Бразилчууд төрсөн өдрийн бялууныхаа хамгийн эхний зүсмийг хамгийн хайртай хүндээ өгдөг уламжлалтай ажээ. Ах нь эхний зүсэм бялууг дүүдээ өгч буй сэтгэл хөдөлгөм мөч

0

Ах, эгч дүүс маш дотно өсөцгөөдөг ч бие биедээ хайр халамжаа төдийлөн ил үзүүлээд байдаггүй. Тэд муур нохой шиг л хоорондоо зoдолдоно, гэхдээ шаардлагатай үед бие биенээ бусдаас гaлзуу юм шиг л өмөөрнө.

Бичлэг дээр Райан нэртэй хүү 12 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ цуг гэртээ тэмдэглэж байгаа нь гарна. Түүний дүү Антонио дэргэд нь зогсох бөгөөд ахыгаа бялуугаа зүсэж тавган дээр болгоомжтой тавьж байгааг нь харан зогсох ажээ.

Бразил гэр бүлийн хувьд өөрсдийн гэсэн тогтсон уламжлалтай – бялууны анхны зүсмийг хамгийн хайртай хүндээ өгдөг уламжлалтай аж. Райан хүү бялуугаа зүсээд хэдэн секунд хэнд өгөхөө бодож байснаа тавагтай бялууг Антонио дүүдээ өгчээ. Бяцхан дүүгийнх нь сэтгэл тун их хөдлөж, баярласандаа болоод өөрийн эрхгүй цурхиран уйлсан юм!

19
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *