжээ.

© KeesPro / Reddit

 

Энэ эмэгтэй ажлынхаа цагаар дэлгүүрээс нь худалдан авалт хийсэн өвөөгийн эд зүйлийг барьж явж тусалж байна.

© kronoSZg / Reddit

 

“Энэ гайхалтай танихгүй хүн надад тусалж, миний машиныг чирж өгсөн.”

© bookishbee3 / Reddit

 

Нэгэн залуу гудамжин дахь муурнуудыг өвөл даарахгүй хоноход нь тусалж, энэ гайхалтай байшинг барьжээ. Орчуулбал: Муурын байшин.

© lion178 / Pikabu

 

12 настай Самуэл (Samuel) орон гэргүй хүмүүст зориулан үнэгүй хөнжил цуглуулжээ. Тэр ойролцоогоор 5000 гаруй хөнжлийг сүүлийн хэдхэн жилийн хугацаанд цуглуулсан байна.

© hypertextstudios / Reddit

 

“Энэ гайхалтай Uber-ийн жолооч намайг цасанд суусан байгааг анзаарч, 2 минутын дотор намайг очих ёстой байсан газарт маань үнэгүй хүргэж өгсөн. Бас нэг зүйлийг хэлэхэд, тэр байгаагүй бол би очих газартаа хүрэхийн тулд 40 минутыг зарцуулах байлаа.”

© Mysteriesandwine1234 / Reddit

 

Бороо орж байсан учир ажилчид гудамжны муурыг дотогш оруулжээ.

© Efeler_Gibi / Reddit

 

“Миний 7 настай охин маргааш үсээ тайруулж хандивлахаар болсон.”

© 50greyshades / Reddit

 

“Гайхалтай хосууд биднийг дэлгүүрт байх үед хүүхдэд маань бяцхан хүүхэлдэй бэлэглэжээ. Тэд үүнийг нисэх онгоцны буудал болон дэлгүүр дээр уйлж буй хүүхдүүдэд бэлэглэдэг гэнэ. Охин маань энэ тоглоомоор байнга тоглох болсон. Та нарт үнэхээр их баярлалаа!”

© Ananai77 / Reddit

 

“Валентины баяр болгоноор, энэ гайхалтай эрхэм эмчилгээ хийлгэж байгаа болон тэтгэвэртээ гарсан бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулан өдрийн хоол болон бэлэг, сарнай бэлэглэдэг. Тэр энэ гайхалтай зүйлийг манай зоогийн газар сүүлийн 5 жилийн хугацаанд зохион байгуулж байна.”

© Sinalot7775 / Reddit

 

Энэ кофе шоп хэрэглэгчдээ эргэн тойрноо бохирдуулахаас сэргийлж байгаль орчноо хайрлаж хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах гэж зорьдог гэнэ.

© motivations / Imgur

 

“Би энэ залууг Праг дах гүүрнээс холгүй газар нохойтойгоо хамт байхыг харсан юм. Гадаа -25 градус байсан бөгөөд тэр гудамжны нохойг дааруулахгүйн тулд өөрийнхөө хөнжлийг түүнд нөмрүүлсэн. Хайр халамж гэж энэ дээ.”

© everyonelse / Reddit

Та ирээдүйд илүү олон хүмүүс сайхан сэтгэл гаргаж, дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгоно гэдэгт итгэдэг үү? Бид та бүхний санал сэтгэгдлийг сонсохдоо хэзээд таатай байх болно.

149
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtur Tseren

    Enkhtur Tseren

    2019/03/27 at 09:08

    мэдрэл муутай юмуу нохой үстэй өөрөө арьстай шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *